Хууль #35
Тайлбар :
Хэзээ ч битгий өөрийгөө яарч байгаагаар бусдад харагд - яарах нь ажилаа зохицуулж чадахгүй, өөрийгөө удирдах чадваргүй хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэзээд тэвчээртэй харагд, яг л бүх л зүйл таныг зүгээр сууж байхад чинь тань дээр өөрөө хүрээд ирэх юм шиг. Зөв цаг үеийг олж сур. Цаг нь ирээгүй бол хойшлоод тэвчээртэй хүлээж сур, харин цаг нь ирэхээр харгис хэрцгий догшин аргаар бүгдийг устга.
Түүхээс суралцах нь :
1780д онд Иосиф Фуше нь Францид тосгоноос тосгонд аялж тооны хичээл заадаг багшаар ажиллаад олон жилийг өнгөөрөсөн ажээ. Тэрээр дотроо маш том төлөвлөгөөтэй ба өөрийн боломжийг тэвчээртэйгээр хүлээж сууж байгаа нэгэн байв. Ингээд 1789 онд Францын хувьсгал гарахад тэрээр хувьсгалч болохоор шийдэв. Энэ нь түүний хүлээж байсан боломжит цаг хугацаа нь байсан ба үүнийг алдах ёсгүй байв - Фуше нь энэ боломжийг алдсангүй, харин ч бүр лав бариж авав : хувьсгалчидын удирдагч Роберспиертэй журамын нөхөд болсоны ачаар тэр маш богино хугацаанд бослого удирдагчийн хэмжээнд очин 1792 онд л гэхэд Нантес хотын иргэд Фушег "үндэсний эх хурал"-ийн төлөөлөгчөөр сонгосон байна.
Ингээд Фуше Парисд ирэн их хүралд өөрийн суудалдаа заларчээ. Их хуралд нь хоёр давамгайлах хүч байх ба тэр нь "оппортунистууд" болон "якобинчууд" - тэд бие биенийгээ үздэггүй, хоорондоо дайсагналцдаг. Шинээр суудалд суусан Фушегийн хувьд энэ 2ын аль нэгнийх нь талд орох шаардлага гарав. Фуше нь сайтар бодсоны эцэст хэтийн замналд хоюлаа ялагчаар тодроно гэдэг дүгнэлт дотроо хийсэн байна. Гэвч хүч эрх мэдэл нь хувьсгалыг эхлүүлэгчидийн гар дээр ирэх нь ховор, мөн тэднийг залгамжилж авч явж байгаад ч ирдэггүй, харин хүч чадал эрх мэдэл нь хувьсгалийг төгсгөлд аваачсан,шийдвэрт хүргэсэн хүний гарт л үлддэг гэдгийг мэддэг байсан тэрээр эцэст нь ялж үлдэн эрх мэдэлийг гартаа авах талд нь орохоор шийдсэн байна.
Тэр анхандаа оппортунистуудын талд оров, тухайн үед оппортунистууд олонхи болж байсан ба якобичуудээс давамгай хүчтэй, нэр хүндтэй байв. Ингээд хуучин хаан 16-р Луйис-ийг цаазлах тухай асуудал гарч ирэхэд тэрээр хүмүүс хааны толгойг хүсэж байгааг мэдрэн хааныг цаазлах болжээ. Үүний дараа Парист асуудал хурцадмал болж эхлэхэд тэрээр хөдөө тал газар байрлах албан тушаал аван тэндээ хэсэг хугацаанд чимээгүй сууж, байдалыг алсаас ажиглах болов. Хэдэн сарын дараа түүнийг Лион хотын проконсулаар сонгож тэнд тэрээр маш олон язгууртан гэр бүлийг устгажээ.
1794 онд түүний хуучин найз Робеспиер түүнийг Лионд үйлдсэн аймшигт үйлдэлийнх нь асуудалаар Парис руу дуудсан байна. Тэрээр одоо Фуше-д итгэхээ больсон ба түүнийг замаасаа зайлуулахыг хүссэн байна. Ингэж Роберспиер Фуше -н эсрэг ажиллагааг нээлттэй явуулж, түүнийг баривлчлах арга хэмжээ авах гэж байхад нөгөө талд Фуше нь тойруу замаар дайралтаа бэлтгэж байв - тэрээр Роберспиерын дарангуйлан удирдах засгаас уйдсан хүмүүстэй нэгдэн тэднээс тусламж авч, тэр ард түмнийг Роберспиерийн эсрэг босгох аргыг ашигалах гэж байв. Тиймээс ч тэрэнд өргөн хүрээний тусламж хэрэгтэй байлаа : Тэр одоо оппортунистууд болон якобинчууд аль альнаас нь дэм авах болов - Роберспиерээс ч бүгд айж, цаазын тавцан дээр зогсохийг хэн ч хүсээгүй баисан учир Роберспиерийн эсрэг ажиллагаанд ихэнхи нь нэгджээ.
7сарын 27 нд энэ бүхэн биелэлээ олов : үндэсний хурал Роберспиерийн эсрэг босон, түүнийг баривчилсан байна, харин хэдэн өдөрийн дараа Фуше-гийн толгой биш, Роберспиерийн толгой цаазын тавцан дээр цаазлуулан унах ажээ.
Ингээд Роберспиэрийн үхлийн дараа Фуше нь хуралд буцаж ирэхэд тэр өөрийнхөө хамгийн гайхмаар, хэний ч хүлээгээгүй алхамыг хийв : Роберспиэрийг унагах ажиллагаа,хуйвалдааныг удирдсан тэрээр , оппортунистуудын хамт суух ёстой байтал, тэрээр дахин байраа сольж радикал якобинчуудын талд суув.
Магадгүй энэ нь түүний амьдралд анх удаагаа цөөнхийн, хүчгүй талыг сонгосон нь байж болох юм. Харин яг үнэндээ тэр өөр нэгэн ирж буй аюулыг харсан байлаа : Роберспиерийг буулгахад гол үүрэг гүйцэтгэсэн оппортунистуудын жигүүр эрх мэдэлийг гартаа авах нь тодорхой, Роберспиерийг унагаасан тэд өөрсдийн дайсан болох якобинчуудын эсрэг ажиллагаа явуулна гэдэг нь бүр илэрхий байв. Түүний ялагдагч жигүүрийн талд орсон нь мэдээж маш осолтой тоглоом боловч Фуше нь бүх зүйлийг хамгаас сайн нягталан харсан ажээ : тэрээр нэр цэвэр яконбийнчуудын талд орон, ард түмнийг өдөөн хатгаж гар хөл нь цусанд хангалттай дүрэгдсэн оппортунистуудыг ард түмний тусламжтайгаар буулгаах төлөвлөгөөтэй байсан ба үүнийгээ ч биелүүлжээ.
Гэвч оппортунистуудын унасны дараа шинэ засаг Директүр гарч тэр нь якобинчууд бус харин дахиад л оппортунистууд байв. Одоо харин Фуше нь чимээгүй байдалд шилжих ба боломжит цагийг хүлээнэ, тэр өөрийнх нь тухай бүх таагүй бодол арилах хүртэл чимээгүй хүлээнэ. Ингээд цаг нь болоход тэрээр буцаад олон нийтийн өмнө гарч ирэн Директүр-д ойртон улсын тагнуулч болжээ. Тагнуулчийн албандаа ч тэр удаан ажилсангүй, энэ зиндаанаасаа дээшилж тэрээр 1799 онд цэрэг цагдаа нарын сайд болжээ. Фуше нь одоо зөвхөн хүчтэй болоод зогсохгүй бүхэл бүтэн Франц улсыг өөрийн тагнуулчидаараа 5н хуруу шигээ харах болжээ. Ингээд удалгүй Напелеон төрийн эрхэнд гарч түүнийг ч гэсэн өөрийн шинэ дэглэмийн цагдаа тагнуулын сайдаар улираан үлдээсэн байна.
Дараагийн хэдэн жилд Напелеон нь Фуше-с хамаарах болох нь улам ихсэх болов. Тэрээр бүр түүнд хувьсгалчын цол болох Гүнтэн Отранто хэргэмээр шагнаж, эд хөрөнгөөр бялхуулсан байна. 1808 онд Напелеоны дэглэм уруудаж байгааг Фуше дахиад л бусдаас түрүүнд ажиглав. Напелеоны ямарч шалтгаангүйгээр Испани рүү хоосон дэмий дайрсан нь тэрнийг тэнцвэрээ алдаж байгааг харуулж байлаа. Ингээд Фуше нь Таллеигранд тай хуйвалдан Наполеоныг унагаах гол төлөвлөгөөг зохион байгуулсан байна. 1814 инд Напелеоны хүч унажээ.
Дараагийн шинэ дэглэм бол шинэгчлэгдсэн хаант засаглал байлаа, Хуучин хаан 16-р Луйис-н дүү 18-р Луйис нэрээр шинэ хаантай болов. Гэвч Фуше нь дахиад л цаг болон нийгмийн эргэлтийг зөв дүгнэж чаджээ - тээрээр Луйис 18 нь удаан тогтож чадахгүй гэдгийг мэдэж байлаа, тэр Напелеон шиг авьяас чадвартай нэгэн биш байж, ингээд Фуше дахиад л өөрийн хүлээдэг байдалдаа эргэн оров, бусдаас доогуур байрлаж, огт чимээгүй байж, хэрэг явдалын гол цөмөөс зайдуу байх аргадаа оржээ. Яг л түүний таамагласнаар Напелеон нь 1815 оны 2 сард Елба арлаас оргосон байна - ард иргэдийн сэтгэл зүй шууд Наполеоны зүг эргэв, 18-р Луйис хааны эсрэг эргэв. Аюулд орсон Луйис хаан нь түүнийг нууж чадах цорын ганц хүн болох, урд нь Напелеоны талд ажиллаж байсан, хуучин якобинчуудын нэг, мөн одоо цагийн хамгийн нэр нөлөөтэй болсон улс төрчидийн нэг Фуше -с тусламжийг гуйжээ. Гэвч Фуше нь ялагдагч талтай хэзээ ч нэгдэхгүй ба түүнд Напелеон хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэлэн (мэдээж эргэж ирнэ гэдэгийг тэр мэдэж байв) худлаа тайвшруулах аж.
Ингээд өөрөөс нь урвасан , өөрийх нь хүч нь унаж эхэлж байгаа, мөн Фуше шиг хүчтэй хүнийг өөрийн заналт дайсан болох Напелеоны талд ажиллуулахыг хүсээгүй учир Луйис хаан Фуше-г баривчлаад, алахыг тушаажээ. 1815 онд цагдаа нар Фуше -г гудамжинд баривлчлав. Гэвч энэ нь төгсгөл байв уу? Үгүй, Фуше нь цагдаа нарт хуучин улс төрийн гишүүн хүн гудамжинд баривчлагдах нь гутамшиг гээд эсэргүүцэх болов. Цагдаа нар түүнд итгээд Фуше- г гэртээ харихыг зөвшөөрчээ.Ингээд гэрт нь ирсэн хойно баривчлах гэхэд Фуше үхлийг цэвэр цэмцгэр угтах ёстой хэмээн өөрийн нүүр гарыг угаан цэвэрхэн хувцас сольж өмсөн гэрээсээ нь гаргахыг гуйжээ. Хувь заяа нь тодорхой болсон хүний эцсийн гуйлтыг тэд зөвшөөрсөн байна. Ингээд Фуше тэдний байгаа өрөөнөөс гарсан боловч эргэж ирсэнгүй, тэр угаалгын өрөөний цонхоор зугтсан байлаа.
Цагдаа нар Парис хотоор Фуше -г эрэн хайх боловч, Напелеоны их бууны дуу холоос сонсогдох үед, хаан болон хаанд харьялагдах бүх хүн Парисыг орхин Наполеоноос зугтсан байна. Наполеон ийнхүү Елба арлаас оргосныхоо дараа эргэж ирээд Фушегийн хуучин албан тушаалыг нь сэргээв. Ингээд 100 өдрийн турш, Ватерлүүгийн тулаан хүртэл Напелеон биш францыг удирдсан хүн нь яг үнэндээ Фуше байлаа. Харин Напелеон унасны дараа Луйис 18р хаан нь буцаад хаан ширээндээ суусан ба , яг л 9н амьтай муур адил Фуше нь дахид нэг шинэ засагт үйлчлэх болов - түүний нэр нөлөө, эрх мэдэл нь маш их байсан учир шинэ хаан Фушег уучалахад хүргэжээ.
Дүгнэвэл :
Энэ их аюулт цагт Фуше нь өөрийн цагийг удридах ухаанаараа амжилтанд хүрч чадав. Тэр бидэнд хэд хэдэн хичээлийг заажээ:
1.Цагийг зөв мэдрэх нь маш чухал. Фуше нь өөрөө үргэлж 2 алхам урьдахыг харж чаддаг байв. Та үргэлж цаг байдалыг зөв дүгнэн, ирээдүйг бодож, бүх гарж болох эргэлт, урвалтыг тооцолж, боломжийг алдахгүй байх хэрэгтэй.
2.Салхийг даган бүү хөдөл. Ард түмэн, олон нийтийг хамарсан хөдөлгөөн нь маш том үр дагавартай, тийм учир ямар үр дагаварыг авчрахыг сайн олж харж сурах хэрэгтэй. Яг л Фуше нь Роберспиерийг алсаны дараа гэнэт цөөнх якобинчуудын талд орсон шиг. Бусдын давалгаагаар биш, харин таныг өөрөөэрх мэдэлд аваачих татлагаыг хүлээ.
3.Тэвчээртэй бай. Фуше нь маш тэввчээртэй нэгэн байв. Тэвчээргүй бол цаг байдалыг ажих ухаан нь ямарч хэрэггүй ба та өөрийгөө ялагдагч болгоно. Фуше-н эсрэг бүх юм эргэж эхлэхэд, тэр эсэргүүцэлгүй, бусдын уурыг улам хүргэсэнгүй, харин тэр тэнэг дүлий хүн мэт болон хувирна. Цаг хугацаанд тэвчээртэй хандах тусам цаг хугацаа түүний дайсан биш холбоотон болон хувирч байв. Байдалыг ажигла - тэгсэнийхээ дараа өвсөнөөс нам дор газар нуугдахуу, аль эсвэл хад цохион дээр ганцаараа зогсохуу гэдэгээ шийд.
Эрх мэдэлд хүргэх түлхүүр :
Цаг хугацаа гэдэг бол бидний өөрсдийн бүтээсэн хийсвэр ойлголт. Хэрэв бид цаг хугацаа гэдэг хийсвэр ойлголтыг бий болгож чадсан юм бол бид ч гэсэн цаг хугацааг ямар нэгэн хэвэнд цутгаж, түүнийг өөртөө ашигтайгаар, нөлөөтэйгөөр ашиглаж чадна. Хүүхэд насны цаг нь удаан бөгөөд урт өнгөрдөг бол , насанд хүрсэн хүний хувьд цаг хугацаа шиг хурдан зүйл үгүй. Тийм учир цаг хугацаа гэдэг нь ойлголт мэдрэмжээс шатгаалж хүн бүрд янз бүр харагдана. Энэ нь цаг ажих ухаанд суралцахын гол ойлголт юм. Бидний сэтгэл санаа таагүй байх үед цаг хугацаа хурдан явах болно, бид түүнийг удирдаж чадахгүй, харин сэтгэл хөдлөлөө тухайн нөхцөл байдал дээр удирдан байж чадвал цаг хугацаа гэдэг нь маш удаан өнгөрөх болно.
Бидний амьдралд тулгарах 3н хамгийн гол цаг хугацаа :
1.Сунжрах цаг хугацаа. Айдас болон тэвчээргүй байдалаасаа болон өөрийн үйл хэргийг хурдасгах нь таны зам дээр маш олон асуудал, проблемүүдыг бий болгоно. Эцэс сүүлд нь яараагүй хийсэнээс их хугацааг та үрэх болно гэсэн үг. Хүн яарах тусам алдаа гаргах нь их байдаг ба, яаруу хүмүүс нь өөрийн бий болгосон алдааг буцаж зассанаар цаг хугацааг бардаг байна.
Та цаг хугацааг удаашруулах,сунжруулах нь өөрийн амьдралыг уртасгахдаа, хэсэгхэн хугацаанд үргэлжлэх сэтгэлийн хөөрлөө үргэлжлүүэхдээ биш, харин эрх мэдэлийн тоглоомонд ашиглахад хэрэглэх юм. Бидний толгой тархи ихэнхдээ төлөвлөж бодоогүй ажил хэргийн шийдийг олох гэж зовоогүй байх үед бид ямар нэгэн зүйлийн хоёр алхамын цаадхыг олж харах чадвартай.
2.Хүчилсэн цаг хугацаа. Энэ төрлийн хугацааны гол ов заль нь бусдыг яаруулахад, мөн хүлээлгэхэд оршино.Өөрийн өрсөлдөгчийг яаруу болго, бодох эрэгцүүлэх зай завсар өгөхгүй, яаруулахад хүмүүс алдах нь их байдаг.Бусдыг хүлээхэд хүргэ . Хүмүүс ямар нэгэн зүйл хүлээсэн үедээ тогтворгүй болдог, өөрийн анхаарал сэрэмжээ алддаг. Харин энэ үед та өөрийн өрсөлдөгчид нарт ганц цохилт өгөх л хангалттай.
3.Төгсгөх цаг. Давшилт хийх боломжийг тэвчээртэй хүлээн тэдний төлөвлөгөөг устгаж ,тэднийг яаруулан сууж болно. Гэвч энэ бүхэн төгсгөх шатгүй бол ямарч хэрэг үгүй. Хэрэгтэй үед нь ямарч хайр энэрэлгүй дайснаа дарах чадвартай байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө хурдан бөгөөд шийдвэртэй дуусгах, төгсгөх хэрэгтэй.