Хууль #11

2011-03-20,
Бусдыг өөрөөсөө хараат байлга.

Тайлбар :

Бусад таны хэрэгцээ шаардлагаар үргэлж дутаж байвал та хэнээс ч илүү эрх мэдэлтэй. Бусдыг өөрөөсөө хараат байлгаж чадвал таньд айх зүйл үгүй. Бусдад хэзээ ч хангалттай бүү зааж өг, тэдэнд үргэлж таны хэрэгцээ туслалцаа шаардагдаж байх ёстой гэдгийг сана.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

1847 онд  32 настай Отто вон Бисмарк Пруссийн парламентад гарав. Шинэ улс төрчидийн жишгээр тэр үтэр түргэн холбоотон нөхөдтэй болох нь парламентын амьдралд тун чухал байлаа. Тэр өөрөө либералуудад дургүй , консерватив үзэлтэн биш, сайд нарын талыг дэмждэггүй, ард иргэдийн талд байхыг хүсэхгүй байв. Ингээд удаан бодсоны эцэст тэрээр холбоотоноо 4-р Фредерик хааныг сонгожээ.

Энэ нь маш содон сонголт байсан ба 4-р Фредерик хаан нь тухайн үедээ ямарч эрх мэдэлгүй байсан юм. Энэ үед хааныг тойроод дандаа азгүй, бүтэлгүй амьдтад хүрээлдэг байсан бол харин Бисмарк, хаан Фредерикийн талд орсоноор байдалыг эсрэгээр нь эргүүлсэн байна.
Ингээд Бисмарк түүнийг хамгаалах ба, бусад депүтатууд Хаанруу довтлоход Бисмарк л ганц хааны санааг дэмжинэ, бусдын дайралтыг няцаана.
Энэ мэтээр  4-р Фредерик хаанд үнэнч зүтгэсэний ачаар, Бисмак нь 1851 онд түүнийг хааны сайдуудын нэг болгосон байна.

Тэр одоо хааны сайд болсон учир хаанд бүрэн нөлөөлөх ба хааныг далдаар удирдана. Либералуудын довтолгоо дайралтаас өөрийгөө хамгаалахын тулд Фредерик хаан Бисмаркийн юу хэлсэн яг тэрнийг нь л хийдэг байв. Хаанд нөлөөтэй гээд Бисмарк нь түүний нэрийг унагасангүй, урмыг нь хугалсангүй. Бисмарк түүнд хаан ширээг нэр хүндтэй, харамсах зүйлгүй  удирдахад нь бүх талаар нь тусласан байна.

Фредерик хаан 1861 онд үхэж, түүний дүү Виллиам нь хаан ширээнд суув. Виллиам нь Бисмаркад тун дургүй байсан ба түүнийг эргэн тойрондоо байлгахыг үл хүснэ. Гэвч Виллиам нь өөрийн төрийг сулхан удирдаж байсан ба шийдвэр гаргахдаа ах шигээ хулчгар нэгэн байв. Мөн түүнийг тойроод өөрийнх нь хүчийг үгүй хийх гэсэн дайсан дэндүү  олон байсан гэх мэт шалтгаанууд нь Виллиам хаанд яахын аргагүй Бисмаркийг хажуудаа байлгах шалтаг болно. Ингээд тэр Бисмаркийг холдуулий гэсэн ч холдуулж чадсангүй. Бисмарк нь түүнд өөринх нь асуудалыг шийдэхэд ус агаар шиг хэрэгтэй ажээ. Ингээд Бисмаркийн ачаар Виллиам хааны нэр хүнд, хүч нь өсөн хөгжинө.

Бисмарк нь ерөнхийдөө улс төрийн бодлогийг тодорхойлох болов. Удалгүй түүний бодлого нь Герман үндэстэнийг нэг том улс болгон нэгтгэжээ. Үүний дараа Бисмарк нь хааныгаа Пруссийн бус Бүх Германы хаан болохыг санал болгоно. Хэрэв Бүх Германы хаан болвол хамаг эрх мэдэл, хүч чадал Бисмаркад шилжих байлаа. Эзэн хааны баруун гар байна гэдэг, хаант улсын канцлер байна гэдэг бол бүх хөшүүргийг гартаа авах байр суурь байв. Харин хаан бол бэлгэдэлийн чанартай.

Дүгнэвэл :

1840 оны үеэр Пруссийн  залуу улс төрч нар эрх мэдэлтэй болохын тулд тухайн үеийн хамгийн эрх мэдэлтэй хүмүүсийг түшдэг байв. Харин Бисмарк бол тэднээс ондоо аж. Түүний хувьд өөрөөс хүч илүү хүнтэй холбоотон болно гэдэг нь тэнэг явдал байв : ягаад гэвэл хүчтэй холбоотон биднийг амархаан залгичих болохоор.
Тийм учир Бисмарк сул, дорой байсан Фредерик хааныг холбоотноо болгон өөрийн эрх мэдэл өөд өсөх замналаа эхэлсэн байна.

Та тэдний хурц ухаан болж, харин хурц ухаан нь зоригтой шийдвэр байх болно. Та өөрөө ямар хүч нөлөөтэй байна. Хэрэгцээ дэлхийд ноёрхдог. Хэрэв тэдэнд таны хэрэгцээ огт байхгүй бол тэд хамгийн эхний оролдлогоороо таныг зайлуулах болно. Аль эсвэл та бүхнийг өөрөөр хараад, энэ хуулийг ойлгоод, бусдыг өөрөөс хараат болгох юм болта яг л бисмарк шиг их оргилд гарч чадна. Та ямар нэгэн хааны титэмгүйгээр бүх зүйлийг удирдах болно.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Хамгийн том хүч бол бусдаар өөрийн хүсэж байгаагаа хийлгэх хүч. Хэрэв та үүнийг бусдыг гомдоолгүй, бусдыг гэмтээлгүй хийж чадвал таны эрх мэдэл хэнд ч халдашгүй. Харин ийм болохын тулд та бусдыг өөрөөсөө хараат байлгах хэрэгтэй. Ягаад гэвэл хэрэгцээ гэдэг энэ хорвоог удирддаг. Хэрэв та нэгэнт бусдыг өөрөөсөө хараат байлгаж чадсан бол та ургэлж бусдаас давуу талтай.

Бисмарк нь Фредерик,Виллиам энэ хоёроор үнэ хаялцуулж гуйлгуулсангүй, тэр хэзээд өөрийгөө чөлөөтэй байгаагаа хаанд сануулж, хэзээ мөчид тэр энэ бүхнээс явахыг хүсвэл явж чадна гэдгээ хаанд хангалттай ойлгуулдаг байв. Харин Бисмаркгүй бол хаан "салхи шуурганд" ганцаара үлдэх байлаа. Ингээд тун удалгүй 2 хаан 2уулаа Бисмаркийн аясаар хөдлөх болно.

Хэнээс ч хараат бус байдал бол хамгийн дээд  эрх мэдэл гэдэгт итгэдэг гэнэн хүмүүс байдаг. Эрх мэдэл бол бусдын харилцаан дээр оршдог, бүтдээгддэг эд. Таньд  холбоотон ч хэрэгтэй болно , өгөөш  ч хэрэгтэй болно. Харин жинхэнэ бусдаас үл хараат хүн бол модон байшинд амьдардаг хүн юм, түүнд гарч ороход нь хэнч хориглохгүй ба тэр хэнээс ч хараат бус, гэвч тэр ямар ч эрх мэдэлгүй.

Францын 11-р Лоуйис хаан нь зурхайн ухаанд  тун сонирхолтой нэгэн байв. Тэрээр өөрийн ордондоо тусгай одон орон зурхай судлах газартай байв. Гэвч түүний ЗУРХАЙ СУДЛАЛИЙН ГАЗАРийн нэгэн хүн хааны ордоны хүүхэнг 8 өдөрийн дараа үхнэ гэдэгийг зөгнөжээ. Харин энэ зөгнөл нь биелэлээ олход, Лоуйис хаан айн, тэр хүнийг өөрийн зөгнөлөө батлахын тулд тухайн хүүхнийг алах болсон ч байж болно хэмээн бодон өөрийгөө тайвшруулахыг хичээнэ. Өөрийгөө ч энэ мэтээр алуулавал яах талаар бодож санаагаа зовооно.

Нэгэн орой тэр зурхайчийг Луйис хаан, хааны ордоны хамгийн өндөрлөгт байрлах өрөөндөө дуудав. Түүнийг ирэхийн өмнө хаан хамгаалагч нарт түүний өгсөн дохиогоор тэр зурхайчийг бариж аван цонхоор шидэх тушаал өгчээ. Ингээд тэр ирэв.
Харин хаан дохио өгөхийн өмнө ингэж асууж гэнэ : "Та зурхайн эрдэмд суралцаж, бусдын ирээдүйг зөгнөх чадварай, тэгвэл таниас нэг юм асууя та өөрийнхөө хэр удаан наслахыг мэдэж байна уу, хэзээ үхэхээ мэдэж байна уу?" Гэхэд тэр зурхайч тиймээ мэднэ, би таниас яг 3н хоногийн өмнө нас барна гэжээ. Ингээд хаан дохиог хэзээ ч өгөөгүй ба зурхайчийн амь нас хэвээр үлдэв.
Энэ бол бусдыг өөрөөсөө хараат байлгах нь хэрэг ашигтайг харуулсан бас нэгэн жишээ юм.

Сэргэн Мандалтын үеийн уран бүтээлч нарын гол асуудал бол сайн зөв ивээн тэтгэгч тэй байх. Микаланжело үүнийг хэнээс ч сайн хийдэг байв. Түүний ивээн тэтгэгч нь 2 Жуллиус Пап. Гэвч нэгэн удаа тэр 2 папад барих маргадан булшнаас болж маргалджээ. Ингээд Микеланжело Ром хотыг уурандаа орхисон байна. Харин 2-р Жулиус Папын хувьд хэсэг хугацааны дараа Микеланжело-гийн араас эрэлд гарж, бардам зан нь үгүй болж түүнийг үлдэхийг гуйсан гэнэ. Ийм юм тохиолдохыг Микеланжело мэдэж байлаа . Ягаад гэвэл Микеланжело шиг авьяастай, чадвартай хүн хэзээ ч  өөр ивээн тэтгэгч олж чадна, харин Пап Микеланжело шиг хүнийг хэзээ ч олж чадахгүй байв.

Таньд Микеланжело шиг хосгүй авьяас, чадвар шаардлагагүй. Харин та өөрийн гэсэн, таныг олноос ялгаруулах зан чанар, ааш араншинтай. Тийм учир та өөрийн энэ чадвараа ашиглах, бусдад харуулах, хэнээс ч илүү гэдгээ эрх мэдэлтэнд мэдрүүлэх  орчин байдал нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй.

Хенри Киссингер Никсоны үед  Цагаан ордоноос маш олон хүний амийг авч одсон, цус ханхалсан үйл ажиллаагаанаас амжилттай сугарч чаджээ. Никсон нь түүнийг сайн улс төрч болохоор нь  амьд үлдээсэнгүй. Харин ч Никсон тэр 2 бараг л дайснууд байсан юм. Гэвч Киссингер нь өөрийг маш олон улс төрийн салбарт  нэрээ оруулж амжсан байсан ба, хэрэв түүнийг холдуулсан бол эмх замбраагүй байдал газар авах байлаа. Микеланжело гийн чадвар нь эрчимтэй, өөрийн төрөлхийн авьяас чадвар дээр тулгуурласан байсан бол, Киссингерийн чадвар нь өргөн уудам шинж чанарыг дайтахад орших ажээ. Тэрээр маш олон улс төрийн байггуллага,  захиргаанд өөрийн нэрийг холисон байв. Энэ нь ч түүнийг олон холбоотонтой болгохгод хүргэжээ. Хэрэв та Киссингер шиг ийм байрлалд өөрөө очих юм бол таниас салах нь маш хэцүү, бөгөөд өөрт нь хохирол аюултай байх болно.

Сүүлийн зөвөлгөө : хэзээ ч эрх мэдэлтэн таниас хамаарч байгаа болохоор тэд таньд хайртай гэж ойлгож болохгүй . Харин ч эсрэгээр тэд таньд дургүй байдаг ба таниас айдаг. Харин Макиавеллигийн хэлсэнээр бусдад хайрлуулж байснаас бусдаар үзэн ядуулж бусад айж байсан нь дээр гэдэг билээ. Учир юунд гэвэл Айдасыг та удирдаж чадна, харин хайрыг үгүй.  Хайр нөхөрлөл гэх хувьсамтгай, нарийн сэтгэлийн учир шалтгаанууд таныг илүү л аюуулд авчруулна гэдгийг снана.

Анхааруулга  :

Бусдыг өөрөөсөө хараат байлга. Хүн амныхаа цангааг тайлсан бол худагруу нуруугаа харуулдаг, худагийг орхиж явдаг.Ягаад гэвэл худаг түүнд дахиж хэрэггүй. Хэрэв хэрэгцээ шаардлага алга болбол эелдэг ааш, ёс жирэм үгүй болж, хүндлэл үгүй болно. Бусдын туршлагаас хамгийн анхны сурах хичээл бол бусдыг найдварыг асаалттай үлдээ, хэзээ ч битгий унтраа. "Хэрэгцээ хорвоог удирдана" гэдэгийг ойлго.




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

sn bnuu.dawgui yumaa.Daraachiinhiigaa hezee bichij oruulah be.Huleegeed l bn ярзайтал инээх
бичсэн baatar (зочин) цаг: 16:48, 2011-08-14 | Холбоос | |



:-)
 
xaax