Хууль #46

2011-03-19,
Хууль #46 : Хэт "төгс" харагдахаас болгоомжил.

Тайлбар :

Бусдаас илүү харгдана гэдэг аюултай боловч ямар нэгэн дутагдал, сул талгүй , төгс харагдана гэдэг нь бүр аюултай. Атаа жөтөө нь нууц дайсанг бий болгодог. Тиймээс  заримдаа дутагдалтай харагдах нь сайн байдаг, хэрэв дутагдалгүй бол өөрөө бий болго - ихэнхдээ өөрт тань ямар нэгэн муу нөлөөгүй дутагдалтай байх нь сайн. Зөвхөн бурхад болон үхэгсэд нь л гэмгүй, төгс мэт харагддаг гэдэгийг сана.

Түүхээс суралцах нь:

Дундад зууны Флоренцид бүгд найрамдах засаглал ноёлох аж. Энэ нь ард харц ард, худалдаачид нарыг язгууртан,сурвалжтангуудын дарлал хавчлагаас хамгаалж байсан ба дарангуйлагч, тиран гарч хүч нэг хүний гарт төвлөрхөөс урьдчилсан сэргийлсэн арга хэмжээ байв. Медичигийн гэр бүл нь яг энэ дэглэм дор олон зуун жил ямар нэгэн тодорхой амжилт бүтээлгүй чимээгүй амьдарсаар ирэв. Тэд нь эгэл жирийн эм тариа худалдаалдаг дундаж төвшиний амьдралтай иргэд байлаа. Харин 14р зуунд энэ гэр бүлийн сэргэн мандалт нь Жиованни Медичийн ачаар хувь тавилан нь тэр чигээрээ өөрчлөгдөх юмсанжээ.

Жиованни энэ гэр бүлд эд баялаг, бусад харц ардаас дээгүүр амьдралыг авчрасан бол түүнийг нас барсаны дараа гэр бүлийн арилжаа нь түүний хүү Козимо гийн удирдлаганд оржээ, ингээд тэрээр энэ салбарт өөрийн авьяас чадварыг бүрэн харуулж чадсан ба бизнес арилжаа нь Козимо гийн удирдлаган доор өрөгжин дэвшиж тун удалгүй Медичигийн гэр бүл нь Европодоо алдартай, хөрөнгөтэй данстай гэр бүлүүдийн нэг болов.

Хотын өөр нэгэн нэр хүнд, нөлөөтэй гэр бүл бол Албизийхэн - бүгд найрамдах дэглэмийг үл тоон Албизисийн гэр бүлийнхэн нь засагийн эрхийг гартаа авахыг олон жилийн турш хөөцөлдөж ирсэн байв. Үүндээ хүрэхийн тулд тэрээр чухал чухал пост, албан тушаалд өөрийн талын хүнийг тавьдаг байжээ.

Медичи-н гэр бүл нь өөрийн нөлөө хүрээг ихсэгсээр тунд удалгүй Медичигийн гэр бүлийг бүгд хүлээн зөвшөөрөх ба 1433 онд  шинээр гарч буй хүчирхэг өрсөлдөгч болох Медичигийханыг, Албизигийнхан өөрийн улс төрд байх танил тал, нөлөөгөө ашиглан Козимод "бүгд найрамдах дэглэмийг унагаах гэсэн" гэдэг цол хуурамчаар тохож  түүнийг баривчлуулах тал дээр арга хэмжээ авсан байна. Албизигийн гэр бүлийн зарим нэг нь Козимог цаазлах хэргэтэй гэж байхад зарим нэг нь Козимогийн үхэл иргэний дайныг  авчирнагэж эмээж байлаа. Ингээд эцсийн эцэст тэд Козимог Флоренцоос цөлсөн байна. Харин Козимо өөрийгөө хамгаалж, тэдний шийдвэрийг эсэргүүцэх гэж оролдоснгүй, харин чимээгүй яваад өгөв.

Дараагийн хэдэн жил Албизигийнханы Флоренцид дарангуйлал тогтоохыг хүсэж байгаа нь бүгдэд илт болов. Харин баян чинээлэг Козимо нь Флоренцид болж байгаа үйл хэрэгт алсаас нөлөө үзүүлж байлаа. Ингээд 1434 оны намар иргэний дайн гарах нь тэр. Үрд дүнд нь Албизигийн гэр бүл унаж,цөллөгдсөн байна. Козимо нь үтэр түргэн Флоренци руу буцаж, өөрийн хэргэм зэргийг сэргээлгэж, улмаар хуучин албан тушаалдаа эргэн очжээ. Мөн тэрээр Албизигийнхэний бүтэлгүйтэлээс нэгэн маш нарийн зүйлийг ойлгож авч чадсан юм : хэрэв тэр Албизигийнхан шиг алдар нэр, эрх мэдэлийн араас хэт хөөцөлдөх юм бол өөрийн дайсанг өөрөө бүтээнэ гэдэгийг ойлгов. Тиймээс Козимо нь нууцаар өөрийн эд хөрөнгө,баялгаа ашиглан хотын гол иргэдийн нөлөөг худалдаж аван өөрийн холбоотон болгосон байна. Энэ иргэдээ тэр маш ухаалаг сонгосон ба улс төрийн эрх мэдэлтэн болоод өөрөөс нь урвахгүй байх үнэнч хүмүүсийг сонгон авчээ. Харин Козимогийн улс төрийн амжилтанд нь хардаж, бүгд найрамдах засаглалыг унагах гэж байна хэмээн гомдол гаргасан хэн болгоныг аль эсвэл уучлалт гуйлгах юмуу, үгүй бол Козимогийн банкинд байх холбоотонууд нь тэднийг хоосруулдаг байв. Ингээд нэг мэдхэд Бүгд найрамдах засаглал нь зөвхөн нэр төдий л оршин байв - яс юман дээрээ Албизгийнхны устгаж чадаагүй бүгд найрамдах засаглалыг Козимо нь Албизигийн алдаан дээр суралцаж маш амархан устгаж чаджээ.

 Болж буй бүх зүйлийн ард нууцаар бүх удирдлагыг гартаа барих Козимо нь ард иргэдэд өөр дүрээр харагдаж байлаа. Тэрээр Флоренцийн гудамжаар алхах ба, энгийн эгэл даруу хувцаслаж, өөрийг нь нэгээс илүү зарц дагалдахгүй ба ахмадууд болон магистратуудтай мэхийн ёслож тэднийг хүндэтгэх ажээ. Ард түмний нүдэнд тэр бол хамгийн  энгийн Флорензи хүн болон харагдах аж. Тэрээр  өглөг буянд зориулан мөнгө хандивлана, морь унахын оронд хотын гудамжаар луустай алхана гэх  мэтээр өөр дээрээ хэт их анхаарал татахыг хичээдэггүй байв. Козимогийн баримтлах гол дүрэм нь гаднаа эгэл жирийн хүн,  аюул сүрдүүлэг багатай  хонь мэт, харин дотороо бол эрх мэдэлтэн ба, араатны хаан арслан,зальт үнэг мэт байх.

1464 онд нас нөгчсөн тэрээр 30д жил Флоренцийг удирджээ. Флоренцийн ард иргэд нь түүнд зориулан сүрлэг том ордон харш мэт бунхан барихыг хүсэж байсан ч Козимо нь үхэхийн өмнө өөрийгөө сүр дуулиан багатай оршуулахыг гуйсан болохоор барисангүй гэнэ. Харин түүнийг өнгөрсөнөөс 60д жилийн дараа Мачиавелли нь Козимог бүх удирдагч нараас хамгийн ухаантай нь гэж мэдэгдсэн байна :  Учир нь Мачиавеллигийнхаар бол Козимо нь хачин жигтэй сүрлэг юм болгоныг байнга хийх юм бол бусдаар үзэн ядуулна гэдэгийг мэддэг, бусдын атаа жөтөөг хөдөлгөнө гэдэгийг ухаарсан байсан учраас тэр.

Дүгнэвэл
:

Агуу шилдэг харагдахгүй, бусдын хор атаархалыг хөдөлгөхгүй гээд өөрийн хүчээ хадгалан, өмхийрүүлэх нь тэнэг явдал, хамгийн гол нь зөв үед  өмсөх маскаа зөв сонгоход асуудалын гол зөм оршино.Козимо нь атаа жөтөө, хорсолын хүч, муу нөлөөг мэддэг байсан учир  хэзээ ч бусдаас илүү болж харагдахыг хүсдэггүй байв. Тиймээс тэр эгэл жирийн хүний маскийг өмсөх ажээ. Мөн Козимо нь жинхэнэ авьяслаг хууран мэхлэгч байв - хэн ч түүний хүч чадалын жинхэнэ цар хүрээ, нөлөөг нь олж хардаггүй байв. Түүний эгэл жирийн хүний төрх нь үнэнийг нуудаг байжээ.
Жинхэнэ эрх мэдэлтэн нь бусдаас агуу байх нь бодит байдал дээрээ эсрэг байдаг гэдэгийг мэддэг байжээ. Гаднаа өчүүхэн харагдах хүн дотроо агуу гүн ухаантан, харин гаднаа сүр жавхлант бардам хүн дотроо өчүүхэн сэтгэлтэн байдаг гэдэгийг санаж яв.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр
:

Бид өөрөөс илүү авьяас чадвартан өөрөөс илүү хүчтэн гарч ирвэл тэдэнд атаархан,тэд бидний амар амгалан байдалыг алдагдуулдаг. Ягаад гэвэл бидний ихэнхи нь өөрсдийгөө бодит байдалаас давуулан үнэлдэг ба өөрсдөөсөө чанар болон бүх талаараа давуу хүн гарч ирэхэд бид өөрсдийгөө хэр өчүүхэн амьтан, бусад хүмүүстэй адил дундчуудын эгнээний жирийн нэгэн хүн гэдэгээ мэдрэх болдог. Эхэндээ бидний атаархал төрдөг : бидэнд, өөрсдөд минь л агуу хүний чадвар байвал баяр баясгалантай. Гэвч атаа хорсол нь тав тух авчрах нь ховор. Харин бусдад атаархаж байна гэдэг манаь бусдын хүчийг хүлээн зөвшөөрж байна гэсэн үг юм. Ингээд бид атаархалаа далд нуудаг ч гэсэн гаднаа олон янзаар тухайн хүнд атаархаж буйгаа үзүүлдэг - тухайн хүний өөр зүйлийг нь гоочлох юмуу, аль эсвэл түүнийг бохир зам, булхайгаар амжилт олсон гэх мэтээр өөрийгөө тайвшруулдагбайна.

Дотоод, нууцлагдам, аюлтай энэ хүмүүсийн атаа жөтөөг давж гарах, аль эсвэл урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт - Таниас өөрөөс тань илүү чадвартан хаа нэгтээ байгаа, харин тийм хүн гарч ирвэл та ч гэсэн мөн атаархах болно гэдэг байдалыг бусдад нээлттэйгээр хүлээн зөвшөөр.Энэ нь нэг бодолын тэдний сэтгэлийн их хорсолыг тайвшруулж зөөлрүүлэх юм. Мөн тэдний энэ их атаархал хорсолыг хор шар, өөрөөс илүү чадвартанг зарим нэг өдөр заавал гүйцэж очино гэх их зоригоор солих хэрэгтэй - энэ тохиолдолд таныг унагаах биш харин хувийн амжилт гарган таныг гүйцэх нь тэдний зорилго нь болон хувирах юм. Гэвч тэд ихэнхдээ бие байдалаа олсон  амжилтыг гүйцэж очих нь ховор : ягаад гэвэл  ихэнх хүмүүс тууштай бус, эхэлсэн ажлаа дуусгах чадваргүй, тэд сэтгэлийн хөөрлөөр барьж авсан зүйлээ төд удалгүй сонирхол буурах үед хаях нь их байдаг учраас тэр.
Атаа хорсолыг буруу тийш залах юм бол аймшигт хор болон таньд үйлчилж, зөв зүгт залах юм бол агуу амжилтыг авчрах болно гэдэгийг санаж яв.

Хоёрдугаарт : Хэрэв та эрх мэдэлд гарах юм бол таны доод албан тушаалтанууд таньд атаархах болно гэдэгийг ойлго. Тийм учир тэднээс урьдчилан сэргийл. Тэд нүүрэн дээрээ атаархал хорсолоо үзүүлэхгүй байж болно, гэвч гэнэн зан гарган тэдний энэ төрхөнд хууртаж үл болно. Атаа хорсолын проблем, асуудал их хор хохирол авчирдагийн гол учир шалтгаан нь бид хэт хожим, хэт гүн болохоос нь өмнө хайхарч хүлээж авдаггүйтэй холбоотой. Тийм учир өөрөөс доод албан тушаалтнаас үргэлж сэргийл.

Эцэст нь хүн таньд атаархаж байлвал тэд таны эсрэг нууцаар , дотроо, нуугдмал ажиллагаа явуулах болно гэдэгт автоматаар итгэ. Тэд таны замд тань зориудаар саад бартаа бий болгоно. Үүнд бэлэн бай.Ийм төрлийн атаа хорсолоос үүдсэн давшилтыг урьдчилан харж, тэднээс хамгаална гэдэг нь тун хэцүү.Харин энэ бүхний эх үүсвэрийг олох цагт бүх зүйл хэт оройтсон байдаг. Тийм учир атаа жөтөөг үүсэхээс нь өмнө арилга. Үүсэхээс нь өмнө арилгах нь үүссэнийх нь дараа арилгахаас амар байдаг. Тийм учир та атаа хорсолын үр тавигдаж байгаа зүйл болгоныг анзааран ургахаас нь өмнө тасдан хаях хэрэгтэй. Ихэнхдээ таны өөрийн үйлдэл атаа хорсолыг бий болгодог - харин өөрийн атаа хорсолыг ургуулдаг, үйлдэл болон чанартаа мэдрэмтгий, болгоомжтой хандсанаар  та атаа рхал хорсол гэх  таныг үхэлд хүргэж болох араатан амьтаны хазалтаас шүдийг нь урьдчилан сугалсана гэсэн үг юм.

Валтер Рали нь Елизабет хатны дэргэдэх тэр үеийн хамгийн "алт эрдэнэс" шиг хүмүүсийн нэг байлаа. Тэрээр эрдэмтэн,яруу найрагч,удирдагч,далайн аялагч ба хамгийн гол нь тэрээр бусдын сэтгэлийг булаах, хосгүй дүр төрхтэй нэгэн байжээ. Ийм л учраас тэр хатан хааны хамгийн хайртай түшмэлүүдийнх нь нэг байв.
Рали нь бусад түшмэлүүдийн атаа хорсолыг төрүүлэх ба өөрөө ч энийгаа анзаардаггүй байв. Тэр төгс төгөлдөр,алдаа дутагдалгүй харагдаж, хатаны улам таашаалд нийцэж байгаа нь өөртөө нууц дайсануудыг өөрөө бий болгох гол хүчин зүйл нь болж байлаа. Ингээд дайснууд нь түүний жоохон алдааг ч гэсэн зүгээр орхихгүй түүнийг унагахдаа aшиглах аж. Тэрээр амар тайван амьдралыг мэдрээгүй ба үр дүнд нь үхлээ цаазын тавцан дээр олсон юм

Валтер Рали гийн бусдад бий болгосон атаа хорсол нь хамгийн муу төрлийн атаа хорсол юм :  өөрөө тэрээр байгалиасаа "төгс" төрсөн ба өөрийн чадвараа ашиглан "цэцгэн дунд" амьдралаа өнгөрөөхийг хүссэн аж. Оюун ухаан, сайхан төрх,авьяас  чадвар гээд хүн болгоны олж авахыг мөрөөддөг зүйл болгон түүнд цогцолсон байв. Гэвч бусдын өмнө төгс харагдсанаар бусдыг өөрийг нь үзэн ядуулах суурийг тавиж байна гэдэгийг тэр  ойлгоогүй юм. Тэрээр өөрийн нэр дээ жоохон ч гэсэн хар толбо, алдаа зай завсар гаргах ёстой баив. Энэ нь хор атаархалын үрийг үндэс ургахаас өмнө нь авч хаях байлаа. Гэвч тэрээр урьдчилан сэргийлж чадаагүй нь түүнийг азгүй золгүй нэгэн болгон хувиргажээ.

Өөрт чиглэх атаа хорсолыг замаас нь хазайлгахын тулд Грацианы сургаалийг дагах хэрэгтэй. Тэрээр "хүчирхэг эрх мэдэлтэнүүд нь сул талыг хуурамчаар харуулж, бага өчүүхэнүүд нь болчимгүй явдал санаандгүй хийн бусдын атаархалаас үүсэх гэм хорыг нь арилгаж болно" хэмээн  айлдсан аж.
Таньд атаархаж байгаа хүмүүсийг хуурах өгөөш тавь, ингэж тэдний анхаарлыг илүү чухал зүйлээсээ холдуул. Санаж яв : хүмүүнд бодит байдал л чухал. Та янз бүрийн маск өмсөн бусдыг хуурч өөрийн жинхэнэ зорилго болох жинхэнэ эрх мэдлийг олж авч чадна гэдэгийг сана.

Анхааруулга
:

Өөриин атаа хорсол санагчидтай болоомжтой харьцах хэрэгтэй - ягаад вэ гэвэл тэдний давшилт нь манан дундаас гарч ирэх араатан адил гэнэтийн аюул учраас тэр. Гэвч хэт болгоомжтой байгааагаа харуулах нь  атаа хорсол санагчидыг улам илүү атаархахад хүргэдэг. Тэд таныг өөрөөс нь болгоомжилж байгааг ойлгоод ,энэ сонор сэрэмжтэй байдалыг тань, таны бас нэгэн давуу чанар мэт хүлээн авж, илүү атаархахад хүрдэг. Ийм л учир атаа хорсолын үр ургахаас өмнө устгах хэрэгтэй гээд байгаа юм.

Хэрэв атаа хорсол нь аль хэдийнээ биелэлээ олсон бол заримдаа эсрэгээр хандах нь сайн байдаг : таньд атаархагчидыг маш ихээр басамжилан доромжилох хэрэгтэй. Өөрийн төгс байдал, давуу чанараа нуухын ороонд бусдад улам тод илэрхий болгон харагдуул. Өөрийн ялалт болгоныг өөрт атаархагчидаа атаархал хорсолдоо мушгирахад ашигла. Ингэж чадвал таны хүч, эрх мэдэл, аугаа ялалтууд тань, атаархагчидын хувьд амьдын там болон хувирах юм. Гэвч энэ аргыг ховор хэрэглэх ёстой ба хэрэв та  нугарашгүй, бат бэх суурьтай эрх мэдэлтэн л бол ашиглах нь зохистой,учир нь  энэ тохиолдолд атаархагчид нь таньд эсэргүүцэл үзүүлж,  муу зүйл хийж чадахгүй.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax