Хууль #40

2011-03-19,
Хууль #40 : Бэлэн хоол, хариугүй тусламжнаас болгоомжил.

Тайлбар
:

Бидэнд  санал болгож байгаа үнэгүй зүйл болгон аюул дагуулна - тэд ихэнхдээ урхи юмуу  далд санаа агуулсан байдаг. Бусдаас үнэгүй ирэх юмнаас зугтан, өөрийн төлбөр тооцоогоо хийснээр та тухайн хүнд талархалаа илэрхийлэх,бурууг хүлээх, гомдох гэсэн мэдрэмжүүдээс зугтаж чадна. Бусдын өмнө эрх мэдэл, нэр алдараараа гялалзаад, үүний хажуугаар мөнгөө харамлаад байх нь утгагүй. Өөрийн мөнгөндөө үрэлгэн ба, түүнийгээ байнга эргүүлэгт байлга, харамгүй өгөөмөр сэтгэл нь эрх мэдэлтнүүдэд бусдыг өөрлүү нь  татах нэг есны соронз адил үйлчилд...

Хууль #41

2011-03-19,
Хууль #41 : Их хүний ололт амжилтын сүүдэрт дарагдахаас болгоомжил.

Тайлбар
:

Анхны зүйл болгон удаах, урган гарах зүйлүүдээс илүү чанартай ба илүү нэр хүндтэй байдаг. Хэрэв та амжилт олсон хүнийг хуулбарлах юм бол, аль эсвэл ээж аав тань нэр алдартай бол та тэдний гаргасан амжилтаас 2 дахин илүү амжилт гаргаж байж бусдыг бишрүүлнэ. Хэзээ ч битгий их хүний сүүдэрт дарагд : өөрийн нэрийг өөрийн аргаар, өөрийн гараар  бүтээ,өөрийнхөө ухаанаар гялалз.

Түүхээс суралцах нь
:

Агуу Александр хаан нь өөрийн эцэг болох Македоны хаан Филипын засаг удирдах арга, хөөрсөн дэврүүн яриа, үргэлжийн архи дарс хүүх...

Хууль #42

2011-03-19,
Хууль #42 : Хоньчин үгүй бол хонь  тархай бутархай.

Тайлбар :

Аюул заналийг ганц хүн бий болгоно -буруутан,бардам албан тушаалтан,сайн харьцааг гутаагч гэх мэт. Хэрэв та ийм хүмүүсд өөрсдийн санасан бодсоныг хийх орон зайг нь олговол, бусад хүмүүс тэдний нөлөөнд орж, бууж өгөх болно. Тийм учир тэдний аюулыг хэд дахин үржтэл нь битгий хүлээ, тэдэнтэй хэлэлцээр хийх, тохиролцож ярих гэж битгии оролд - ингэхийн оронд тэдний хүчний эх үүсвэрийг ол, аюул авчрагчийн эх үүсвэрийг нь олчихоод тэднийг их биеэс нь тасал, тараа, бутрага : аюул руу биш харин аюулыг бий болгогч руу бууд.

Түүхээс суралцах нь ...

Хууль #43

2011-03-19,
Хууль #43 : Бусдын сэтгэл болон оюун санаан дээр тогло.

Тайлбар
:

Албадлага нь ихэнхдээ бидний эсрэг нөлөөлөх үйлдэлийг бусдаар хийгэдэг.Та бусдыг албадахын оронд таны хүслээр хөдлөхийг хүстэл нь хуурах хэрэгтэй. Харин бусдыг хуурахад гол ашиглах зүйл бол тухайн хүний сэтгэл зүй болон сул тал юм - тэдний эсэргүүцэлийг нь зөөлөл, тэдний сэтгэл санаанд нь нөлөөл. Ямарч хүн хайрлаж хүндэлдэг зүйлтэй. Тэгвэл дайсныхаа сул талыг нь олоод зогсохгүй тэдний хайрлаж явдаг, үзэн яддаг зүйлүүдийг нь бас тодорхойл, тэдэн дээр дөрөөлөн өөрийн мэхээ хий.

Түүхээс суралцах нь :

МЭ 225 онд эртний хятадын Шу улсын...

Хууль #44

2011-03-19,
Хууль #44 : Тольны нөлөөг ашиглан бусдыг хилэгнүүл,бусдыг аюулгүй болго.

Тайлбар :

Толь нь бодит зүйлийг өөртөө ойлгон харуулах чадвартай, бусдыг мэхлэн хуурахад ашиглах хамгийн төгс зэвсэгүүдийн нэг : та дайсныхаа үйлдэлийг толинд ойлгон, тэдний юу хийж байгаа тэр болгоныг нь даган хийх үед, тэд таны төлөвлөгөөг тааж мэдэж чадахгүй. Толины нөлөө нь бусдыг уурлуулж тэдний өөрийг удирдах удирдлагыг нь үгүй хийдэг. Цөөхөн хэдэн хүн л толины нөлөөний асар их хүчинд бүдрэхгүй, гатлан гарч чаддаг.

Толины хүч
:

Толь нь биднийг саатуулах хүч чадалтай. Толинд тусах тусгалийг ширтсэнээр бид ихэнхдээ бодит ...

Хууль #45

2011-03-19,
Хууль #45 : Шинэчлэл өөрчлөлтийг нэг дор олоныг бүү хэрэгжүүл. Өөрчлөлт хийхдээ өнгөрсөнийг ашигла.

Тайлбар :

Олон хүмүүс өөрчлөлт шинэчлэлийн зайлшгүй байдалыг хийсвэр ойлголт мэт боддог. Хэт их шинэчлэл нь  осолтой - тэд ихэнхдээ бусдын эсэргүүцэл болон бусдыг бослого гаргахад хүргэнэ. Хэрэв та шинэ буй болсон эрх мэдэлтэн бол өөрийн хүчний суурийг бат бэх тавихын тулд бусдад уламжилж ирсэн арга барилаар юмыг хийнэ гэдэгээ ойлгуул. Хэрэв шинэчлэл нь зайлшгүй байгаа бол үүнийг өнгөрсөн дээр хийгдэх өчүүхэн нэмэлт,сайжруулалт хэмээн хуур.

Түүхээс суралцах нь :

1920 оны үеэр залуу хувьсгалч Мао нь...

Хууль #46

2011-03-19,
Хууль #46 : Хэт "төгс" харагдахаас болгоомжил.

Тайлбар :

Бусдаас илүү харгдана гэдэг аюултай боловч ямар нэгэн дутагдал, сул талгүй , төгс харагдана гэдэг нь бүр аюултай. Атаа жөтөө нь нууц дайсанг бий болгодог. Тиймээс  заримдаа дутагдалтай харагдах нь сайн байдаг, хэрэв дутагдалгүй бол өөрөө бий болго - ихэнхдээ өөрт тань ямар нэгэн муу нөлөөгүй дутагдалтай байх нь сайн. Зөвхөн бурхад болон үхэгсэд нь л гэмгүй, төгс мэт харагддаг гэдэгийг сана.

Түүхээс суралцах нь:

Дундад зууны Флоренцид бүгд найрамдах засаглал ноёлох аж. Энэ нь ард харц ард, худалдаачид нарыг язгууртан,сурвалжтангуудын дарлал х...

Хууль #47

2011-03-19,
Хууль #47 : Ялалтанд хэзээ зогсохоо сайтар мэдэр.

Тайлбар :

Амжилт, ялалтын үе нь баяр баясалыг авчирдаг ч осол, аюулыг үргэлж хажуудаа дагуулан ирдэг.Ялалтын оргилд, ихэрхэх, дээрэлхэх болон хэт бардамнах нь сөрөг нөлөө үзүүлдэг ба ийм зан гаргаснаар та  ялсанаасаа илүү их дайсаныг өөртөө бий болгоно. Бүх юмыг сайтар төлөвлө, зорилго тавь, хүрэх газраа урьдчилан тооцоол -харин зорьсон газар,төлөвлөсөн зорилгодоо хүрсэн бол ЗОГС.

Түүхээс суралцах нь
:

МЭӨ 559 онд Кир хэмээх залуу, лут том армийг бутарсан байсан Перс аймгуудаас цуглуулж, өөрийн өвөө болох Мидийн хаан Астягесийн эсрэг дайтахаар явж...

Хууль #48

2011-03-19,
Хууль #48 : Хэлбэргүй байдалыг бий болго.Цаг хугацаа орчин байдалтайгаа дасан зохиц.

Тайлбар :

  Хэлбэр дүрсийг бий болгосноор, та төлөвлөгөөгөө ил болох ба, бусдад өөрийгөө нээж өгөн өөрийгөө сул дорой болгоно гэсэн үг юм.Тийм учир өөрийгөө нөхцөл байдалд дасга.Бүх зүйл хувьсан өөрчлөгдөнө гэдэгийг үргэлж бодон өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга нь хэлбэр дүрсгүй "ус" мэт байлгах явдал гэдэгийг санаж яв. Тогтворжил, хөшүүн бодол, нозоорсон үйлдэл нь аюул авчирдаг. Туйлын үнэн, тодорхой зүйл гэж  энэ хорвоо дээр үгүй-ямарч зүйл хувьсан өөрчлөгддөг гэдэгийг сана. Харин өөрчлөлтийг дагаад та ч г...