Хууль #33

2011-03-19,
Хууль #33 : Бусдын эмзэг цэгийг ол.

Тайлбар :

Бүх хүн сул талтай, хамгийн хүчтэй хүн ч адил сул талтай, яг л хана цайзын дунд жижиг нүх цоорхой байдаг шиг. Энэ сул тал нь ихэнхдээ тогтворгүй, аюулгүй байдал,аль эсвэл хянаж захирч чадахааргүй сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрдэг. Бусдын сул тал, цоорхойг нь олчихвол өөртөө хэрэгтэйгээр ашиглаж болно.

Бусдын эмзэг цэгийг олох ухаан :

Бид үргэлжийн мөнхийн өөрийгөө тойруулсан гэнэтийн өөрчлөлтөөс хамгаалах, найз болон дайсны гэнэтийн үйлдэлээс хамгаалах бамбайтай амьдардаг. Харин хүний мөн чанараас ойлгох хамгийн гол зүйлүүдийн нэг нь бол ямарч том, хүчтэй бамбай байсан бүх хүн сул талтай : тэдний психологийн бамбай нь зарим үйлдэлд хамгаалж чаддаггүй, харин та түүнийг нь олж чадвал өөртөө өгөөжтэйгөөр  ашиглаж болох юм. Зарим хүмүүс дутагдалаа бусдад нээлттэйгээр хүлээдэг бол зарим нь нуудаг - баг (маск) өмсдөг. Тийм учир өөрийн довтолгоог төлөвлөхдөө доорх хэдэн зүйлийг мэдээд авахад илүүдэхгүй :

-Дохио зангааг  ажигла. Зигмунд Фрэйдийн хэлсэнээр "Ямарч мөнх бус амьтан нууц хадгалж чадахгүй. Хэрэв түүний ам нь хаалттай бол түүний гар нь үнэнийг илчилнэ, гар нь илчлэхгүй бол нүүрнээс нь бүх юм уншигдана" - энэ нь хүний сул талыг олох хамгийн гол дүрэмийн нэг. Бусдын хэл ам нь хэлэхгүй байлаа ч гэсэн тэдний үйлдэл хөдөлгөөнөөр бүхнийг нэвт мэдэж болно.
Энэ зарчимын гол зарчим нь юуг харахдаа биш, харин яаж харахдаа байдаг. Өдөр бүрийн  харилцан яриа, үг хэллэг нь хүнийг уншиж болох ариун их уурхай юм - тийм учир өөрийгөө сайн сонсож сурахад бэлд. Эхэндээ тухайн хүний бүх ярианд нь маш сонирхолтой байгаа мэт сэтгэгдэл төрүүл - энэ нь тэднийг улам их юм яриулахад хүргэдэг. Үүнийг 19р зууны францын улс төрийн зүтгэлтэн Таллеигранд нь маш чадварлаг ашигладаг байв : тэрээр хүмүүстэй нээлттэй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, өөрийн нууцыг яридаг байв ( мэдээж хуурамч нууцаа). Харин түүний харилцан яригч түүний занганд орж  эргүүлээд өөрийнхөө жинхэнэ нууц, зорилгоо ярих болно - ингэж тэр нөгөө хүнээ бүрэн судалж чаддаг байжээ.

Хэрэв та бусдын эмзэг цэгийг нь олж чадсан бол, энэ цэг рүү нь шулуун бус довтолгоо хий. Жишээ нь хэрэв тухайн хүн хайраар дутаж буй бол, бусдад нээлттэй түүнийг баярлуул, долигно,магт. Хэрэв тэд таны сайшаал магтаалд хөөрч байвал та зөв замандаа явж байна гэсэн үг. Ингээд тэдний нарийн ажигла - яаж тэрээр үйлчлигчид тип өгж байгааг нь, юу тэрнийг аз жаргалтай болгож байгааг нь, түүний хувцасанд нуугдах нууцыг нь, тэдний биширч хүндэлж явдаг хүнийг нь гэх мэт..

Санаж яв : бид бүгд сул талаа нуух гэж оролддог учир ямар нэгэн зүйлд хандах жижиг сажиг зүйл л бидний мөн чанарыг тодорхойлдог.

-Өнгөрсөн үеийг ажигла. Ихэнх сул тал нь бага насанд үүсдэг, харин том болоод ирэхлээрээ бид  өөрийгөө тойруулаад хамгаалалт, бамбай, цайз барьдаг. Тийм учир тухайн хүний хүүхэд насыг нь, өнгөрсөн үеийн түүхийг нь сайтар мэдэж байх нь таньд маш том эрх мэдэлийн боломжийг гарт тань атгуулна.

-Эсрэг тэсрэг байдал
. Бусдад ил харагдах зан чанар нь ихэнхдээ эсрэг талыг нь нууж байдаг. Өөрийн биеийг магтан цээжээ дэлдэх хүмүүс ихэхндээ, үнэн чанартаа өчүүхэн амьтад байдагтаи , аалигүй байдал нь шунаг тачаангуй байдалыг нууж байдагтай, ичимхийнүүд нь бусдын анхаарлаар дутаж байдагтай ижил юм. Хүмүүсийн дүр төрх байдалыг ингэж тагнан судалснаар, та ихэнхдээ хүмүүсийн сул бусдад үзүүлж байгаагаас эсрэг зүгт олох болно.

-Гол судасыг хайж олох. Сул талыг хайж олоход заримдаа ямар нэгэн юмыг хайх биш, харин амьтай биетэй хүнийг хайж болох юм. Өнөөдрийн нийгэмд л гэхэд эрх мэдэлтэн бүрийн ард ямар нэгэн хүн нууцаар удирддаг. Харин та тэр удирддаг хүнийг нь олоод тэдний хайр халамжинд орвол шууд л тэр эрх мэдэлтэний доодох бүх дайсанаа устгаж байгаа гэсэн үг.

-Хоосонг нөх.
Сэтгэл зүйн хамгийн том сул зай бол аюулгүй байдал болон аз жаргалгүй байдал. Энэ 2 асуудалаар зовж байгаа хүн нь баг(маск) бараг л өмсөж зүсээ хувиргадаггүй. Хувиргах ч боломжгүй. Тэгвэл тэдний сэтгэлийн энэ сул зайг нөхөх нь таньд тэдний дээр хяналтаа тогтооход маш тустай байх болно. Тийм учир бусдыг юу аюлгүй болгож байгаа, юу аз жаргалгүй болгож байгаа гол үндэс суурийг нь хайж ол.

-Удирдаж боломгүй сэтгэлийн хөдөлгөөн.
Зарим хүмүүс өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж чаддаггүй, харин та тэдний оронд тэдний сэтгэл хөдөлгөөнөөр нь удирдаж чадвал үргэлж таны хяналтанд асуудал орших болно.

Анхааруулга :

Хэрэв таны өрсөлдөгч сэтгэлзүйн сул тал ихтэй бөгөөд та тэдний энэ сэтгэлзүйн сул талыг нь ашиглахыг хүсэж байгаа бол нэг зүйлийг санах хэрэгтэй: бусдын сэтгэл зүйтэй, психолгиор тоглох нь байнга аюул дагуулна, тухайн хүнээс хүлээгээгүй зан авир ч гарч мэдэх учираас тэр. Тийм учир хэмжээ хязгаарыг хэзээд сайн мэд, хаана хүрээд зогсох вэ гэдгээ сайн мэдэр. Анхаарал болгоомжтой байхгүй бол аймшигтай, хорлонтой сэтгэл хөдөл, арслан араатан мэт чанар нь уяанаасаа алдуурч мэднэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax