Хууль #26

2011-03-19,
Өөрийн гарыг цэвэр байлга.

Тайлбар :
Та бусдад эелдэг найрсаг үлгэр жишээ мэт харагдах нь чухал, тийм учир  таны гар, таны нэр хүнд  хэзээ ч бузар, булай үйл хэрэгтэй холбогдсон байх  ёсгүй. Ийм жаахан ч гэсэн өө сэвгүй дүр төрхийг өөртөө бүтээ. Ийм дүрийг бүтээхдээ : бусдыг золиос  болгон ашиглах ( золигт гаргах хүн ), мөн бусдын гараар могой бариулах гэсэн 2 үндсэн аргыг ашиглаж болно.

Хэсэг 1 : Бусдыг золиос болгон ашиглах арга : Өөрийн алдааг нуу. Өөр хүнийг золиос болгон ашигалаж гэм бурууг  түүн дээр тох.

Бүх хүн алдаа гаргадаг, харин ухаантнууд нь алдаагаа ихэнхдээ нууж чаддаг бол тэнэгүүд нь бусдад дэлгэдэг. Алдаагаа нууж чадсан хүмүүс нь нэр хүндийн оргилд гардаг, тэд өөрсдийнх нь хийсэн алдаанд өөр хүнийг олон гэм бурууг  тохон өөрсдөө нэр төр цэвэр үлддэг. Тийм учир өөрийн ойр хавьдаа золиос болгох хүнийг заавал байлган, гэм бурууг түүн дээр тохон, өөрөө нэр цэвэр үлд.

Түүхээс суралцах нь :

МЭ 2р зууны төгсгөл үед хятадын хамгийн нэр хүндтэй, хамгийн эрх мэдэл бүхий хүн болох удирдагч Цао Цао  нь өөрийн эрх мэдэлээ ихсэгэхийн тулд стратегийн чухал газар байрласан хотыг дайтахаар болж дайны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Гэвч энэ хотыг эзэлж авахад Цао Цао-д бодож байснаас нь амаргүй байсан ба цаг хугацааны тал дээр ч төлөвлөж байснаас нь нилээн сунжирах болсон байна. Харин ингэж цаг сунжирах нь аян дайнд явж буй Цао Цао-н талд хохиролтой байсан ба, тэдний цэргийн хүнс хариугүй дуусах аюул нүүрлэжээ. Тусламж нийслэлээс нь ирхэд дэндүү уддаг байсан учир Цао Цао нь ахлах цэргийн тогоочдоо нууцаар цэргүүдийн хоолын орцыг багасгах тушаал буулгажээ.

Ингээд бүслэлт хэт удааширч, хоол хүнс нь багасаад ирэхлээр Цао Цао-н цэргүүд бухимдах болж, Цао Цао -д дургуй болж эхлэх ба, тэдний яриж байгаагаар "тэд тэнд ингэж өлсөж зовож байхад, Цао Цао нь өөрийнхөө бүх хүнсийг идэж дуусчихаад  одоо цэргүүдийнхээ хоолыг идэж байгаа"  аж. Цэргүүд дунд болсон яриа болгоныг Цао Цао-н нууц мэдээллэгч нь түүнд уламжилдаг байсан учир Цао Цао нь цэргүүдийнхээ  дунд ямар уур амьсгал бүрдээд байгааг сайн мэдэж байв. Мөн тэрээр хэрэв энэ дургуйцэл удах юм бол тэрээр өөрийн цэргүүдээсээ үймээн бослого гарах болно гэдэгийг ойлгож байв. Гэвч ийм  хэцүү байдалд орсон  ч Цао Цао нь  энэ байдалаас гарах нэгэн арга олжээ.

Маргааш өглөө нь Цао Цао нь ахлах тогоочийг өөр дээрээ дуудан авчируулжээ. Тэрээр тогоочид  хандан "Би таны толгойг  зээлдмээр байна, харин та заавал зөвшөөрөх ёстой " хэмээн хэлсэн байна. Харин тогооч  ингэх болсоны шалтгааныг асуухад  Цао Цао түүнд хандан "та буруу зүйл огт хийгээгүй, гэвч  таныг  алахгүй бол бослого гарах болно, гэр бүл гэж битгий санаагаа зовоо, таныг  энэ ертөнцөөс явсаны дараа таны гэр бүлийг хамгаалж байх болно" гэжээ.
Ингээд тэр тогоочийн толгойг аван цэргүүдэд үзүүлэн, өлсгөлөн гийн гол шалтгаан болгон цэргүүддээ тайлбарлажээ. Хэн нь буруутайг мэдсэн цэргүүд нь ч бослого гаргах аа больсон байна.

Дүгнэвэл :

Цао цао нь эрх мэдэлийн оргилд улс орон, нийгэм ийн ороо бусгаа үед хүрсэн аж. Хан гүрнийг нураах хүсэлтэй дайснууд хаа сайгүй байсан ба, хан Гүрэн унах,мөхөх замдаа аль хэдий нь орсон байжээ. Тиймээс л Цао Цао нь  хотыг эзэлж авах гэсэн оролдлого нь  хүч суларсан улсын хувьд төсөөлсөнөөс нь  хүнд, хэцүү байв. Тиймээс  түүний  ягаад хоол хүнсний тооцоондоо алдаа гаргах болсоныг ойлгож болно.
Ингээд хоол хүнс цөөрч, арми нь бослогийн тухай бодож байгааг олж мэдсэн  Цао Цао-д хоёр л сонголт байв : цэргүүдээсээ уучлал гуйх, аль эсвэл өөрийн гэмийг өөр хүн дээр тохон, гэмгүй хүнийг золиосонд гаргах. Эрх мэдэлтэй харагдахын амин чухал зүйл нь  дүр төрхийн ариун догшин  байдал гэдгийг дэндүү сайн мэддэг байсан Цао Цао нь энэ асуудал дээр ч тэр түгдэрсэнгүй, алийг сонгох нь тодорхой байлаа, тэр золиосыг ашигаласан нь зөвджээ.

Эрх мэдэлийн ертөнц бол урьдаас тааж хэлшгүй гэнэтийн бэлэгээр дүүрэн,  тийм учир бид  алдаа гаргахаас зугтаж, тойрч гарах боломжгүй. Уулчлал гуйх , өршөөл эрэх гэдэг нь эрх мэдэлийн ертөнцөд байж боломгүй. Уучлал гуйснаараа эрх мэдэлтэн хүн  өөрийн нэр дээр бүх төрлийн сэжиг, хардалтыг төрүүлэх болно, таны хүчинд итгэж байсан хүмүүс таны хүчинд  эргэлзэх болно гэсэн үг юм. Алдаа нь ямар нэгэн уучлал гуйснаараа арилдаггүй. Тийм учир ихэнхдээ золигт гаргах хүн, золиос болгон бусдыг ашиглах нь хамгийн зөв юм - өөрөөс анхаарал сэжигийг холдуулан гэм бурууг бусад дээр тохох нь зөв юм. Эцэс сүүлд нь хамгийн гол нь таны нэр цэвэр үлдэнэ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Хүн төрөлхтөн бүр эрт дээр үеэс л энэ золигт гаргах ёсыг өөрийн муу нэрнээс чөлөөлөхийн тулд хэрэглэдэг байжээ. Энэ зан үйлийн хамгийн гол утга учир нь  өөрийн нүгэл өөрийн бурууг янз бүрийн амьтад дээр тохон  тэднийг алж, тэднийг устгасанаар , өөрийн муу зүйлийг устгалаа гэж боддог байсанд оршдог байж. Зарим газарт энэ нь амьтан байх бол Афинчууд болон Азтекүүд тусгайлан бэлтэгсэн амид хүнээр тахил өргөдөг байжээ. Ингэж тэд өөрийн алдаа эндэгдэлээ бусдын биенд шингээж тэр зүйлээ устгаснаар өөрийн муу муухай зүйлийг  устгаллаа гэж боддог байжээ.

Цуст тахил өргөх ёслол нь зэрлэг балмад харагдаж болох, гэвч энэ зүйл нь өнөөдөр бидний дунд ч гэсэн арилаагүй оршсоор байна, тэгэхдээ арай хүмүүнлэг хэлбэрээр, бусдын нүдэнд арай соёлжсон хэлбэрээр. Эрх мэдэл гэдэг нь гадаад төрхөн дээр тогтдог учир эрх мэдэлтэнгүүд өөрийгөө хэзээ ч алдаа хийдэггүй юм шиг харуулдаг, тиймээс л эрх мэдэлтнүүдэд золиос ашиглах нь хамгаас ашигтай байдаг. Мао-гийн Соёлын хувьсгал нь бүтэлгүйтэхэд Мао ард түмнээсээ уучлалт гуйсангүй, яг л Цао Цао цэргүүдээсээ гуйгаагүй шиг, тэрээр тэдэнд золиг, золиос өгчээ-өөрийн нарийн бичгийн дарга Чен По Та-г гол буруутан болгосон байна.

Ихэнхдээ "гэнэн" золиос сонгох нь ухаалаг явдал юм. Гэнэн, дорой  хүмүүс нь эрх мэдэлтэн хүнтэй  заргалдаж ,дайтах тийм зориг, хүч байдаггүй. Гэвч болгоомжтой бай- таны золиос чинь хэзээ ч таниас болж зовж, шаналагч болох ёсгүй юм. Мөн таны сонгосон золиос хэт сул дорой, харин эрх мэдэлтэний шийтгэл хэт том байж болохгүй.
Дэлхийн түүх дотны хүмүүсийг золиосонд ашигладаг тухай зөндөө баримт бий.Жишээ нь хааны хайртай хүмүүс нь ихэнхдээ золиос болох нь их. Ягаад гэвэл ард түмэн хааныг  хайртай хүнээ хэргээр гэм тохлоо гэж гэж хэзээ ч бодохгүй , ягаад гэвэл тэд ард түмэн хааныг түүнд ямар их хайртай байсаныг бүгд мэдэх учир, үнэхээр бутуутай учир хайртай хүнээ ялаллаа хэмээн бодно.
 
Эцэст нь хэлэхэд : Та золиос гаргах аргыг хэрэглсэснээрээ найзаа алдаж болно, шадар туслагчаа алдаж болно, гэвч хэтийн замналд  таны нэр хүнд  цэвэрхэн байх нь таниас хэзээ нэгэн цагт урвах найз нөхдөөс хамаагүй  чухал юм. Үүнээс гадна та хэзээд найзыг орлох хүн олж чадна.

Хэсэг 2 : Хүний гараар могой барь.

Та бүх бузар, булай, муухай ажилд өөрийн гараа дүрэх албагүй. Хүний гарыг ашиглаж болно.

Түүхээс суралцах нь :


1920 онд хятадад Комунистууд болон националистууд дунд иргэний дайн үүсжээ. Энэ дайнд ялсан нь засгийн эрхийг гартаа авах байлаа.
1927 Чан Кай Ши нь хятадад Маогоос нэр хүндтэй байсан ба тэрээр хятадын газар нутаг дээр нэг ч  коммунист үлдээгхүй гэсэн ам тангараг тавин хэдхэн жилийн дотор комунистуудыг устгасаар устгасаар өөрийн энэ тангарагтаа бараг хүрсэн байна. Ингээд коммунистуудын хүч дэндүү суларчихсан байх үед буюу 1936 онд Чан Кай Ши нь өөрийн комунисудын эсрэг өгөх сүүлийн,  үхлийн довтолгоо хийхээр болжээ, гэвч тэр үед  нь Чан Кай Ши -н цэргүүдийн дунд бослого гарж, Чан Кай Ши -г бүслэн, комунистуудын Лидер Мао дээр аваачсан байна.
Мао-ийн гарт орсон Чан Кай Ши нь амьд үлдэх бараг боломжгүй байв, Чан Кай Ши-г хэдхэн жил комунистуудыг яаж дарлан зовоож, устгаж байсаныг Мао нь сайн мэдэх аж. Гэвч нэгэн гайхалтай зүйл болсон нь Мао түүнийг алаагүй явдал юм. Үүгээр ч барахгүй Мао нь түүнтэй тохролцоо хийсэн байна : хятадад халдан орж ирээд буй япончуудыг гаргахад туслахаа амалвал комуснитууд түүнийг алахгүй, эсэн мэнд суллах ба түүнийг комунистуудын ч цэрэг хүчний удирдагч хэмээн үзэх болно гэдэгийг хэлжээ. Чан Кай Ши маш их гайхав. Ардаа комунистуудтай зэрэг тулалдалгүйгээр Чан Кай Ши нь япончуудыг националистуудын армиар дангаар дарж чадна гэж бодож байлаа. Тэрэнд алдах юм байсангүй, харин энэ үйлдэлээр тэр  бүхнийг олох юм байна гэж бодоод тэр зөвшөөрчээ.

Ингээд хүч сул, Чан Кай Ши-д өөрт нь хядуулсан комунистууд тоо цөөн учир япончуудыг занганд оруулан дайны талбар дээр авчирдаг байв, цааш нь үндсэн тулааныг Чан Кай Ши -н националистууд  явуулдаг байжээ. Энэ мэтээр хэдэн жилийн дараа Япончуудыг хятадаас хөөн гаргаж чадсан байна.
Япончуудтай байнга тулалдаж явсан Чан Кай Ши -н арми одоо бол их сульдсан ба дахин сэргэхэд хугацаа маш их цаг хугацаа хэрэгтэй, харин комунистууд нь япончуудтай нүүр тулгарч байлдсан удаа ховор бөгөөд Чан Кай Ши -н арми байлдаж байх зуур тэдний арми шархаа нөхөж чадсан байв. Ингээд япончуудтай хийсэн дайн тулаан дууссаны дараа националистууд , комуннистууд 2ын дунд дахин ирэгэний дайн эхлэв. Харин энэ удаа хүчээ сэлбэсэн комунистууд, япончуудтай дайтаад сульдсан националистуудыг бүрэн дүүрэн дарж чаджээ.

Дүгнэвэл :

Чан Кай Ши шиг хүнийг барьцаалсан ихэнх удирдагчид эргэлзэлгүй түүн шиг том дайснаа алах байлаа. Гэвч ингэж хийсэн бол тэд Мао шиг гавьяа байгуулж чадахгүй байсан юм. Чан Кай Ши  шиг туршилагтай удирдагч байгаагүй байсан бол Япончуудыг гаргах үйл ажилгаа маш удаан бөгөөд бүр их хүний цусаар бүтэх байлаа. Харин Мао үүнийг олж харан Чан Кай Ши-г болон "халдан орсон Япончуудыг", аль алиныг нь өөртөө тустайгаар ашиглаж чаджээ. Тэрээр хүний гараар могой бариулах аргыг төгс ашигласан байна :
Мао нь Чан Кай Ши-тэй мөрийцөж националистуудын хүчтэй армийг  япончуудтай тулалдуулах болсон. Тэрээр националистууд нь комунистуудтай зэрэг байлдахгүй бол япончуудыг дангаараа гаргаж чадна гэдгийг мэдэж байв. Тийм учраас Мао нь националистуудтай түр энхийн гэрээ байгуулж өөрийн "хуучны дайсан" националистуудаар "шинэ дайсан болох япончуудыг" бариулсан байна.
Мөн Мао нь Чан Кай Ши-гээр удирдуулсан националистууд дайны хамгийн хүнд ажилыг нь хийнэ гэдгийг мэдэж байв.Учир нь Чан Кай Ши-д өөрт нь хядуулсан коммунистуудын тоо дэндүү цөөхөн аж. Националистууд дайны хамаг бохир ажилыг хийх учир дайны дараа тэд сэхэхэд ч нилээн цаг орно гэдэгийг Мао тооцоолсон байв.Тэр ингэж  "япончууд"-ын гараар  "нацианолистууд" гэх заналт дайснаа бариулжээ.

Үндсэндээ харвал Мао нь хоёр туулайг нэг ч сум үрэлгүй агначихсан байгаа юм.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :

Та тогтмол хичээл зүтгэл, хөдөлмөрч гадаад төрх нь эрх мэдэл, хүчийг илэрхийлдэг гэж бодож болох юм. Яг үнэндээ эд нар нь эсрэг нөлөөтэй : битүүдээ таны сул дорой байдалыг харуулдаг. Та ягаад ингэж их махран ажиллана вэ? Ягаад гэвэл та бусдыг ажилд томилж, бусдыг ажилдаа ашиглаж чаддаггүй, хөндлөнгөөс оролцож чаддаггүй болоод тэр. Харин жинхэнэ эрх мэдэлтэн бол хэзээ ч яарсан, зухалдсан харагддаггүй. Бусад тэдний төлөө борви бохис хийлгүй ажиллаж байхад тэд чөлөөт цагаа өнгөрүүлж байдаг. Тэд зөв хүнийг сайн олж чаддаг ба тэднийгээ өөрийн хүч болон цаг хугацааг хэмнэхэд ашигладаг.
Эрх мэдэлтэн хүмүүс муухай, бохир ажилыг өөрийн гараар хийдэггүй. Тэгж бүх ажилыг өөрөө нухахын оронд бохир болохгүй ажилыг нь хүний гараар хийлгэвэл цаг , хүч, нэр төр алинд нь ч ашигтай гэдэгийг эрх мэдэлтэнүүд мэдэг .

3р зууны эртний хятадын шилдэг стратегич Чуко Лианыг нэгэн чухал тулааны өмнө дайсны талд  ажилладаг тагнуулч гэсэн мэдээ хаанд иржээ. Ингээд хаан түүнийг өөрийн үнэнч сэтгэлийг батал хэмээн 3 өдөрт 1000 сум хийх, эс бөгөөс үхэх даалгавар өгчээ. Энэ нь боломжгүй мэт байсан боловч ухаант Чука Лиан нь модчин, мужаан цуглуулсангүй, харин өөр нэгэн арга бодож олжээ. Тэрээр дэрс гуурсаар дүүрсэн усан онгоцнуудыг ашиглахаар болжээ. Ингээд үд дунд, манан доошоо голруугаа буудаг байсан үеийг ашиглан энэ бүх усан онгоцтойгоо дайсны голомтруу сэлсэн байна.Чуко Лиан-г хэр зальтай этгээд болохыг нь мэдэх дайсаны тал шууд дайрах нь аюултай, хавх байж мэднэ гэж бодоод, манан дундаас олон завь харагдангуут сумаар бороо оруулжээ. Ингээд тэдний харавсан сум багалсан дэрсэнд зоогдсон байна. Ингээд харваж дуусангуут тэд буцаад сэлсэн ба Чуко Лиан нь хугацаанаасаа өмнө хаандаа 100,000 сум барьж үнэнч гэдэгээ баталжээ.
Чуко Лиан нь хэзээ ч бусдын хийчих ажилыг өөрөө хийсэнгүй, тэр хүний гараар өөрийн ажилыг хийлгэж чаджээ

Санаж яв : тэнэг явдал гэдэг нь тэнэг зүйл хийсэндээ биш , тэрнийгээ нууж чадаагүйд байдаг. Бүх хүмүүс алдаа гаргадаг, гэвч ухаантнууд нь алдаагаа нууж чаддаг бол, тэнэгүүд нь алдаагаа олон нийтэд дэлгэдэг. Нэр хүнд гэдэг нь тэр чигээрээ юуг нуусан гэдэгээс шалтгаалнуу гэхээс юу харагдаж байгаагаас шалтгаалахгүй. Бусдад өөрөөсөө зөвхөн сайн сайхан зүйл гаргадаг мэтээр харагд.

Анхааруулга :

Золиос болон, хүний гараар могой бариулах аргыг болгоомжтой ашиглах нь чухал. Ягаад гэвэл тэд таны бохир үйлдэлд нэгдэхийг нийгмээс хааж өгдөг, хэрэв жоохон л алдаа гарвал таны эсрэг бүх зүйл буруугаар эргэнэ гэсэн үг. Бүх удирдлага таны гараас гарна гэсэн үг.
Хэрэв та золиос болон хүний гараар могой бариулах аргыг маш том үр дагавартай зүйл дээр хэрэглэх гэж байвал дээд зэргийн анхаарал болгоомжтой байх хэргэтэй : хэмжээнээс хэтэрвэл бүх юм буруудна. Ихэнхдээ  энэ мэт зүйлийг бага үр дагавартай, таньд хор нөлөө учруулах нь бага зүйл дээр шигалах хэрэгтэй.
Эцэст нь заримдаа өөрийн биеэр өөрийн алдаа дутагдалыг хүлээх нь ашиг тустай байх үе байдаг. Хэрэв та эрх мэдлэтэн ба байр сууриндаа хангалттай бат суурьтай байвал заримдаа ч гэсэн энэ мэтийн тоглоомыг тоглож байх хэрэгтэй : өөрөөсөө сул хүмүүнээс  гомдсон ухаарсан дүр төрх, уучлалыг эрсэн байдал гаргах нь нэр хүндийг өсгөдөг тал бий. Гэвч байнга энэ мэт жүжигийг тоглох нь эсрэг нөлөөтэй. Байнга тоголвол таньд итгэх хүн байхгүй болох юм. Ер нь л хүний гараар могой бариулах аргыг болж өгвөл их хэргэлэ. Энэ нь аюул багатай


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax