Хууль #29

2011-03-19,
Бүх зүйлийг дуустал нь төлөвлө.

Тайлбар :

Төгсгөл гэдэг үйл явцаасаа илүү чухал байдаг учир төгсгөл хүрэх бүхэл зүйлийг нарийн төлөвлө: бүх гарж болох саад, бартаа, үр дагаварыг урьдчилан тооцоол. Нарийн төлөвлөгөөний дагуу явбал энэтийн  нөхцөл байдал таныг дайвалзуулж, замаас чинь хазайлгаж чадахгүй. Харин нэгэнт төлөвлөсөндөө хүрсэн бол өөрийгөө хүсэл тачаал шуналд битгий хөтлөгд, төлөвлөсөн газараа зогсож сур.

Түүхээс суралцах нь
:

1863 онд Пруссийн ерөнхий сайд Отто Вон Бисмарк Европийн тэргүүлэх хүчнүүдийн улс төрийн байдалыг ажиглан сууна : тухайн үед Европод хамгийн хүчирхэг нь Англи, Франц, болон Австри - Прусс нь харин энэ үед Германы Холбоонд нэгдсэн нэгэн азгүй улс  байв - энэ холбоонд Австри улс тэргүүлэх байр суурь эзлэх бөгөөд бусад герман улсыг дотроо хагаралтай, хоорондоо эв дүйгүй байлгахыг бүх талаар хичээх аж. Харин Бисмарк нь Пруссийг Австрийн утастай хүүхэлдэй, гинжтэй нохой байхаас илүү хувь заяа хүлээж байгаа гэдэгт дотроо итгэдэг байсан учир энэ байдалыг өөрчлөхөөр шийдэж, Европ тивийн акулуудтай "цусан" шатараар тоглохоор зориг шулуудсан байна : Түүний анхны нүүдэл бол Дани улстай Шлэсвиг-Холстен хэмээх газараа эргүүлэн авахын  төлөө  дайнд оролцох явдал байв. Нээлттэй дайн зарлах нь Пруссийн тусгаар тогтнолын "нижигнэх" чимээг бүх Европ даяар түгээж, Европыг хараандаа байлгадаг Англи Франц 2ын анхаарлыг татаж, санааг нь зовоож эхэлнэ гэдэгийг мэдэж байсан учир тэр хүчирхэг улс болох Австрийг энэ дайндаа  татан оруулсан байна (Бисмарк нь австричуудад энэ дайн австричуудад өөрсөдөд нь ашигтай хэмээн ойлгуулж чадсан учир австричууд нэгджээ).Ингээд хэдэн сарын дараа дайны ялагч тодорхой болоход  Бисмарк нь эзлэн авсан шинэ газарыгаа Пруссийн мэдэлд байлгах ёстой хэмээн шаардах болов. Үүнд Австричууд уурлах нь мэдээж, гэвч тэд эцэс сүүлдээ буулт хийсэн байна.
 
Бисмаркийн дараагийн алхам хамгийн зоригтой, шийдэмгий алхам байв : 1866 онд тэрээр Пруссийн хаан Виллиямийг Германы холбооноос гарахыг ятгаж, дараа нь Австри тай өөртэй нь дайн зарлахыг ятгажээ. Хааны хатан, ханхүү, бусад германы жижиг улсын ханхүү, хаан нар бүгд эсэргүүцэж байв. Гэвч Бисмарк нь аймшиггүй, мохошгүй нэгэн байсан учир хааныг ятгаж дөнгөсөн байна - тэд Австричуудыг 7н 7 хоног үргэлжилсэн аймшигт дайны үр дүнд ялж чадсан байна. Дайнд ялсан хаан болон түүний генералууд энэ амжилтандаа бахдан, дайныг зогсоохыг хүссэнгүй, цаашлаад Виенна хотруу давшилт хийхээр төлөвлөж байв : тэд ялагдсан Австри улсын  газар нутгаас чадах чинээгээрээ таслан авахыг хүсжээ. Гэвч Бисмарк нь тэдний энэ их хүсэл тачаалын эсрэг байр суурь илэрхийлж тэднийг  зогсоов - урьд нь тэр дайнд бүгдийг уриалж байсан бол тэр одоо бол өөрийгөө энх тайваныг эрхэмлэгч, энх тайвны цагаан тагтаа мэт харуулах аж.
Энэ дайны үр дүнд нь  тэрээр Австритай гэрээ байгуулж бусад герман улсыг бүрэн автономи эрхийг нь Австри улсаар зөвшөөрүүлэв. Харин одоо бол Бисмарк нь Пруссийг Германы тэргүүлэх хүч болгоно.

Үүнээс 3н жилийн дараа Бисмарк нь Еврөпын тэргүүлэгч хүчнүүдийн нэг Францтай дайныг өдөөв. Эхлээд тэр Франц ,Белги 2ын холбоог зөвшөөрч байсан бол, эцсийн мөчид хариултаа солих аж. Энэ мэтээр муур хулгана болон тоглох нь Францын хаан 3-р Наполеоныг хилэгнүүлж өөрийн хаан болон Францын хааны дунд яс хаян тэднийг дайснууд болгожээ.
1870 онд дайн эхэлэн, энэ дайнд шинэ бүрэлдсэн Германы холбоо нэгдэн, тэд эсрэг талаа (Францыг) хэдхэн сарын дотор устгачихжээ. Францтай хийсэн дайнд ялсан ч тэрээр мөн адил ямар нэгэн газар нутагаар улсаа томосгий гэж бодсонгүй.
Жилийн дараа Бисмарк нь "Герман гүрнийг" байгуулсан аж. Үүний дараа Бисмарк нь хэзээ ч  ахиж дайн хийхгүй гэдэгээ мэдэгдэн, амьдралынхаа үлдсэн жилүүдийг Европод энх найрамдалыг баримталан ажиллахаа амалжээ.
Бүгд түүнийг хүлээн зөвшөөрнө : тэр өөрчлөгджээ. Гэвч дайнбайлдаанд уриалан дуудагч тэрээр ягаад ингэж огцом өөрчлөгдөв? Гэдэг асуултанд хэн ч зөв хариулж чадаггүй юм - энэ бол түүний төлөвлөгөөний хамгийн сүүлийн алхам байлаа.

Дүгнэвэл :

Өөрийн улс төрийн замналаа эхлэхэд Бисмарк нь ганцахан зорилготой байсан : Пруссээр толгойлуулсан тусгаар тогтносон Герман Улсыг байгуулах. Тэрээр Дани тай Шлэсвиг-Холстен гэх газар нутгийн төлөө тулалдсангүй, тэрээр харин Пруссийн үндэсний үзэлийг өндөрт өргөж, ард, улс, орныг нягт нэгтгэхииг хүссэн учраас дайн өдөөжээ. Харин Австритай дайтдагийн учир нь тэр Пруссийн эрх чөлөөг олж авахыг хүссэн учраас тэр. Тийм л учраас тэр Австрийн газар нутагт шунасангүй. Харин Францтай дайн өдөөдөгийн учир нь "Герман Гүрнийг" нэг дайсан руу чиглүүлэн нягт нэгтгэхийг хүсжээ.Түүний төлөвлөгөө биелж дуусахад Бисмарк нь шууд зогссон, тэр хэзээ ч ялалт амжилт нь өөрийнх нь толгойг эргүүлэхийг зөвшөөрсөнгүй, тэрээр жолоо цулбуураа маш сайн чанга бариж байсан ба хаан, ханхүү, ард түмэн гээд хоромын, хэврэг  амжилтандаа бардан даврах гэхэд тэр л ганцаараа  бүгдийг нь хойноос нь татдаг байв.

Эрх мэдэлд хүргэх дүрэм
:

Эртний грекүүдийн итгэл үнэмшилээр бол бурхад нь ирээдүйг зөгнөх чадвартай, тэд хамгийн жижиг хэсгүүдийг хүртэл харах чадвартай, юу болж болохыг хэлэх чадвартай байсан гэдэг. Харин хүн нь эсрэгээрээ хувь заяаны золиос, цаг хугацааны эргүүлэгт орсон, өөрийн сэтгэл хөдлөлийн боол нь болсон, тэд хэзээ ч зөгнөх, ямар нэгэн аюулыг урьдчилан хэлж чадахгүй. Харин Одисеи гэх мэт баатар эрс нь өөрийн хамар доорхоосоо холыг харан, бүхнийг тооцолон, ирээдүйг төлөвлөн явсан нь олон хүмүүсийн бодолоор "бурхан" адил төрхийг олсон аж. Яг ийм харьцуулалт нь одоо болтол хуучраагүй ба  өнөө цаг үед ч гэсэн утгаа алдаагүй явна - бүх юмыг урьдчилан эргэцүүлэн боддог, өөрийн төлөвлөгөөнд хүрэхийн тулд тэвчээртэй байж чаддаг хүмүүс нь бидний хүвьд бурхан адил хүчтэй юм. Тийм учир бид ч гэсэн бурхан адил хүчийг олж авч чадна.

МЭӨ 415 онд эртний Афинчууд Сицилийг дайтахаар аян замд гарчээ : Сицилийг эзэлж авсанаар баялаг, нэр хүнд болон 16 жил үргэлжилсэн Пелопоннэсийн  дайныг алдар цуутай төгсгөх боломж олдлоо хэмээн тэд бодож байв. Тэд гэрээсээ хол байлдах аюулыг ч урьдчилан харсангүй, тэд нутаг дээрээ байлдах Сициличууд хэрхэн хүчтэй байлдах талаар ч тооцоолсонгүй. Афинчуудын нүдэнд зөвхөн алдар хүнд , эд баялаг л харагдаж байв. Үүний үр дүнд нь Сицилийг дайтах энэ аян дайн нь тэр чигээрээ гамшиг болон хувираж, хамгийн эртний соёл иргэншилүүдийн нэг болох афинчуудыг бүрэн сөнөөсөн байна. Афинчууд нь энэ удаа өөрийн толгойгоор биш, зүрхээр бүх юмыг шийдсэн нь тэднийг сүйрэхэд хүргэсэн нь энэ ажээ.

Төгсгөл гэдэг бүхнийг шийднэ. Төгсгөл нь хэн нь ялагч хэн нь ялагдагч хэн нь нэр хүндийн эзэн гэдэгийг тодорхойлно, харин явц биш. Таны дүгнэлт төгс байх ёстой. Тийм учир та өөрийн замдаа тааралдах, тааралдаж болох бүх л аюулд бэлэн байх хэрэгтэй. Аюулыг урьдчилан харах, төлөвлөх хэрэгтэй. Бисмарк нь бүх аюулуудыг гаталж чадсан ягаад гэвэл тэрээр төгсгөл хүртэл нь бүхнийг маш нарийн нямбай төлөвлсөн байсан учираас тэр. Бүхнийг төгс бөгөөд дуустал нь хий, тэгэхгүй бол таны нэр хүндийг хулгайлах "элээ нүүд" таныг тойроод хаа сайгүй ажиглаж байгаа.

Хэрэв та хэсэг алхам урьдчилан хараад, өөрийн үйлдэлийг төгсгөл хүртэл нь төлөвлөж чадвал , та ямар нэгэн сэтгэл хөдлөлд автахгүй, ямар нэгэн шунал тачаалд эзлүүлэхгүй. Таны төгс боловсруулсан төлөвлөгөө таныг түгшүүр, айдас, шунал, тачаалаас чөлөөлнө - харин түгшүүр, айдас, шунал, тачаал нь амжилттай төгсгөхөд садаа болдог гол хүчин зүйлүүдийн нэг. Та төгсгөлийг нь өөртөө төсөөлж чадвал та түлхэлт, хазайлтыг тэвчиж гарах болно.

Анхааруулга :

Ямарч төлөвлөгөө гарч болох гэнэтийн аюул, гэнэтийн хүчин зүйлүүдээс хамаарч уян хатан боловсруулагддаг. Хэрэв та төлөвлөгөөгөө уян хатан бус боловсруулбал та урьдчилан таамаглаагүй, гэнэтийн үйлдэлийг хэрхэн  давахыг мэдэхгүй, барьц алдах болно. Хэрэв та хангалттай холын ойлгоцтой бол ирээдүй гэдэг нь тодорхой бус гэдэгийг мэдэж байгаа. Тийм учир өөрийн төлөвлөгөөг уян хатан хий. Бүх байж болох асуудалыг тодорхойлон,зарим үед нөөц төлөвөлөгөө ч боловсруул.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax