Хууль #39

2011-03-19,
Хууль #39 : Бусдын уур хилэнг ашигла, Загас барихын тулд усыг түгшээ.

Тайлбар :

Уур хилэн болон, сэтгэл хөдлөл нь стратегийн хувьд ямарч ашиггүй. Та үргэлж тайван бөгөөд зорилгодоо үнэнч үлдэх хэрэгтэй. Хэрэв та өөрийнхөө дайсаныг уурлуулаад, харин өөрөө тайван байх юм бол, та удирдлагыг гартаа авна гэсэн үг юм. Өөрийн дайснуудынхаа тэнцвэрийг нь алдуул : тэдний гол судасыг нь олоод тэднээр удирд.

Түүхээс суралцах нь :

1920д онд Хайли Селасси нь Етиопи улсад өөрийн бүрэн ноёрхолыг тогтоох зорилгодоо бараг л хүрээд байлаа, түүнийхээр бол улсад нь өөр шиг нь хүчтэй, чанга удирдагч хэрэгтэй аж. Селасси  нь чамгүй олон жилийг Етиопийн олон зэвсэгт бүлэгийхэнтэй дайтсаар өнгөрүүлсэн ба энэ нь Этиопи-г сул болгосон байна. Ингээд өөрийн бүрэн ноёрхолоо тогтоохын тулд одоо түүнд ганц саад бартаа байв : энэ нь засаг баригч Заудиту хатан хаан ба түүний нөхөр Рас Гугса. Селасси нь энэ 2 өөрт нь дургуйг мэддэг, өөрийг замаасаа зайлуулахыг хүсдэг байсаныг мэддэг байв. Тийм ч учир ирэх аюулаас болгоомжилж Селасси нь хойд мужийн удирдагчаар түүний нөхөр Гугсаг томилж, түүнийг хатан хаан амьдрах нийслэлээс холдуулж, тэр 2ыг өөрийнх нь эсрэг хуйвладаан хийхээс холдуулсан байна.

Хэдэн жилийн турш Гугса нь үнэнч түшмэл мэт ажиллажээ. Харин Селасси  түүнд итгэхгүй хэвээр байлаа :  тэрээр Гугса болон хатан хаан өшөө хонзон санаж яваа гэдэгийг нь мэдэж байв. Цаг явсаар байв, харин Гугса ямарч өшөө авах үйлдэл хийсэнгүй. Харин өшөө авах боломж улам л нэмэгсээр л байлаа. Гэвч ухаант Селасси  энэ үед яахаа мэдэх ажээ : Гугса-гийн зүүх үнэнч түшмэлийн маскийг нь өөрөөр нь хуулуулж, өшөө хонзон авах алхамыг, цагаас нь эрт, бүх юм бэлэн болоогүй байгаа дээр эхлүүлэх хэрэгтэй гэдэгийг тэр ойлгож байв.

Азебү Галлас гэх хойд зүгийн тойрог нь засагийн эсрэг бослого гаргаж, ойр хавийн тосгонг дээрэмдэн шатааж, татвар төлөхөөс татгалзаж байв. Селасси нь энэ бусармаг үйлдэлийн өөдөөс бас л юу ч хийсэнгүй, харин тэдний эсэргүүцэлийн хүчийг улам нэмэгдүүлэх боломж олгосоор байв. Эцэст нь 1929 онд  тэрээр Рас Гугса-г арми удирдан дуулгаваргүй Азебү Галлас тойрогийг номхотгох тушаал өгжээ. Гугса, зөвшөөрөв - харин дотроо бол тэр уур нь оргилж буцалж байлаа, ягаад  гэвэл тэрээр Азебү Галлас тойрогтой огтхон ч өшөө хонзон байхгүй учир дайсан бишийг дайтах нь түүний хувьд байж боломгүй доромжлол ажээ. Гэвч тэрээр Селасси -н тушаалыг зөрсөнгүй, явахаар болов, мөн үүнийхээ хажуугаар нэгэн тэнэг цуурхал тараасан байна. Түүний тараасан цуурхалаар бол  Селасси нь Ромын Паптай холбоотон бөгөөд , Етиопийг Ромын Католик шашинаар хучих гэж байгаа гэх ба Етиопийг Италийн колони болгох гэж байгаа юмсанж. Гугса ингээд өөрийн Азебү Галлас тойргийг номхотгох тулаанд армиа бэлэн болгов, ингээд 1930 онд Гугса-р удирдуулсан 35,000 хүнээс бүрдэх асар том арми аян дайнд гарсан байна. Гэвч тэд бослого гаргасан тойрог болох Азебү Аллас руу биш, нийслэл болох Аддис Абаба руу хөдөлсөн ажээ.Рас Гугса нь одоо  өшөөгөө авахаар шийдсэн ба Селасси -г унагаж, улс орноо Ромын биш жинхэнэ Христосчуудын гарт авах зорилготой.

Рас Гугса өшөө авахдаа хэт анхаарлаа хандуулсан байсан ба тэрээр Селасси -н өөрт нь тавьсан урхийг олж харахгүй байлаа. Гугсаг Азебү Галлас руу дайтах саналыг Гугсад хэлэхээсээ өмнө Селасси  нь Етиопын сүмтэй холбоотон болж дэмжлэг авсан байв, ингээд бас  түүнийг бослого гаргахын өмнөхөн тэрээр Гугсагийн гол холбоотонуудыг хахуульдаж дайтах газар ирэхгүй байхыг хүссэн байна. Ингээд бослого эхлэхэд онгоц хаа сайгүй нисэж дээрээс Етиопын Дээд Сүмийн "Селасси  бол жинхэнэ христос шашинтан бөгөөд Етипопын удирдагч мөн" гэсэн ухуулга хуудасыг цацах ба мөн Ругса-г иргэний дайнруу ард иргэдийг турхирагч хэмээн зарласан байна. Етиопын Дээд Сүмээс тараасан энэ бичиг нь Гугсагийн тараасан бүх цуурхалыг худал хуурмаг болохыг ард иргэдэд илчилсэн байна. Ингээд тулаан эхлэхэд Гугсагийн холбоотонууд ирээгүй ба, үнэн мөнийг олж мэдсэн түүний цэргүүд тулалдахаас зугтсан байна. Тулаан эхлэхэд Гугсагийн арми маш амархан хагарч, тулаанд хэн дийлэх нь тодорхой болсон байна. Бууж өгөхийг хүсээгүй Рас Гугса нь тулаанд амь үрэгдсэн байна. Харин түүний эхнэр хатан хаан нь түүнийг үхсэний дараахан сэтгэлээр их унаж тун удалгүй нас барсан байна. Ингээд тухайн оны 4н сарын 10нд Етиоп нь Хайли Селласи хэмээх шинэ эзэн хаантай болжээ.

Дүгнэвэл :

Хайли Селасси нь үргэлж 3,4н алхамын цаадхыг харж чаддаг байжээ. Тэрээр Г угсаг өшөөгөө авах нь гарцаагүй гэдэгийг эртнээс мэдэж байсан ба, харин Гугса-г бослого гаргатал нь хүлээвэл, түүнээс өшөө авхад  бэлэн болтол нь хүлээвэл маш том аюулыг авчирна гэдэгийг мэдэж байсан тул өөрийнхөө хүслээр түүнийг удирдахыг хүсжээ. Тийм ч учраас тэр эр зоригоо харуул хэмээн "үнэнч түшмэл"-ийн дүрийг үзүүлж байсан Гугсаг бослого дарах ажилд томилсон байна. Бүх зүйлийг урьдчилан бодсон байсан учраас  тэр Гугса нь дайсанруугаа дайрахгүйг мэдэж байсан ба өөрлүү нь босоод байсан Азебу Галластай нэгдэн өөрийнх нь эсрэг эргэнэ гэдэгийг урьдчилан харсан ажээ. Ингэж тэр бэлэн болоогүй байхад нь Гугсаг өөрийнхөө урхинд хийж чаджээ. Харин хэрэв Селасси нь  Гугса-г зөнгөөр нь орхин, өшөө авхад бэлэн болтол нь хүлээсэн бол байдал хамаагүй өөрөөр эргэж болох байсан ажээ.

Энэ нь л яг энэ хуулийн гол цөм юм : намуухан байхад таны дайсан өөрийн хүссэн үйлдэлдээ бэлтгэхэд  цаг хугацаа нь бий. Тийм учир загасаа барихын тулд, усыг хөдлөгө, загасыг сандарга, түүнийг намуун усанд биш сандаргаж усны гадаргуун дээр гарахыг хүлээ. Дайсан бэлтгэгдээгүй байхад өөррүүгээ дайруулахад  "сэтгэл хөдлөл" гэх хүн болгонд байх "эмзэг цэг"-ийг ашигла - бахархал, нэрэлхүү зан, хайр сэтгэл, энэрэнгүй байдал, үзэн ядалт гэх мэт зүйл дээр голчилон дөрөөл. Сэтгэл хөдлөлдөө хэт их автана, уур хилэн түүнийг хэр их эзэмдэнэ тэр хэмжээгээр таны дайсан удирдлагагүй болно. Ингээд эцэс сүүлдээ тэр таны үйлдэл, урхийг харах чадваргүй болж таны өмнө сөгдөх болно.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр
:

Уур хилэн ихтэй хүмүүс нь эрт орой хэзээ нэгэн цагт бусдын элэг доог болон дуусдаг. Энэ нь тэд бүх юмыг маш гүн хүлээж авдаг, өөрт нь ирэх доромжолол, зэмлэлийг хэт дэврүүлэн  хүлээж авдагтай холбоотой. Тэд  өчүүхэн зүйлд ч гэсэн маш мэдрэмтгий эмзэг байдаг байдал нь өөрсдийг нь инээдтэй болгодог. Өөр нэгэн инээдтэй зүйл нь юу вэ гэвэл тэд дүрс хийсэн уур хилэн нь хүчийг илэрхийлдэг гэж боддог явдал. Гэвч яг үнэндээ бүх зүйл эсрэгээрээ : уур уцаар нь хүч биш юм, энэ нь тусламжгүй, гарах аргагүй болсоны илэрхийлэл юм. Хүмүүс таны дүрэлзсэн уур, цухалаас хэсэг хугацаанд сүрдэж болох юм, гэвч үр дүндээ тэд таныг хүндлэх  хүндлэлээ гээнэ.
Энэ бүхний хариуг та уур хилэнгээ дарахад, бусдаас нуухад оршино гэж бодож байвал том эндүүрэл. Бухимдал уцаараа нуух нь биднээс бидний маш их эрч хүчийг хулгайлдаг ба бидний үйлдэлийг амьдрах хэвшилийг гажуулдаг муу нөлөөтэй. Тийм учир асуудалыг шийдэж байна гээд бухимдал уцаараа бусдаас нуух хэрэггүй.

Хятадын гурван улсын дайны үед нэгэн чухал тулааны өмнө Цао Цао удирдагч нь өөрийн хэсэг жанжидыг дайсантай нь нууцаар хэлэлцээ байгуулж, хуйвалдаан зохион байгуулсаныг нь гэрчилэх бичиг баримтыг олжээ.  Харин тэднийг баривчилж яллахын оронд Цао Цао нь хуйвалдсаныг нь гэрчилэх бичиг баримтыг шатаасан байна. Энэ их эгзэгтэй цаг мөчид, чухал тулааны өмнө үнэн шудрагыг шүүн хэлэлцэх нь түүнд муу нөлөө авчирах байлаа : уур хилэнгээр үйлдсэн үйлдэл нь түүний бусад жанжидын дунд үнэнч бус байдал төрүүлэх ба энэ нь дайн тулааны өмнөхөн цэрэгүүдийн сэтгэл санааны байдалыг нь эвдэх байв. Шудрага зөвийг шүүх нь хэзээд хийж болно - тэр өөрийн жанжид тай тооцоог дараа нь бодох болно. Харин чухал тулааны өмнө цэрэг армиа үймүүлэхийг хүссэнгүй. Тэр уур хилэндээ баригдаж түрэгдэж хөдөлсөнгүй, маш зөв шийдвэр гаргажээ.

Уур хилэн нь бидний боломжийг харах нүдийг хаадаг, харин эрх мэдэлтэн боломжийг харах нүдгүйгээр хаашаа ч явж чадахгүй.  Хэрэв та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг биш, оюун ухаанаараа өөрийгөө удирдуулбал та асар их хүчийг барих болно : хамгийн наад захын жишээ гэхэд та бусдын сэтгэл хөдлөлийн сул талыг өөртөө ашигтайгаар ашиглаж болох юм.
Уур хилэндээ шатсан дайсны өмнө, хамгийн зөв сонголт бол тэдний ямарч үйлдэлд хариу үзүүлэхгүй байх явдал юм.
Уур хилэн оволзох дайсаны өмнө Таллеиграндийн аргыг хэрэглэ : ямарч хүний дүрэлзэх галмэт уур хилэнг , өөрийнх нь үйлдэлд тайван хэвээр үлдэх дайсанаас нь өөр хэн ч хүргэдэггүй гэдэгийг сана.
Хэрэв таны сонирхолд бусдын тэнцвэрийг алдагдуулах бол ямар ч сэтгэлийн хөдлөлгүй,уйдсан, баярласан, уурласан аль нь ч биш зүгэээр л огт сэтгэлийн хөдлөл гаргадаггүй язгууртнуудын маскийг өмс. Энэ нь таны дайсаныг дотроос нь шатаах болно. Ингээд та тэдний дээр ялалтыг амархан олох болно.

Цөөрөм ба загас. Ус намуун ,бөгөөд тунгалаг, загаснууд  усандаа хамгаас тайван байна.Усыг булиглуулахад загаснууд зугтах боловч, бүр их доргиовол тэд гадаргуунд дээр гарч ирэн ойр хавьдаа байх юмыг хазах гэж оролдоно,ингэж тэд мэдэхгүй урхийг ч гэсэн хазах ажээ.

Анхааруулга :

Хүмүүсийн оюун санаа, сэтгэлийн хөдлөл дээр тоглохдоо болгоомжтой бай. Дайсаныгаа эртнээс судал : зарим загасыг усны гүнд барих нь ашигтай, аюул багатай байдаг. Дайсныхаа сул талаас гадна сайн талыг нь ч бас адилхан судалж  мэд. Тэдний хүч чадалд байх ан цавыг хай - хэрэв тэд дутагдал үгүй, ан цавгүй, "төгс" хүчтэн бол та тэдэнтэй орооцолдох хэрэггүй. Махчин загасыг битгий түгшээ.
Заримдаа цагаа олсон уур хилэн нь сайн нөлөөтэй үйлчилж болдог - гэвч таны уур хилэн маш сайн зохион байгуулалттай бөгөөд , таны удирдлаган доор байх ёстой гэдэгийг сана. Үүнийхээ дараа хэнд энэ уур хилэнгээ хаяглахаа зөв сонго. Таны хэтийн замналд саад учруулах хариу үйлдэлийг бий болгох уур хилэнг хэзээ ч бүү гарга. Өөрийн аянга цахилгаанаа гамтай хэрэглэ - дайснаа айлгахад ашигла. Зөв зорилготой хэрэглэсэн байна уу үгүй юу, хэрэв таны уур хилэн хэт олон болж ,ердийн үзэгдэл мэт болох юм бол уур хилэн сөрөг үр дагаварыг авчирна гэдэгийг сана.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax