Хууль #05
Тайлбар :
Нэр хүнд нь эрх мэдэлтэй байхын тулгын чулуудын нэг.Тийм учир нэр хүндээ халдашгүй, хэнч давж гаршгүй, гүйцэшгүй болго.
Нэр хүндийг унагаж болох бүх довтолгоог урьдчилан хар, тэднийг зогсоо, аюулгүйжуул. Учир нь нэр хүндээ алдавал та маш олон талаасаа довтлуулж, эмзэг сул болох тул буцаад сэргээхэд бэрх.
Өөрийн дайсаны нэр хүндийг унгаж,нэр хүндэд нүх гаргаж устга. Нэр хүндэд нь нүх гарсан бол унах,устгах ажилыг олон нийт , байгаль дэлхий таны өмнөөс хийчихнэ.
Түүхээс суралцах нь :
(207-265) буюу эртний хятадын түүхэн дэх Гурван Улсын дайны үед ,Шу хаант улсын алдарт жанжин Чуко Лиан, өөрийн олон түмэн цэргээ хээрийн бууц дээрээ үлдэх тушаал өгж өөрөө хэдхэн цэрэгтэйгээ жижиг хотод амрахаар болжээ. Үүнийг нь мэдсэн Сима И заналт дайснаа их цэргээсээ хол байхад нь устгах тухай бодов.
Сима -И өөрийн 150 000 их цэрэгтэйгээ, өөрийнх нь амийг авахаар айлчилж буйг Чуко Лиан төд удалгүй мэджээ. Тулж дайтвал 100хан хүнтэй Чуко Лиан-д амьд гарах боломж бараг л байсангүй. Гэвч Чуко Лиан өөрийн азгүй хувь тавиланд гомдож, гасалсан сууж цагийг үрсэнгүй, тэрээр өөрийн цэргүүдийнхээ хувцас тугийг хурааж, хотын хаалгыг онгорхой орхихыг тушааж,цэргүүдээ нуугаад, харин өөрөө болохоор олоны нүдэнд их өртөх газар нөмрөг нөмрөн хөгжмийн зэмсэгээр тоглон суув гэнэ.
Төд удалгүй түмэн цэрэгтэй арми түүний өмнө ирэв. Тэдний удирдагч Сима И заналт дайснаа хараад шууд л танисан ч түүнийг алалгүй, хотыг түймэрдэлгүй буцаад явсан гэнэ.
Дүгнэвэл :
Чуко Лианы хоч нь Нойрсож буй Луу. Хятадын Гурван улсын дайнд түүний байгуулсан гавьяа маш их.
Сима и нь Чуко Лианы эсрэг маш олон удаа тулалдаж байсан, бас л туршлагатай алдартай жанжин байв.
Сима И-г их цэрэгтэйгээ айлчилж буйг мэдсэн Чуко Лиан өөрийн гарах гарцгүй болсоноо ухаарсан. Гэвч тэр Сима И - д урхи бэлдсэн байв. Хамгаалах ёстой 100гаадхан цэргээрээ тэр эсэргүүцэж хамгаалсангүй, тэгсэн бол гарцаагүй үхэх байлаа, харин үүний оронд олны нүдэн дээр ямарч зэр зэвсэггүй сууж байсан нь түүний хувьд жинхэнэ хамгаалалтыг бий болгов. Сима И эсэргүүцэлгүй хотыг түймэрдэхээсээ ичиж, зэвсэггүй дайчиныг олны нүдэн дээр хороохоос татгалзав. Тэр нэр хүндээ алдахаас айжээ.
Эрх мэдэлд хүргэх дүрэм. :
Хүн таниж чадахгүй бол хүнийг сайн дүгнэж чадахгүй. Гэвч бид энэ баримтыг ч гэсэн үгүйсгээд хүмүүсийг гаднах байдлаар нь дүгнэх дуртай. Ягаад гэвэл бидний нүдэнд хамгийн амархан өртдөг нь гаднах төрх хувцас,яриа,үйлдэл... Нийгмийн харилцаанд бол гаднах байдлаар хүнийг ихэнхдээ дүгнэдэг. Гаднах байдлаар бусдыг хэмждэг. Тийм учир бусад таныг буруу шүүж, буруу дүгнэхгүй байхын тулд гаднах байдалдаа гойд анхаарах хэрэгтэй. Ганц буруу алхам ганц буруу үйлдэл таны бүх сайн нэр хүндийг авч одож болно.
Нэр хүнд нь далдын хүчтэй : Нэг саваагаар, нэг шидэт дохиураар дохиод л таны хүч чадал,тамир тэнхээ, давуу талыг 2 дахин нэмэгдүүлдэг. Нэр хүндтэй байхад бусад таньтай орооцолдохгүй. Бусад таниас айна.
Эртний хятадын Вэй улсын хааны ордонд Ми Зу-Ши гэх олон нийтэд нэр хүнд нь түгсэн , эелдэг зан, энэрэнгүй сэтгэлээрээ алдартай хүмүн байжээ. Тэр хааны хамгийн хайртай дүр төрх байв.
Вэй улсад ийм хуультай аж : Хааны сүйх тэргийг унасан хүний хөлийг огтолдог. Нэгэн удаа Ми Зу-Ши-гийн ээж нь өвдөжээ, тэгээд санаан нь зовсон Ми Зу Ши, ээжийгээ эргэх гэж яарад хамгаалагч нарт хаан түүнд зөвшөөрсөн гэж хууран хааны сүйх тэргийг нь нууцаар хулгайлаад ээж дээрээ очиж гэнэ. Гэвч хожим хаан энэ явдлыг мэджээ, тэгээд иинхүү дуу алдсан байна : " Ми-Зу Ши ямар ачлалтай хүү вэ!. Ээжийнхээ төлөө тэр хөлөө тайруулхаас ч айгаагүй байна шүү дээ".
Эхний ээлжинд та өөрийн чадвараараа, хамгийн авьяслаг талаа ашиглан түүгээрээ нэр хүндээ үүсгэх хэрэгтэй. Энэ үйлдэл нь таныг бусдаас ялгаруулах ба бусад таны талаар яриж эхлэх болно. Ингэсний дараа та өөрийн нэр хүндээ чадах чинээгээрээ олон хүнд мэдүүлхийг хичээ...Ингэж нэр хүнд тань олонд хүрсэний дараа таны хэлсэн нэг үг тэнгэр газарыг доргиож, тавьсан ганц цог чинь бусдад түймэр мэт санагдах болно.
Нэр хүнд нь цуцалтгүй цуглуулан сайтар хайрлаж хямагдаж явах ёстой эрдэнэс юм.
Хэрэв та нэр хүндийн цамхагаа бариж буй бол бусдаас ирэх халдлага довтолгоог сайтар хамгаалах учиртай. Харин та нэр хүндийн цамхагаа нэгэнт барьчихсан бол түүнийгээ хамгаалахдаа хамаг анхаарлаа хандуул, нэр хүндээ хамгаалахдаа хэзээ ч цөхрөнгүй, аргаа барсан бүү харагд. Энэ нь маш чухал!
Нөгөө талаас бусдын нэр хүндэд халдах нь маш сайн зэвсэг юм. Хэрэв та өрсөлдөгчөөсөө бага эрх мэдэлтэй бол өрсөлдөгчийнхөө эрх мэдэлд халдах, өрсөлдөгчийнхөө эрх мэдэлрүү довтлох нь тун ашигтаи. Ягаад гэвэл таны үйлдэлд хариу өгвөл, таны өрсөлдөгч алдах зүйл нь хамаагүй их, таны алдах зүйл хэд дахин бага учраас тэр. Гэвч жинлүүрийн дэнсэн дээр таны нэр хүнд тэр чигээрээ байгааг сана. Өрсөлдөгчийнхөө нэр хүндийг нь унагааж, цамхагийг нь нурааж чадахгүй бол өөрийнхөө нэр хүндийг бүхлээр нь алдана гэдгийг сана.