Хууль #38

2011-03-19,
Хууль #38 : Олноос бүү гаж. Доголонгийн газар доголон, дүлийгийн газар дүлий бай.

Тайлбар :

Хэрэв та өөрийн үеийнхнээсээ урагш гарсанаа мэдрүүлэх гэж, өөрийн бусдаас ялгарах гайхалтай бодол санаагаа гайхуулж, нийтээр хүлээн зөвшөөрсөн зүйлийг үгүйсгээд байвал хүмүүс таныг зөвхөн анхаарал хүсэж байгаа өчүүхэн амьтан мэтээр харна. Тэд таныг өөрсдөөс нь илүү байгаа учир таныг хорлох талаар бодож эхэлнэ.Олон нийтийн бодол санаатай уусан зохицох нь аюул багатай. Өөрийн жинхэнэ дүр төрх, өвөрмөц шинжээ зөвхөн таны энэ авьяас чадварыг зөвөөр ойлгож, харж чадах найз нөхдийн дэргэд л гарга.

Түүхээс суралцах нь
:

МЭӨ 459 онд Персийн халдлагыг бүрэн устгахын тулд спартууд, афинчууд хоорондоо нэгдэн Персийн эзэлж аваад байсан Грекийн газар нутгийг суллах зорилготой аян дайнд гаржээ.  Хуурай газар тулалдах спартын цэрэг, далайгаас дэмжлэг үзүүлэх афины армийг нийтэд нь Афинд ч, Спартад ч гэсэн маш их нэр хүндтэй, бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн, аймшиггүй дайчин, спартын язгууртан Паусаниус удирдах ажээ.

Тэд маш эрч хүчтэй байлдаж, хурдтайгаар урагшилсаар, Киприйг эзэлж,  цаашаагаа Византийг буулгаж авсан байна. Гэвч Паусаниус нь гэрээсээ холдох тусам энгийн зүйлээс гажуудан, хэвийн бус  ааш гаргах болов. Тэрээр олон нийтийн өмнө Перс маягийн нөмрөг нөмөрч, өөрийгөө персийн хаан Зерксес шиг Этиоп болон  Египет бие хамгаалагчуудаар тойруулах болов. Түүний амьдралын хэв маягт перс маяг нэвт шингэсэн ба  хоол идэхдээ хүртэл перс хоол перс маягаар идэх болов. Тэрээр өөрийн хуучин найзуудтайгаа уулзахаа ч  больж, персийн Зерксес хаантай холбоо тогтоож, яг л перс хүн шиг биеээн авч явах болсон байна.

Эрх мэдэл болон амжилт нь Паусаниус ийг бүрэн эзэмджээ. Түүний арми болох афинчууд болон спартчууд нь анхандаа түүнийг хоосон маяг гаргаж байна гэж бодож байв : ягаад гэвэл тэр дандаа л сэтгэлийн хөдөлгөөний хэтэрхий илэрхийлдэг нэгэн байжээ. Гэвч цаг явах тусам энэ нь хэрээс хэтэрч байгааг тэд анзаарсан байна. Үүнийг мэдсэн Спартын удирдлагууд  Паусаниусийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, буцаж ирэхийг шаардсан байна.

Паусаниус нь ингээд буцаад Грекэд ирсэн ч гэсэн шинэ хэв маягаа хаяагүй байна. Хэдэн сарын дараа тэрээр өөрөө толгой мэдэн цэрэг аваад Византируу очжээ, тэр бусдад энэ үйлдэлээ тайлбарлахдаа Персийн армитай дайтна гэсэн аж. Яг үнэндээ Паусаниус нь ондоо төлөвлөгөөтэй байв. Тэрээр өөрийгөө Зерксес хааны тусламжтайгаар бүх Грекийн удирдагч болгох сонирхолтой байлаа. Харин үүнийг нь мэдсэн спартачууд түүнийг баривчлахаар очтол Паусаниус нь буруугаа хүлээж бууж өгсөн байна. Ингэж  тэр хуурамчаар бууж өгсөнөөр урвагч гэх цолноос зугтсан байна - Паусаниус  нь зөв тооцоо хийсэн байв  : баривчилж алах хүсэлтэй байсан Спартын удирдлагууд дайсантай байгуулсан олон төрлийн холбоо,сүлбээг нь үл харгалзан түүн шиг нэр хүнд, язгууртан угсаатай хүнийг алсангүй, түүнийг амьд үлдээн тавиж явуулжээ.

Энэ явдалаас хойш өөрийгөө халдашгүй мэтээр бодсон Паусаниус  нь элч хөлслөөд Зерксес хаанруу захиа явуулсан байна. Энэ захиаг Зерксес хаанруу аваачихийн оронд тэр элч Спартагийн удидрдагчид нарт аваачиж өгсөн байна. Харин тэд нар илүү олон юм мэдэхийг хүссэн учир тэр элчийг Паусаниус тай сүмд уулз гэж хэлэв - өрсдөө нуугдаж Паусаниусын юу ярихыг өөрсдийн чихээр сонсох төлөвлөгөөтэй байв. Ингээд тэдний яриаг нууцаар сонсох үед   Паусаниусын хэлсэн үг  тэднийг гүн  гайхшралд оруулав.- өөрийн газар нутаг эх орны тухай жигшил зэвүүцэлээр дүүрэн ичгүүргүй яриж байгаа нь тэдэнд таалагдсангүй. Спартууд энэ явдалыг зүгээр орхисонгүй, тэд одоо Паусаниусыг хайрлаж амьд үлдээхгүй ба Паусаниус ыг нэн даруй баривчилан, өлсөж үхтэл нь хорьсон байна.

Дүгнэвэл :

Спартын хахир хатуу цус үнэртэх соёлоос залхсаар, Персийн соёл аж ахуйд дасан зохицоход алдар нэр, эд баялаг  гээд Паусаниусыг татсан ажээ.
Энэ жишээ нь хүн өөрийн өсөж төрсөн орчиндоо дасан зохицох чаваргүй, дургүй, бусад соёл иргэншилд яаж амархан ууусаж болдогийг харуулсан байна. Үүнээс гадна бусдын соёлд дасаад, өөрийн соёлоо доош нь хийдэг, олны жигшил зэвүүцэлийг хүргэдэг гэдэгийг харуулжээ.
Бидний ихэнх нь Паусаниус тай адил бусдын соёл зан ахуйд татагдах нь их. Тийм учир хэрэв татагдсан ч гэсэн Паусаниус шиг тэднийгаа ил гаргах биш харин  дотроо хадгалж , хязгаартай байлгах нь бидэнд аюул багатай юм.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Бид бүгд өөрийн үнэн дүр төрх, бодож буй бодлоо бусдаас нуудаг. Бодож санаж явах бүх зүйлээ нууж хаалгүй илчлих нь хүний нийгэмд байж боломгуй үзэгдэл - бусдыг таагүй байдалд оруулгахгүйн тулд бид бусдын юу сонсохыг хүсэж байна түүниг нь л хэлдэг. Хар бага наснаасаа л бид энэ ухаанд суралцсаар ирсэн. Тиймээс ч ихэнхи хүмүүс бусдын хүлээн зөвшөөрсөн зүйлийг автоматаар хүлээн авдаг ба тэд нийтийн энэ хэвшмэл ойлголттой зөрөлдөх нь ухаангүй явдал хэмээн боддог.

Ухаантай хүмүүс нь энэ хэвшсэн заншсан ойлголт, зан маягийг өөрийн нүүрэндээ, гаднаа гаргаж болох ба харин дотроо түүндээ итгэхгүй байж болно гэдгийг мэддэг. Ийм хүмүүсийн гол хүч чадал нь юунаас ирдэг вэ гэвэл тэд өөрсдийн бодож байгаа итгэж байгаа зүйлээ дотроо бодож харин түүнийгээ бусдын хэвшмэл хардаг,  зан чанар ааш маягтай холиж илэрхийдлэгт байдаг. Харин тэнэг хүн бол эсрэгээр  зөрүүд  бөгөөд өөрийн шийдийг ,өөрийн бодолыг л хамгийн зөв хэмээн бодож бусдын дургүйг хүргэх нь их.

Эрх мэдэлтэн хүмүүс нь ихэнхдээ зальт үнэгийн дүрд тоглож хэвшмэл, ердийн байдалыг гаднаа харуулдаг. Энэ арга нь үе үеийн улс төрч, үе үеийн хууран мэхлэгчидээр шалгагдсан шилдэг аргуудын нэг. Бүх л улс төрч нар Цезараас эхлээд, Рүзевелт хүртэл бүгд лөөрийн бодол санааг нууж байсан, өөрийн бодол санааг илэрхийбэл хэн ч ойлгохгүйг мэдэж байлаа ,тийм л учир тэд бусдын өмнө өөрөөрөө биш, бусдын харахыг хүссэн хүний дүрийн багийг өмсдөг байсан байна.

Нийгмийн амьдрал олон нийтийн дунд өөрийн хувийн бодол санаагаа дотроо цоожилж өөрийн эргэн тойрны хүмүүсд тохирох хүний баг өмс, доголонгийн газар доголон бол.

Анхааруулга :

Хэрэв та ганхаж найгхааргүй эрх мэдэлтэн болсон бол өөрийн бусдаас хэрхэн өөр бэ гэдэгийг харуулж болно, тэгж байж та өөрийгөө жирийн хүнээс ялгаатай гэдэгээ бусдад харуулах юм.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax