Эрх мэдэлийн 48н хууль
Өмнөх үг
Энэ  номны надад байгаа хувилбар нь 476 хуудастай, миний хувьд орчуулахад  нүсэр ном байв. Дуртай ном болох хагакурег орчуулий гэж бодсон ч би  байтугай мэргэжлийн орчуулагч ч энэ номны утга санааг бүрэн гаргахад  бэрх, Мачиавелли, Кампанеллаг бариж авсан ч философийн ном уншаад  ойлгоход хүртэл ямар хэцүү байдаг билээ дээ, тэгвэл орчуулах нь ямар  байх нь тодорхой. Маогийн Улаан Номыг бариж авсан ч улс төрийн үг хэллэг  дээр гацсан. Ингээд эцэст нь урд нь 2 удаа уншиж байсан  Роберт  Грийн-ий Эрх Мэдлийн 48 хууль гэх номыг орчуулахаар шийдэв.Энэ номыг  монгол хэлээр орчуулагдсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Ямарч байсан  google-р хайхад олдсонгүй...
Хууль #01
Тайлбар :
Эрх мэдэлтэний өөртөө итгэх итгэлийг бүү алдуул. Эрх мэдэлтэн бусдын дээр хяналтаа алдаж байгаагаа мэдрэх учиргүй. Эрх мэдэлтэн бусад хүмүүс өөрөөс нь хамааралтай байхад л дуртай байдаг. Харин зиндаа хэргэм доогуур албат нар нь өөрөөс нь илүү авьяаслаг, өөрөөс нь илүү чадвартай байхад дургүй. Тийм учир хэт их авьяас чадвараараа гялалзах нь эрх мэдэлтэнгийн анхаарлыг бүр тодруулбал хорсолыг төрүүлж, улмаар сөрөг үр дагавар авчирдаг. Эрх мэдэлтэн өөртөө хэт итгэлтэй, өөртөө хэт бардам байхдаа  хамгаас илүү "сохор" байдаг. Харин өөрийг нь даван гарах чадвартан, өөрийг нь өлхөн орлох авьяастан  эрх мэдэлтэний сэрэмж болгоомжийг төрүүлдэг. Тийм учир эрх мэдэлтэнийг хийрхэл, биедээ хэт итгэх итгэлээр нь  сохол. Тэгвэл та эрх мэдэлд хүрж чадна.
Түүхээс суралцах нь :
Францын 14-р Луйис хааны сангийн яамны сайд нь Николас Фуке. Тэрбээр зугаа цэнгээнд дуртай нэгэн байсан ч ажлаа сайн мэддэг, Луйис хааны дэргэдэх  ...
Хууль #02
Тайлбар :
Найз нөхөдтэйгөө харьцах даа хашир бай,хянуур бай - тэдний урваж тэрслэх нь дэндүү амархан. Бодит байдал юу вэ гэвэл, та дайснаасаа илүү найзаасаа айж, найзаасаа болгоомжлох хэрэгтэй. Хэрэв та дайсангүй бол, дайсан хайж ол. Сайн дайсантай болёо гэвэл найзыгаа сонго : Таны сайн найз чинь таныг хаана нь шархдуулхаа сайн мэднэ.
Түүхээс суралцах нь #1 :
МЭ 9р зууны дундад, Византи Эзэнт Гүрэний хаан ширээнд  3-р Микаэл хэмээх залуу, туршлагагүй хүмүн заларжээ. Түүний ээж Теадорийг хаан ширээнээс унаган, Микаелийг хаан ширээнд суулгах гол хувилдааныг зохион байгуулсан, түүнийг хаан болгоход гол нөлөө, туслалцаа үзүүлсэн хүн нь Микаелийн нагац ах болох, ухаалаг ,зоримог Бардас гэгч байв. Ингээд  залуу, туршлагагүй Микаел хааныг алуурчид, зусарчид болон  өөрөөс нь илүү эрх мэдэлтэй сайд нар тойрон хүрээлэх ба, хайрт нь амиа хорлуулж, ээж нь хувилдаанаар цөлөгдсөн учир Микаел Эрх Мэдэлийн о...
Хууль #03
Тайлбар :
Хүмүүсиин хувьд үл тайлагдах оньсого бол. Хамгийн гол нь тэд хэзээ ч таныг яг юунд зориж тэмүүлж байгааг мэдэх учиргүй. Хэрэв таны юу хүсэж байгааг, юунд зориж байгааг мэдэх юм бол тэд хамгаалах болно, сөрөг арга хэмжээ авах болно.  Тийм учир тэднийг буруу жимээр явуулж төөрөгдүүл, харин өөрийн явж буй замыг худал хуурмагийн утаа манангаар далдал. Цаг нь ирж тэд таны үнэн зорилтыг мэдэх үед та аль хэзээний гүйцэгдэхээргүй болсон байх болно.
Өгөөш тавьж бусдыг төөрөгдүүл. Хуурамч мөрөөр бусдыг мөшгүүл.Утаа мананд бусдыг оруул.
Тайлбар :
Өөрийн юунд тэмүүлж байгааг харуулахгүйн тулд бусдыг өгөөшөөр хуурч буруу замаар явуул. Хоердмол дохио, хоёрдсон урхи араасаа үлдээж тэднийг төөрөгдүүл. Худалаас үнэнийг ялгаж авч чадахгүй болтол нь төөрөгдүүлсэн бол тэд таны хэтийн зорилгийг мэдэж чадахгүй.
Түүхээс суралцах нь :
1850д онд Пруссийн парламент хүнд сонголтын өмнө ирэв. Асуу...
Хууль #04
Тайлбар  :
Хэрэв та хүнийг үг хэлээрээ эзэмдий гэж бодож байвал, хэдийчиний их ярина, төдий чиний энгийн харагдах болно гэдгийг сана. Өөрийн үг хэлэндээ хяналт тавьж чаддаггүй хүн өөрийгөө хянаж чаддаггүй - харин тийм хүнийг хүмүүс хүндэлдэггүй. Тийм учир аль болох бага ярь. Богино бөгөөд тодорхойгүй, товч ярих нь хүмүүст маш их сэтгэгдэл төрүүлдэг гэдэгийг сана. Мөн таны амнаас хэдий чинээ их үг унана, хэдий чинээ та их үг ярьж хэлнэ, мунхаг зүйл хэлэх магадлал төдий чинээ өсдөг гэдэгийг сана.
Түүхээс суралцах нь :
Гнэй Маркус, олонд танигдсан нэр нь Кориоланус, эртний Ромын авьяаслаг цэргийн жанжин байсан гэнэ. МЭӨ 5-р зуунд тэрээр маш чухал чухал тулаануудад ялалт байгуулж байсан жанжин байв. Тэрээр амьдарлынхаа инхэнхи хугацааг дайны талбар дээр өнгөрөөсөн тул түүнийг хувь хүн талаас Ромчууд тийм ч сайн мэдэхгүй, түүнийг сайн жанжин, баатар эр гэдэгээр нь л мэднэ.
МЭӨ 454 онд, Кориол...
Хууль #05
Тайлбар :
Нэр хүнд нь эрх мэдэлтэй байхын тулгын чулуудын нэг.Тийм учир нэр хүндээ халдашгүй, хэнч давж гаршгүй, гүйцэшгүй болго.
Нэр хүндийг унагаж болох бүх довтолгоог урьдчилан хар, тэднийг зогсоо, аюулгүйжуул. Учир нь нэр хүндээ алдавал та маш олон талаасаа довтлуулж, эмзэг сул болох тул буцаад сэргээхэд бэрх.
Өөрийн дайсаны нэр хүндийг унгаж,нэр хүндэд нүх гаргаж устга. Нэр хүндэд нь нүх гарсан бол унах,устгах ажилыг олон нийт , байгаль дэлхий таны өмнөөс хийчихнэ.
Түүхээс суралцах нь :
(207-265) буюу эртний хятадын түүхэн дэх Гурван Улсын дайны үед ,Шу хаант улсын алдарт жанжин Чуко Лиан, өөрийн олон түмэн цэргээ хээрийн бууц дээрээ үлдэх тушаал өгж өөрөө хэдхэн  цэрэгтэйгээ жижиг хотод амрахаар болжээ. Үүнийг нь мэдсэн Сима И заналт дайснаа их цэргээсээ хол байхад нь устгах тухай бодов.
Сима -И өөрийн 150 000 их цэрэгтэйгээ, өөрийнх нь амийг авахаар айлчилж буйг Чуко Лиан төд удалгү...
Хууль #06
Тайлбар :
Хэзээ ч өөрийгөө олны дунд бүү алд. Салхинд хийсэх хамхуул мэт бүү бай. Бусдын нүдэнд тод үзэгдэм бай. Өөрийгөө анхаарлын соронз болго,өөрийгөө том болго, өөрийгөө өнгөтэй болго, өөрийгөө оньсого таавар мэт болго.
Хэсэг 1.Өөрийн нэрийг шуугиан, дуулиан, гутамшиг, шившиг гээд альнаар нь ч байсан бай хүрээлүүл.
Тайлбар :
Олны анхаарлыг дурын дүр төрхөөр тат. Шуугиан дуулианаас эхлээд шившиг гутамшигийн алиныг ч ашиглаж болно. Өөрийгөө бусдаас товойход, бусдаас тод гэрэлтэхэд юуг ч байсан хий. Анхаарлуудын дунд ангилал битгий гарга - муу нэр болон шившиг гутамшиг таньд ялгаагүй нэр хүнд авчрах болно. Бусад таныг үл анхааран, үл тоомсорлож байснаас бусдад муулуулж, доромжлуулж байсан нь хамаагүй дээр.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Өөриин ажил мэргэжилийн эхэнд, нэр хүндгүй байхдаа, та бусдын анхаарлыг бусдаас ялгарах дүр төрхөөр татаж болно : хувцасны стиль, аль эсвэл бусдаас ялгарах, хувийн га...
Хууль #07
Тайлбар :
Бусдын авьяас чадвар, мэдлэг, ухааныг өөрийн  хэрэгт, өөрийн хэрэгцээнд ашиглаж сур. Энэ нь зөвхөн таны цагийг болон эрч хүчийг хэмнэхээс гадна маш их үр ашигтай. Эцэс сүүлд нь таньд тусалсан хүмүүс нь мартагдаж харин та бусдын бодол санаанд үлдэх болно. Хэзээ ч бусад таны төлөө хийж өгөх ажилыг өөрөө битгий хий.
Түүхээс суралцах нь :
1883 онд Сербийн эрдэмтэн Никола Тесла Едисон Компаний Европийн хэлтэсд ажиллаж байв. Тэрээр маш чадвартай, тун авьяаслаг зохион бүтээгч байсан ба үйлдвэрийн менежер, Томас Эдисоны сайн найз Чарлес Батчелор Америк явбал ирээдүйтэй гэж зөвөлсний үндсэн дээр Америк явахаар болжээ. Ингэж Теслагийн Америкд  дахь зовлон зүдгүүрт, амьдрал нь эхэлсэн юм.
Нью Ёрк-д Тесла Эдисонтой уулзсаны дараа Эдисон түүнийг шууд ажилд авав.
Тесла ингээд өдөрт 19 цаг зогсолтгүй Эдисоны динамог сайжруулах төсөл дээр ажиллах болов. Тодорхой хугацааны дараа тэрээр ...
Хуүль #08
Тайлбар :
Таны өрсөлдөгч тань дээр өөрөө ирэх нь чухал. Үлгэрийн мэт ашиг орлогоор тэднийг өөрлүүгээ тат - тэгээд довтло.
Түүхээс суралцах нь :
1814 онд болсон Виенна-н Конгресд, Еврoпын гол хүчнүүд Наполеoны унасан Эзэнт гүрнийг хувааж авахаар цугларажээ. Напелеоныг өөрийг нь  Италиас холгүй орших Елба аралруу цөлсөн байв. Түүнийг бусдаас тусгаарласан ч Напелеон  шиг овсгоотой авьяастай эр бусдыг түгшээсэн хэвээр. Австричууд түүнийг Елба арал дээр алах хүсэлтэй байсан бол бусад нь үүнийг дэмжсэнгүй. Ингээд түүнийг яах талаар бүгд бодон мэтгэлцэнэ.
Виенна-д цугларсан бүх улс төрч сайд нарын дунд Напелеон-ы өөрийнх нь хуучин гадаад хэргийн сайд л тухайн болж буй үйл явдалд ач холбогдол үл өгнө. Тэр бусдын мэдэхгүй байгаа нэгэн зүйлийг мэдэх аж. Тэр ер бусын тайван байх аж.
Ингээд тэр жилийн өвөл урьдчилан тааж мэдэхээргүй, гэнэтийн үйл явдал болов. Елба аралыг Британийн усан флот хамгаалан, далайн бүх гарцыг маш сайн ман...
Хууль #09
Тайлбар :
Хэрүүл маргаанаар олдох агшин зуурын ялалт бол хамгийн хэврэг. Олон нийтэд үлдэх дургүйцэл гомдол нь таны ялалтнаас удаан настай байх болно. Тийм учир өөрийн үйл хөдлөлөөөрөө бусдыг байлдан дагуулах нь чухал. Батал, бүү тайлбарла.
Түүхээс суралцах нь. :
МЭӨ 131 онд Ромын консул Публиус Крассус Дайвэс Мукианус нь Грекийн Пергамус хотыг эзлэх болжээ. Хотын хана хэрэмийг түүний их цэрэг сэтэлж чадахгүй, давшилт түр хугацаанд зогссон байв. Ингээд ромын жанжин хэдэн өдрийн өмнө Афины боомтон дээр харсан усан онгоцны жинтэйхэн хэдэн шургыг авчирхыг тушаажээ.
Афинд түүний элч тушаалыг авчирав. Афины цэргийн инженер өвгөн хана хэрэм нураахад жижиг бага хэмжээтэй нь тохирох учир бага жижиг хэмжээтэйг нь өөрийн зохион бүтээсэн оньсон зэвсэгтэй  авч явахыг санал болгов. Гэтэл тушаал авчирсан цэргүүд зөвшөөрсөнгүй, ягаад гэвэл тэд жанжингаа ямар хүн болохыг мэднэ. Тийм ч учир тэд жанжины үгнээс гарах хүсэлгүй байв. Жан...