Өмнөх үг

2011-03-20,
Хүний нийгэм бол тэр чигээрээ ширэнгэн ой, ширэнгэн ойн "зэрлэг, хүмүнлэг бус" хууль энэ нийгэмд үйлчилнэ, үйлчилсээр байх болно. Хүний биеийг олж төрсөн болгон нь эрх чөлөө гэхээсээ илүү эрх мэдэл гэдэг юмаар дутагддаг. За тэгвэл би таньд энэ эрх мэдэл гэх зүйлд таныг ойртуулах эрх мэдэлийн 48 хууль гэсэн номыг орчуулсаныгаа хүргэж байна.

Энэ номны надад байгаа хувилбар нь 476 хуудастай, миний хувьд орчуулахад нүсэр ном байв. Дуртай ном болох хагакурег орчуулий гэж бодсон ч би байтугай мэргэжлийн орчуулагч ч энэ номны утга санааг бүрэн гаргахад бэрх, Мачиавелли, Кампанеллаг бариж авсан...

Хууль #01

2011-03-20,
Нарны гялбааг бүү халхал.

Тайлбар :

Эрх мэдэлтэний өөртөө итгэх итгэлийг бүү алдуул. Эрх мэдэлтэн бусдын дээр хяналтаа алдаж байгаагаа мэдрэх учиргүй. Эрх мэдэлтэн бусад хүмүүс өөрөөс нь хамааралтай байхад л дуртай байдаг. Харин зиндаа хэргэм доогуур албат нар нь өөрөөс нь илүү авьяаслаг, өөрөөс нь илүү чадвартай байхад дургүй. Тийм учир хэт их авьяас чадвараараа гялалзах нь эрх мэдэлтэнгийн анхаарлыг бүр тодруулбал хорсолыг төрүүлж, улмаар сөрөг үр дагавар авчирдаг. Эрх мэдэлтэн өөртөө хэт итгэлтэй, өөртөө хэт бардам байхдаа  хамгаас илүү "сохор" байдаг. Харин өөрийг нь даван гарах чадвартан, ...

Хууль #02

2011-03-20,
Найз нөхдөд хэт итгэл тавих хэрэггүй, дайснаа ашиглаж сур.

Тайлбар :

 
Найз нөхөдтэйгөө харьцах даа хашир бай,хянуур бай - тэдний урваж тэрслэх нь дэндүү амархан. Бодит байдал юу вэ гэвэл, та дайснаасаа илүү найзаасаа айж, найзаасаа болгоомжлох хэрэгтэй. Хэрэв та дайсангүй бол, дайсан хайж ол. Сайн дайсантай болёо гэвэл найзыгаа сонго : Таны сайн найз чинь таныг хаана нь шархдуулхаа сайн мэднэ.

Түүхээс суралцах нь #1 :

МЭ 9р зууны дундад, Византи Эзэнт Гүрэний хаан ширээнд  3-р Микаэл хэмээх залуу, туршлагагүй хүмүн заларжээ. Түүний ээж Теадорийг хаан ширээнээс унаган, Микаелийг хаан ширээнд суулг...

Хууль #03

2011-03-20,
Өөрийн бодол санаа,төлөвлөгөө, зорилгоо бусдаас нуу.

Тайлбар :

Хүмүүсиин хувьд үл тайлагдах оньсого бол. Хамгийн гол нь тэд хэзээ ч таныг яг юунд зориж тэмүүлж байгааг мэдэх учиргүй. Хэрэв таны юу хүсэж байгааг, юунд зориж байгааг мэдэх юм бол тэд хамгаалах болно, сөрөг арга хэмжээ авах болно.  Тийм учир тэднийг буруу жимээр явуулж төөрөгдүүл, харин өөрийн явж буй замыг худал хуурмагийн утаа манангаар далдал. Цаг нь ирж тэд таны үнэн зорилтыг мэдэх үед та аль хэзээний гүйцэгдэхээргүй болсон байх болно.

Өгөөш тавьж бусдыг төөрөгдүүл. Хуурамч мөрөөр бусдыг мөшгүүл.Утаа мананд бусдыг оруул.

Тайлбар ...

Хууль #04

2011-03-20,
Болж өгвөл бага ярь. Зайлшгүй шаардлагатай байсан ч ялгаагүй бага ярь

Тайлбар  :
 
Хэрэв та хүнийг үг хэлээрээ эзэмдий гэж бодож байвал, хэдийчиний их ярина, төдий чиний энгийн харагдах болно гэдгийг сана. Өөрийн үг хэлэндээ хяналт тавьж чаддаггүй хүн өөрийгөө хянаж чаддаггүй - харин тийм хүнийг хүмүүс хүндэлдэггүй. Тийм учир аль болох бага ярь. Богино бөгөөд тодорхойгүй, товч ярих нь хүмүүст маш их сэтгэгдэл төрүүлдэг гэдэгийг сана. Мөн таны амнаас хэдий чинээ их үг унана, хэдий чинээ та их үг ярьж хэлнэ, мунхаг зүйл хэлэх магадлал төдий чинээ өсдөг гэдэгийг сана.

Түүхээс суралцах нь :

Гнэй Маркус...

Хууль #05

2011-03-20,
Нэр хүндээс олон юм хамаарна.Амь насаараа нэр хүндээ хамгаал.

Тайлбар :

Нэр хүнд нь эрх мэдэлтэй байхын тулгын чулуудын нэг.Тийм учир нэр хүндээ халдашгүй, хэнч давж гаршгүй, гүйцэшгүй болго.
Нэр хүндийг унагаж болох бүх довтолгоог урьдчилан хар, тэднийг зогсоо, аюулгүйжуул. Учир нь нэр хүндээ алдавал та маш олон талаасаа довтлуулж, эмзэг сул болох тул буцаад сэргээхэд бэрх.
Өөрийн дайсаны нэр хүндийг унгаж,нэр хүндэд нүх гаргаж устга. Нэр хүндэд нь нүх гарсан бол унах,устгах ажилыг олон нийт , байгаль дэлхий таны өмнөөс хийчихнэ.

Түүхээс суралцах нь :

(207-265) буюу эртний хятадын түүхэн дэх Гурва...

Хууль #06

2011-03-20,
Олон нийтээс ялгар. Анхаарлыг дурын үнээр олж ав.

Тайлбар :

Хэзээ ч өөрийгөө олны дунд бүү алд. Салхинд хийсэх хамхуул мэт бүү бай. Бусдын нүдэнд тод үзэгдэм бай. Өөрийгөө анхаарлын соронз болго,өөрийгөө том болго, өөрийгөө өнгөтэй болго, өөрийгөө оньсого таавар мэт болго.

Хэсэг 1.Өөрийн нэрийг шуугиан, дуулиан, гутамшиг, шившиг гээд альнаар нь ч байсан бай хүрээлүүл.

Тайлбар :

Олны анхаарлыг дурын дүр төрхөөр тат. Шуугиан дуулианаас эхлээд шившиг гутамшигийн алиныг ч ашиглаж болно. Өөрийгөө бусдаас товойход, бусдаас тод гэрэлтэхэд юуг ч байсан хий. Анхаарлуудын дунд ангилал битгий гарга - муу нэр ...

Хууль #07

2011-03-20,
Бусдаар өөрийнхөө ажилыг хийлгэ, харин ашиг шимийг нь өөрөө хүрт.

Тайлбар :

Бусдын авьяас чадвар, мэдлэг, ухааныг өөрийн  хэрэгт, өөрийн хэрэгцээнд ашиглаж сур. Энэ нь зөвхөн таны цагийг болон эрч хүчийг хэмнэхээс гадна маш их үр ашигтай. Эцэс сүүлд нь таньд тусалсан хүмүүс нь мартагдаж харин та бусдын бодол санаанд үлдэх болно. Хэзээ ч бусад таны төлөө хийж өгөх ажилыг өөрөө битгий хий.

Түүхээс суралцах нь :

1883 онд Сербийн эрдэмтэн Никола Тесла Едисон Компаний Европийн хэлтэсд ажиллаж байв. Тэрээр маш чадвартай, тун авьяаслаг зохион бүтээгч байсан ба үйлдвэрийн менежер, Томас Эдисоны сайн найз...

Хуүль #08

2011-03-20,
Урхи тавиад хүлээ.

Тайлбар :

Таны өрсөлдөгч тань дээр өөрөө ирэх нь чухал. Үлгэрийн мэт ашиг орлогоор тэднийг өөрлүүгээ тат - тэгээд довтло.

Түүхээс суралцах нь :


1814 онд болсон Виенна-н Конгресд, Еврoпын гол хүчнүүд Наполеoны унасан Эзэнт гүрнийг хувааж авахаар цугларажээ. Напелеоныг өөрийг нь  Италиас холгүй орших Елба аралруу цөлсөн байв. Түүнийг бусдаас тусгаарласан ч Напелеон  шиг овсгоотой авьяастай эр бусдыг түгшээсэн хэвээр. Австричууд түүнийг Елба арал дээр алах хүсэлтэй байсан бол бусад нь үүнийг дэмжсэнгүй. Ингээд түүнийг яах талаар бүгд бодон мэтгэлцэнэ.

Виенна-д цугларсан бүх улс тө...

Хууль #09

2011-03-20,
Хэрүүл маргаанаар бус үйл хөдлөлөөр ял.

Тайлбар :

Хэрүүл маргаанаар олдох агшин зуурын ялалт бол хамгийн хэврэг. Олон нийтэд үлдэх дургүйцэл гомдол нь таны ялалтнаас удаан настай байх болно. Тийм учир өөрийн үйл хөдлөлөөөрөө бусдыг байлдан дагуулах нь чухал. Батал, бүү тайлбарла.

Түүхээс суралцах нь.
:

МЭӨ 131 онд Ромын консул Публиус Крассус Дайвэс Мукианус нь Грекийн Пергамус хотыг эзлэх болжээ. Хотын хана хэрэмийг түүний их цэрэг сэтэлж чадахгүй, давшилт түр хугацаанд зогссон байв. Ингээд ромын жанжин хэдэн өдрийн өмнө Афины боомтон дээр харсан усан онгоцны жинтэйхэн хэдэн шургыг авчирхыг тушаа...