Хууль #10

2011-03-20,
Гутранги үзэлтэн болон азгүй хүмүүсээс зугт.

Тайлбар :


Гутранги сэтгэл нь хорт хавдар, өвчин эмгэг лугаа ойр орчиныхоо эрүүл саруул оюун ухааныг доройтуулдаг. Тийм учир зөвхөн аз жаргалтай, амьдарлын баяр баясгалантай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.Гутранги үзэлтэн болон азгүй хүмүүсээс зугт.

Түүхээс суралцах нь :

1818 онд Ирландын Лимерик хотод төрсөн Мари Гилберт  бүжигчиний замналаа эхлүүлэхээр Парисыг зорив. Түүний жинхэнэ нэр нь Мари Гилберт боловч олон түмэн тайзны Лола Монтез гэх нэрээр нь мэдэх ажээ. 

Парист түүний бүжигчиний амьдрал  удаан үргэлжилсэнгүй, 1845 оны үеэр түүний карьер унаж сүйтэв. Гэвч Лола бууж өгсөнгүй, тухайн үед түүний бүжгийн карьерыг нь аварч чадах ганц хүн бол Францийн томоохон хэвлэлийн газарын эзэн Александр Дужариер байлаа. Ингээд Лола түүнийг өөрийн болгохоор шийдлээ.

Дужариерт ойртож түүнийг өөрийн болгох аргаа судалж, тэгээд түүнийг  өглөө болгон морь унах дуртайг нь Лола олж мэдэв. Тэрээр өөрөө маш сайн морь унадаг байсан ба энэ нь Дужариертай танилцах сайхан боломж гэдгийг ойлгосон байна.
Дужариерийг нэгэн өглөө мориор зугаалж байхад нь Лола санамсаргуйгээр мориноосоо ойчиж Дужариерийн өмнө нь унаснаар тэр хоёр танилцажээ. Ингээд тэд өглөө болгон хамт морь унадаг болсон ба харин дараа нь хэдэн долоо хоногийн дараа Лола тэр хоёр нэг гэрт цуг амьдрах болсон байна.
Эхэн үедээ тэд аз жаргалтай байлаа. Дужариерийн тусламжтайгаар Лола бүжгийн карьерээ дахин шинээр эхлэв. Дужариер нь Лолад үнэн сэтгэлээсээ гүн дурласан байв. Гэтэл удалгүй Дужариерийн бизнес нь уруудаж,  мөнгө нөлөө ихтэй найзууд нь түүнээс холдож эхлэв.

Нэгэн үдэшлэгэн дээр Дужариер Лолаг эртнээс сайн таних хүнтэй таарчээ. Тэр хүн Лолагийн жинхэнэ дүр төрхийг Дужариерт нууж хаалгүй бүгдийг нь хэлэв. Харин Дужариер хайртыгаа өмөөрөн, түүнтэй хэрэлдэх аж. Хэрүүл нь  маргаан болж, харин маргаанаа эцэс сүүлдээ тэр 2 ДУЕЛээр буудалцаж маргаанаа шийдэхээр болжээ. Ингээд маргааш өглөө нь тэр хоёр Дуелд буудалцсан ба  Дужариерийн ялагдалаар өндөрлөсөн байна. Ингэж  Парисийн ирээдүй болсон, гялалзаж явсан Дужариер хорвоог орхижээ.

1846 онд Лола Мюнхенд амьдарч байв. Тэрээр энэ удаа Баварийн Людвиг хааны хайр энэрэлд багтахыг хүснэ. Людвиг хаантай ойртох хамгийн боломжтой арга бол сурвалжтан Отто вон Рехбергээр дамжих байв. Сайхан охидуудад дуртай Отто вон Рехбергтэй дотносох нь Лола шиг сайхан хүүхэнд асуудал биш байв. Ингээд Лола Отто вон Рехбергтэй нилээн дотносоны дараа Отто вон Рехберг  түүнийг Людвиг хаантай танилцуулахаар болжээ.

Хааны ордонд Отто вон Рехберг Лолаг хаантай танилцуулхаар ирэв. Гэвч хаан гадны хүнтэй уулзах завгүй гэж байгаа нь Лолад соногджээ.Үүнийг сонссон Лола даашинзныхаа цээжин хэсгийг уран хамгаалагчдыг үл тоон хааны өрөөнд дайран оров. Ингээд тэр хааны өмнө бараг чармай нүцгэн шахуу зогсож байлаа. Түүний гоо үзэсгэлэнд Людвиг хаан мансуурчээ. Ингэж Лола Людвиг хааныг урхидав. Ингээд 55 цагийн дараа тэрээр Баварийн тайзан дээр өөрийн анхны тоглолтоо хийж байлаа. Ингэж тэр хааны ивээлд багтав.

Людвиг хаан Лолад бүрэн дурлажэ Тэрээр олны өмнө Лола тай дотно харагдахаас айхаа больж, Лолад Мюнхений хамгийн гоёмсог газар байр авч өгөн тохижуулж, түүнд бэлгээр бороо оруулж, түүнд зориулсан шүлгээр түүнийг булж байлаа.

Лола хэмжээнээсээ хэтэрч эхлэв гэнэ, тэр моритой явж байгаад замыг нь хэрсэн хөгшин хүнийг явдал удаашрууллаа хэмээн зодно, нохой нь хажуу ойрын хүн рүү дайрхад, тэрээр нохойгоо биш тэр хүнийг буруутган ташуурдаж байв. Энэ бүхний хохирогч нар нь уугуул "бавари" иргэн байхад Людвиг хаан Лолаг хамгаалаад л өнгөрдөг байв. Ингээд тун удалгүй Лола ч "бавари" иргэн болжээ - хааны эргэн тойрныхон хаанд болгоомжтой байхыг хүсэхэд Лолаг муулсан хэн болгоныг хаан халах, ажил албанаас чөлөөлөх болов гэнэ.

Хааныгаа хүндэлж хайрладаг байсан баваричуудын хувьд хааныгаа хүндлэхээ болив. Энэ хороонд Лола сурвалжит хүмүүн болж, өөртөө орд харш бариулж, улс төрлүү хошуу дүрэх болжээ. Ингээд ард түмний дунд хамгийн том дайсан нь Лола болон хувирав. Лолаг ирэхээс өмнө Бавари энх тайван ноёлсон газар байсан бол, Лола ирээд  Бавариг иргэний дайны эх үүр болгожээ. Оюутнууд хүртэл хаа сайгүй "Раус мит Лола" хэмээн хашгаралдана.Ингээд байдал улам ширүүн болход, хаан Людвиг, иргэд хэт догширохоос сэргийлж, хайртай Лолагаасаа яах ч аргагүй хагацах хэрэгтэй болов. Ингэж Лола бавари-с явжээ.
Гэвч Лолаг гарсанаас хойш үймээн самуун нь намжсангүй, харин бүр сарын дараа хайртай хааныхаа эсрэг боссон байна. Ард түмний хайртай байсан  хаан Людвиг 3н сарын дараа хаан ширээгээ алджээ.

Лола одоо Англид байх ба бас л нэр хүндийг хайж залуу армийн офицер  Жёрж Траффорд Хил-ийг хараандаа авав. Тэрээр Лолагаас 10н насаар залуу байсан юм .  Траффорд Хилл нь нөлөө бүхий хүний хүүхэд байсан ба тэрээр Английн дуртай хүүхнийг авгайгаа болгож авах боломжтой байсан юм. Тэр тийм л баян тийм нэр хүндтэй залуу офицер байж. Гэвч Лола түүнийг бас л урхидаж чадсан байна. Тэр хоёр 1849 онд гэрлэжээ. Харин Лола урьдах гэрлэлтээ цуцлаагүй байсан ба үүнийг мэдсэн английн засаг энэ шалтгаанаар Лолад ял тулгасан юмсанж. Харин хайр дурлалдаа умбаж буй хосууд энэ бүх ял шийтгэлээс холдож Испанируу зугтсан байна.

Тэр хоёр бас л ихэндээ жаргалтай байж, харин Жёоржийг хэний ч мэдэхгүй Испанид баялаг, алдар нэр байхгүй болоод ирэхэд Лола тэр хоёрын хэрүүл маргаан нь ихсэх болов. Эцэс сүүлд нь Лола түүнийг хаяв. Хаягдсан Жёрж англид буцан очтол түүнийг байр суурийг өөр хүн эзэлчихсэн байсан ба, ингээд тэрээр найз нөхөддөө муугаа үзүүлэхгүйг хичээн,  Португал руу нүүж, ядуу тарчиг амьдарсаар насыг баржээ.

1853 онд Лола Калифорни-руу нүүж Пат Халл хэмээх залуутай гэрлэсэн байна. Яг л урьдах шиг тэр 2 хайр дурлалдаа умбана, гэвч хэсэг хугацаа өнгөрч Лола Патийг хаяж өөр залуу гийн араас гүйнэ. Түүний дараа Пат нь архинд орж  амьдралаа алджээ.

Ингээд 41 настай Лола амьдралынхаа сүүлийн хоёр жилийг Америк орноор бадарчилан, өөрийн шашины тухай номлолоо уншисаар дуусгажээ

Дүгнэвэл :

 
Лола Монтез залуусыг өөрийн гоо сайханаар урхиддаг байв. Залуучууд түүний араас хөл үймээн болон гүйнэ...яг л хуй салхи мэт. Гэвч Лолагийн зан ааш, чанар бусдад яг л халдварт өвчин мэт амархан түгэх аж. Лола төрөлхийн тогтворгүй хүн - түүний гоо үзэсгэлэн хайртуудыг нь сохолосон байна. Харин хайртууд нь хайртай болохоор Лола-гийн асуудал нь тэдний өөрсдийнх нь асуудал болон хувиран, тэдний хайртай мэдрэмж нь тэднийг түүнд туслахад хүргэж байв. Гэвч ихэнхи нь Лолад туслах гээд өөрөө Лола шиг болох нь тэр...
Ингээд Лолагийн энэ халдвар нь цаашаагаа гэр бүлд нь, дараа нь түүний найз нарт нь  халдаж, харин Людвиг хааны хувьд энэ халдвар нь бүхэл улсын иргэдэд халдсан байна.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Биднийг тойроод өөрийн азгүй амьдрал, золгүй хувь тавиландаа гаслаж суудаг хүмүүс байдаг бол мөн азгүй амьдрал, золгүй хувь тавиландаа эвлэрэлгүй, тэднийг устган дийлж гарах чадвартай хүмүүс бас байдаг. Өөрөө ялж дийлэх чадвартай хүмүүс нь өөрөө ялж дийлэх чадваргүй хүмүүсдээ зөвөлгөө өгөн азгүй тавилангаас нь гарах замыг зааж өгвөл тун сайн, гэвч энэ тохиолдолд муу нь сайнаа идэх буюу ихэнхдээ гутранги хүмүүс нь нөгөө хүнээ азгүй хувь тавиланруугаа чирэх тохиолдол их бий. Учир шалтгаан нь юу вэ гэвэл - хүн юмыг их амархан өөр дээрээ тусгаж аван бидний эргэн тойроны хүмүүс бидэнд бүх зүйлээр амархан нөлөөлдөг болохоор тэр.

Тогтворгүй,засаршгүй хүмүүс нь маш их нөлөөлөх хүчтэй байдаг. Ягаад гэвэл тэдний сэтгэлийн байдал тун чанга, хувирашгүй, гуйваж дайвахгүй гутранги үзэлдээ хэт итгэсэн байдаг. Тэд юмны хамгийн түрүүнд муу талыг нь анзаарах бөгөөд,элдэв юм бодож өөрийгөө шаналгаж, зовоож явдаг. Тэхээр бусад маань энэ хүмүүсийн асуудал проблемыг олохоосоо өмнө тэдэнд өөрийн мэдэлгүй уусчихдаг байна.

Ойлгож ав: Эрх мэдэлийн төлөөх тоглоомд : ямар хүнтэй нэр холбогдох нь их чухал байдаг. Халдвар тараагчтай холбогдвол та өөрийн хайран цагийг гарздах ба эрч хүчийг үгүй хийнэ.

Халдварыг үгүй хийх ганц арга бол халдваргүйжүүлэх. Гэвч ихэнхдээ бид өөрийгөө халдвар туссанаа мэдэх үед цаг хэт оройтсон байдаг. Тэгвэл яаж халдвар авахаас урьдчилан хамгаалах вэ? Үүний хариулт нь тухайн хүний  өдөр тутмын амьдралд хэрхэн яаж хандаж байгаагаас харагддаг : ихэнхдээ  зовлонг өөрсдөө бүтээдэг, өөрсдөө ургуулан бодож өөрсдөө шаналдаг, тийм ч таатай бус түүх намтартай, харьцааны доголдолтой, тогтворгүй байдалтай гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд халдвар түгээгчид ажиглагдана. Тэдэнтэй таарвал юуг анхаарах вэ гэвэл Хамгийн гол нь тэднийг өрөвдөж болохгүй. Тэдэнд туслах гэж оролдож болохгүй. Уснаас та түүнийг аврах гэж бодож байгаад 2лаа живнэ гэсэн үг. Халдвар авсан хүн бол хэзээ ч өөрчлөгдөхгүй харин та бол гялс өөрчлөгддөнө.

Гэвч та өөрөө халдвар түгээгч бол үүнээс зайлсхийх арга бий. Энэ нь сэтгэл зүйн, бусдын зан чанарын сайн талыг нь ашиглах арга юм. Хэрэв жишээ нь та төрөлхийн харамч бол та өгөөмөр хүнтэй нөхөрлөх хэрэгтэй. Тэд таньд нөлөөлөх л болно. Хэрэв та уйтгартай дүнсгэр бол та хөхүүн хөгжилтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй гэх мэт....

Тийм учир хэзээ ч өөрийнхөө дутагдалуудаа цуг хуваалцах хүнээр өөрийгөө бүү тойруул- тэд таны дутагдалыг улам л баяжуулж, өсгөж байх болно. Аль болох эерэг зан чанартай, дур сонирхолоо нэгдэх хүмүүсээр өөрийгөө тойруул. Тэгж чадвал та амдралыг удирдаж чадна.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax