Хууль #09

2011-03-20,
Хэрүүл маргаанаар бус үйл хөдлөлөөр ял.

Тайлбар :

Хэрүүл маргаанаар олдох агшин зуурын ялалт бол хамгийн хэврэг. Олон нийтэд үлдэх дургүйцэл гомдол нь таны ялалтнаас удаан настай байх болно. Тийм учир өөрийн үйл хөдлөлөөөрөө бусдыг байлдан дагуулах нь чухал. Батал, бүү тайлбарла.

Түүхээс суралцах нь.
:

МЭӨ 131 онд Ромын консул Публиус Крассус Дайвэс Мукианус нь Грекийн Пергамус хотыг эзлэх болжээ. Хотын хана хэрэмийг түүний их цэрэг сэтэлж чадахгүй, давшилт түр хугацаанд зогссон байв. Ингээд ромын жанжин хэдэн өдрийн өмнө Афины боомтон дээр харсан усан онгоцны жинтэйхэн хэдэн шургыг авчирхыг тушаажээ.

Афинд түүний элч тушаалыг авчирав. Афины цэргийн инженер өвгөн хана хэрэм нураахад жижиг бага хэмжээтэй нь тохирох учир бага жижиг хэмжээтэйг нь өөрийн зохион бүтээсэн оньсон зэвсэгтэй  авч явахыг санал болгов. Гэтэл тушаал авчирсан цэргүүд зөвшөөрсөнгүй, ягаад гэвэл тэд жанжингаа ямар хүн болохыг мэднэ. Тийм ч учир тэд жанжины үгнээс гарах хүсэлгүй байв. Жанжин томыг л гэсэн том хэрэгтэй. Ингээд цэргийн инжнер өөрийнх нь зохиосон төхөөрөмжтэй  жижиг шургыг хамгийн тохиромжтой гэдгийг тэдэнд итгүүлэх гэж оролдон диаграмм зуран бүх судалгаагаа үзүүлэн хамаг аргаа ядна. Гэвч тушаал авчирсан цэргүүдэд  энэ нь сонин биш. Хамгийн гол нь жанжины хэлсэн үгээр л явах ёстой.
Ингээд цэргийн инжнер бодов гэнэ. Ягаад тэр эх орныг нь дайнд ялагдуулж болохоор тушаалыг мэдсээр байж дуулгавартай биелүүлэх ёстой гэж ? - тэр жижиг шургыг явуулахаар шийджээ.

Жижиг шурга ирэхэд Жанжин цэргүүдээсээ асуув гэнэ, яагаад ийм жижиг байгаа тухай , харин цэргүүд цэргийн инжнер зөвшөөрөөгүй, томыг авахыг буруу гэсэн хэмээн түүний цэргүүд  тайлбарлана. Ингээд жанжинг уур хилэн эзэмдэв. Тэр одоо бүслэлтийн тухай бодохоо болив, хамаг уур хилэн нь бүслэлтийн бүх төлөвлөгөөг үгүй хийсэн өвгөн инжнэр дээр тогтоно. Ингээд хэдэн өдрийн дараа өвгөн инжнер яагаад жижигийг явуулсан тухай дахин жанжинд тайлбарлах гэж өөрийн биеэр ирсэн байна :  тэр  бас л баахан судалгаа шинжилгээгээ үзүүлэн, диаграмм хүснэгт зуран тайлбарлах гэж оролдоно, харин жанжин түүний яриж байгаа зүйлийг огт ойлгохгүй ба түүний уур хилэн нь улам бадрах болов. Уур хилэндээ шатсан жанжин түүний үгийг сонсохыг хүссэнгүй. Жанжин түүийг үхтэл нь ташуурдаж алжээ.

Дүгнэвэл :
 
Түүхэнд нэрээ мөнхлүүлж чадаагүй инженер нь өөрийн бүх амьдралыг иймэрхүү төрлийн шурга хийхэд зориулсан байв. Тэр өөрийн зөв гэдэгийг анхнаасаа мэдэж байсан.  Жижиг шураг нь амархан манерврлахад  болон бас их хүч төвлөрүүлэхэд том шургаас илүү гэдэгийг. Гэвч тэр тайлбарлахдаа хэт нарийвчилсан, шинжлэх ухааны аргаар тайлбарлаж байсан нь түүний алдаа байв.Тийм их нарийн диаграмм хүснэгтииг дайны талбар дээр ихэнх насаа өнгөрүүлж буй хүн  яаж ойлгох  вэ дэ ?
Үүгээр ч зогсохгүй өвгөн  инжнер нь өөрийн бүтээл оюун ухаандаа хэт барддаг,  бусадтай маргалдан цэц булаалдах дуртай нэгэн байв. Тэр өөрөөс дээш эрх мэдэлтэй хүнтэй өөрийнхөө хэт сайн мэддэг зүйлийн талаар цэц булаалдсан нь эрх мэдэлтний нэр хүнд оюун ухааныг басамжилсан хэрэг болсон байв. Тэрээр баталхаас илүү өөрийн эрдэм мэдлэгийг бусдад гайхуулах гэж оролдсон нь түүний аминд хүржээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :


Өөрийн бодол санаагаа хэрүүл маргаанаар батлан ялалтыг олж авах нь нөгөө хүндээ ямар нөлөө үзүүлж байгааг бидний хэн нь ч тааж мэдэхгүй : магадгүй тэд таны өмнө соёлтойгоор таныг дэмжих боловч, дотороо таньд дургуйцэлтэй үлдэж болох.

Ойлгож ав : үг бол ямарч үнэ цэнэгүй. Бид маргааны оргил үед бүгд л толгойнд орсон дуртай зүйлээ  өөрийнхөө байр суурь, санаа бодлоо хадгалахын тулд хэлдэг : Библи-с иш татна, итгэмээргүй их олон тоо статистикийн тухай ярина, гэвч энэ бүхэн ямар ч үнэ цэнгүй. Бид дан үгээр хэнийг ч итгүүлж чадахгүй. Тиймээс үйл хөдлөлөөр батлаж нотлох нь хамаагүй илүү хүчтэй бас утга төгс байдаг. Үйл хөдлөлөөр нотлоход өөрийгөө хамгаалах үгс огт хэрэггүй, түүнд тайлбар шаардлагагүй. Хэн ч батлагдсан зүйлийг эсэргүүцэж чадахгүй. Балтазар Грацианы хэлснээр Үнэн гэдэг бол сонсогдохоосоо илүү нүдэнд харагдах ёстой аж.

Никита Хрушёв төрийн тэргүүн болсоныхоо дараахан индэр дээр Сталины тухай үг хэлж байв гэнэ. Тэрээр  өөрийн үгэндээ Сталинг буруушааж, Сталиний үзэл бодол алдаатай байсан тухай дурдана. Гэтэл үзэгчдийн дундаас нэгэн хүн "Та чинь өөрөө Сталины хамтран зүтгэгч байсан биздээ. Тэгээд ягаад түүнийг зогсоогоогүй юм" гэж хэлэхэд Хрушёв дүрс хийн уурлаж, өндөр дуугаар "Хэн тэгж хэлэв! Хурдан босоодох!" гэнэ. Хэн ч юугаа ч хөдлөгсөнгүй , нэг ч булчин шүрмэс үе мөч хөдөлсөнгүй, нэг ч нүд цавчсангүй. Бүгд  Хрушёвоос айн чив чимээгүй сууна. Ийм нам гүм чимээгүй байдалтай хэсэг хугацаа өнгөрсөний дараа Хрушёв тайванаар "Одоо та нар намайг ягаад түүнийг зогсоож чадаагүйг ойлгож байна уу ? " гэжээ.

Сталинг сөрөх нь байж боломжгүй зүйлгэж тэр маргалдахын оронд бүх зүйлийг баримт нотолгоотой, амьдаар үзүүлчихжээ.Сталинг сөрнө, Сталины эсрэг босно гэсэн хүн бол амьд үхтэлтэй ижил - тэр хүн ор сураггүй алга болно. Сталин нь бусдыг өөртэйгөө учруулах ямар байдгийг бусдад гайхамшигтай мэдрүүлж чаддаг хүн байв : Сталинтай уулзаж, Сталины хүрээлэлд, Сталины эргэн тойронд байна гэдэг тун хэцүү , паранойа туссан юм шиг л байдаг байв. Хрушёвын өгсөн баталгаа нотолгоо хангалттай байлаа, үүнээс хойш илүү маргаан гарсангүй.

Онч санаа :

Хэзээч бүү маргалд. Нийгэмд юу ч хэлэлцэх шаардлагагүй, харин зөвхөн батлах, үр дүн өгөх хэрэгтэй.

Анхааруулга :


Өрсөлдөгчөө хэрүүл маргааанруу татан оруулж өөрийнхөө бэлтгэсэн урхиа анзаарагдахгүй болгоход ашиглаж болно.

Аман маргаан, хэрүүл нь эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөнд нэгэн маш чухал үүрэгтэй байж болох : өрсөлдөгчийн анхааралыг сарниулж, өөрийн бэлдсэн урхийг аман маргаанаар халхлаж болно. Энэ тохиолдолд та өөрийн бүх чадлаараа өөрийн бодол, санаа, байр сууриа хамгаалах хэрэгтэй болно.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

goy nom bna

бичсэн hurel suh (зочин) цаг: 21:21, 2023-10-03 | Холбоос | |



:-)
 
xaax