Хууль #47

2011-03-19,
Хууль #47 : Ялалтанд хэзээ зогсохоо сайтар мэдэр.

Тайлбар :

Амжилт, ялалтын үе нь баяр баясалыг авчирдаг ч осол, аюулыг үргэлж хажуудаа дагуулан ирдэг.Ялалтын оргилд, ихэрхэх, дээрэлхэх болон хэт бардамнах нь сөрөг нөлөө үзүүлдэг ба ийм зан гаргаснаар та  ялсанаасаа илүү их дайсаныг өөртөө бий болгоно. Бүх юмыг сайтар төлөвлө, зорилго тавь, хүрэх газраа урьдчилан тооцоол -харин зорьсон газар,төлөвлөсөн зорилгодоо хүрсэн бол ЗОГС.

Түүхээс суралцах нь
:

МЭӨ 559 онд Кир хэмээх залуу, лут том армийг бутарсан байсан Перс аймгуудаас цуглуулж, өөрийн өвөө болох Мидийн хаан Астягесийн эсрэг дайтахаар явжээ. Тэрээр Астягесийг тун амархан ялж  өөрийгөө Мидийн болон Персийн хаанд өргөмжилсөн байна - ингээд тэр Персийн эзэнт гүрэнийг байгуулах ажилдаа оржээ.Ялалтыг тэд маш амархан олж байлаа. Тэрээр Лидиягийн хаан Кроесүсийг ялж, дараа нь Ионийн аралуудыг эзэлж, мөн бусад жижиг хаант улсуудыг дайтаж, Вавилоныг нурааж , ялалтыг ар араасаа цувруулна гэдэгийг үзүүлж байв. Тэрээр одоо өөрийгөө Агуу Кир гэх бөгөөд тэр нь одоо дэлхийг захираж байв.
Вавилоны баялагыг дээрэмдэж дууссаны дараа Кир нь өөрийн хараагаа өмнө зүгт байх Массагетай хэмээх аймаг руу чиглуулэх аж. Каспийн тэнгисийн өргөн уудам газартай Массагетай хэмээх вант улс нь догшин ширүүн дайчин удмаараа алдартай бөгөөд удирдагч нь  Томирис гэх хатан. Кир нь өөрийгөө гоц хүн, үл ялагдах хүн хэмээн бодож шалтгаангүй шахуу энэ аймагруу дайрахаар төлөвлөжээ.Масагетай нь эсэргүүцэл өгөхгүй ба өөрийн хүслээр тэдний хүчинд нэгдэж, өөрийн хүслээр газар нутгийг нь томосгож өгсөн байна.

МЭӨ 529 онд Кир хаан Масагетай вант улсыг орших голын эрэг дээр ирэн өөрийн цэрэг эрсээ вант улсын нөгөө талд байрлуулжээ. Энэ үед хатан Томурис-ээс тэр захиа хүлээж авав, Массагетайн хатан хаан Томурис нь захиандаа "Өөрсдийн хүнийг та өөрөө удирд, би харин өөрийнхөө хүнээр өөрөө мэдээд удирдий, намайг удирдахад саад бүү бол, харин миний зөвлөгөөг хүлээж авахгүй бол Мидийн хаан та эв найрамдалтай амьдарч байсан үеэ мөрөөдөн байх тийм амьдралыг бий болгож чадна" гэжээ. Томирис нь өөрийн армид итгэл төгөлдөр байсан бөгөөд зайлшгүй дайнаас зугтаж башир арга хэрэглэсэнгүй Кирийн цэргүүдийг голын нөгөө захад гартал нь ямарч дайралт хийх тушаал өгөөгүй байна.
Кир нь Томурисын тавьсан саналыг зөвшөөрсөн ба тэрээр шулуун шудрага тулаанаар эзлэхийн оронд арга заль хэрэглэн эзлэхийг бодов.Массагетайчуудыг Зугаа цэнгэлд дуртайг Кир мэддэг байв. Тиймээс тэрээр маш гоёмсог ширээ амттан, хатуу виногоор ширээ засан өөрийн хамгийн муу цэргүүдээр өөрийн бууцыг мануулахаар болж харин их цэрэгтэйгээ өөр нууц газар буусан байна. Ингээд Масагетайчууд довтлоод, тэдний хуурамч бууцыг хамгаалж байсан сул цэргүүдийг бут нэргэж, амархан ялалт олов. Кирийг ялчихлаа хэмээн тэд нар бодож баярлан тэнд байсан зоог виног уусан байна. Ингээд удалгүй тэд бүгд нойрсов. Харин унтсан хойгуур Кир их цэрэгтэйгээ ирж Масагетайн нойрсож буй цэргүүдийг нойрон дунд нь ихэнхийг нь алж заримыг нь олзолон авсан байна. Олзолж авсан хүмүүсийнх нь дунд Томирисийн хүү Спаргапизес байх аж.
Энэ явдалыг сонссон хатан хаан Кирд дахин захиа явуулав : "намайг сонс, би чиний тусын тулд сүүлийн удаа хэлж байна. Миний хүүг тавьж явуул, эс бөгөөс чамд цусан далай гэгчийг үзүүлэх болно.Нарт тэнгэрээр  тангараглий"хэмээсэн байна. Харин Кир түүнийг үл тооно, тэр хүүг сулалсангүй, харин өөрийг нь суллахгүй гэдэгийг мэдэж байсан Томорисын хөвгүүн нь өөрийн амийг хороосон байна. Энэ мэдээлэл нь Томирисын чихэнд хүрч тэрээр өшөөгөө авахаар зэхэж,агуу их армиа цуглуулж, Кирийн армитай цуст тулаанд орж, үр дүнд нь ялж, Кир хааныг өөрийг нь алсан байна.Кирийн үхсэний дараа Персийн эзэнт гүрэн нь салхинд хийсэх элсэн манхан адил үгүй болжээ. Түүний ганц буруу алхам нь түүний хийсэн 1000н гавьяаг ингэж халхалжээ.

Дүгнэвэл :
 
100жилийн өмнө хүчирхэг Ассирийн эзэнт гүрэн бүрэн устгагдсан. Яаж вэ гэвэл Ассирчууд нь хэт шунаснаас болсон аж, тэд хот,улсыг ээлж дараалан эзлэж, сүйтгэж байсан ба олох ололт, авчрах амжилт болгон нь тэдний гол зорилгыг мартуулахад хүргэсэн ажээ. Тэд хэт их бардамнаснаас болж өөртөө ялсанаасаа илүү их дайсанг бий болгосон байна, харин энэ дайснууд нь тэднийг унагасан гол хүч нь юм. Нэг үгээр хэлбэл Ассирчууд нь өөрсдийн бий болгосон дайсандаа устгагдсан юм. Харин Кир нь "Ассирийн Түүхийн амьд хичээл"-ийг  ойлгож аваагүй юм. Тэр өөрийн түшмэд, зөвлөгч нараа үл сонсох ба ялалт амжилт нь  түүнийг гүн мансууруулсан байна. Өөрийн эзэлсэн өргөн уудам нутгаа тэр улам бэхжүүлж, нягтрашулахын   оронд зорилго шалтгаангүй урагшилсаар байв.Тэр нэр хүндэд согтсон байжээ.

Ойлгож ав:  Эрх мэдэлийн ертөнцөд таны алхам бүр шалтгаанд тулгуурласан байх ёстой. Xоромын баяр хөөр, болон сэтгэл санаа нь таныг урхидвал та ялагдал хүлээх болно. Амжилт оллоо- ухар, зогс - Ялалтаас илүү баяр баясал авчирдаг зүйл үгүй, ялалтаас илүү согтууруулдаг зүйл үгүй, ялалтаас илүү аюултай зүйл үгүй гэдэгийг санаж яв.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр
:

Хүч, эрх мэдэл гэдэг нь өөрийн гэсэн хувийн хэмнэл болон замналтай.Ийм эрх мэдэлийн ертөнцөд амжилтыг энэ хүч,эрх мэдэлийн замналыг удирдах хүн л олж чадна- тэд бусдын тэнцвэрийг нь алдуулах  замаар өөрийн тэнцвэрийг олдог.
Стратеги төлөвлөгөөний гол мөн чанар нь  үйл явцын ирээдүйн замналыг ойлгож харах ба түүнд зохицсон үйлдэл хийх явдал юм. Харин ялалтаар ирэх бахдал нь таны энэ үйл явдалынхөгжил, ирээдүйн явцыг удирдахад  2 янзаар муу нөлөө үзүүлж болно : 1т та ялалтандаа бахдан , цааш үргэлжилүүлэхийг хүсдэг. Нэг ялалт олчихоод нөхцөл байдал өөрчлөгдсөнийг анзаарахгүй ба ялалт хүрсэн арга, замналаа дахин давтахыг хүсдэг, харин давтсан арга болгон нь амжилт олох нь ховор, 2т амжилт ялалт нь таниар удирдаж таны сэтгэл хөдлөлийг таниар удирдуулахад хүргэдэг.

Сурч авах хичээл нь тун энгийн : эрх мэдэлтэн, хүчтэнгүүд нь нөхцөл байдал дээр түлгүүрлаад олон янзын хэмнэл болон замналыг ашигладаг, тэд нөхцөл байдалд дасаж түргэн сэтгэж зөв хөдөлдөг. Өөрийн бүжиглэх хөлийг урагшаа сэтгэлийн хөөрлөөрөө явуулалгүй тэд байрандаа зогсоон нэг алхам ухардаг, тэндээ боддог. Үүнээс гадна сэтгэл хөдлөл гэдэг юмыг байнгын хазаартай байлгадаг. Сэтгэл хөдлөл нь таны олон жилийн хөдөлмөрийг 1 секүндад үгүй хийж чадах аймшигт мангас юм.

Эрх мэдэлийн ертөнцөд аз болон азгүйтэл гэдэг зүйл нь бас нилээдгүй үүрэгтэй. Энэ нь зайлшгүй байдаг ба энэ зүйл л эрх мэдлэйин ертөнцийг илүү сонирхолтой болгодог байна. Гэвч эрх мэдэлийн ертөнцөд аз нь азгүйтэлээс  аюултай байдаг."Азгүйтэл" нь бидэнд тэвчээртэй байх, цагаа зохицуулах, холыг харах гэх мэт өөрийн алдаа дутагдалыг хархад тусалдаг бол "аз" нь яг үүний эсрэг зүйлийг ойлгуулдаг - таныг  согтууруулж сохроор урагш алхахад хүргэдэг. Та хэсэг хугацаанд азтай байж болно, харин энэ азаа байнгын мэт бодвол хэзээ нэгэн цагт та бүдрэх нь гарцаагүй.

Ойлгож ав : Ялалтын дараа зогсоод мөрөөрөө явах нь хамгийн зөв алхам. Харин зогсохгүй урагш шунан тэмүүлэх юм бол та ялалтынхаа мөн чанарыг улам багасгах ба эцэс сүүлд нь та бүр ялагдсан ч байж болох юм.  Тийм учир нэг юмыг сайтар ойлгож ав : Ял тэгээд  ЗОГС.

Анхааруулга
:

Мачиавеллигийн хэлсэнээр "хүнийг нэг бол бүр мөсөн устга, нэг эсвэл бүр устгах гэж оролдолгүй зүгээр орхи"гэсэн байдаг . Хагас шийтгэл,хэврэг гэмтэл нь таны дайсаныг улам таныг үзэн ядуулах ба,таньд өш хонзон санахад хүргэдэг.Тийм учир хэрэв та дайсанруугаа давшилтаа эхэлсэн бол төгс ялалтыг байгуул! Тэднийг оршин байхгүй болтол нь ял. Энэрэнгүй зан хүмүүнлэг сэтгэл гэх зүйлийг эрх мэдэлийн ертөнц мэдэдгүй.Дайснаа залхаа,шийтэг,дуусга - гэвч энэ нь хэзээ ч шинэ дайсаныг бүтээх ёсгүй.
Зарим хүмүүс ялалтыг олоод хэт болгоомжтой болон хэт хардамтгай бодлог.Тэд өөрийнхөө аюулгүй байдалд хэт анхаарлаа хандуулах ба тэд сэтгэлийн шаналалд орход хүргэдэг. Ингэснээрээ тэд хий хоосон зүйлийг хардаж харин жинхэнэ ирэх аюулыг харах чадваргүй байдалд ордог байна..

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax