Хууль #24
Тайлбар :
Хамгийн шилдэг шадар хүмүн нь хааны ордон дахь эрх мэдэл, улс төрийн нугчаанаас амжилт гаргадаг. Тэрээр энэ бүхэнд тойруу замаар хүрдэг : тэр долигононо, шаардлагатай бол байраа тавиж өгнө, бусдыг өөрийн нөлөөндөө хамгийн уран аргаар оруулна. Тийм учир хааны ордоны амьдралд суралц, шадар хүмүүний ухаанд суралц, тэгж чадвал таны эрх мэдэл хязгааргүй өсөх болно.
Хааны ордоны нийгэм :
Түүхэн дэх хамгийн агуу, хамгийн мундаг хааны шадар хүмүүс бүгд ов заль мэхэнд гаршсан нэгэн байжээ. Тэд хааныг улам хөөргөн дэвэргэж, бусадыг хааны хүчнээс айлгах арга хэрэглэдэг байв. Мөн тэд бол дүрийг хувиргагч ид шидтэнгүүд юм, хааны ордонд болж буй ихэнх зүйл хааны хүслээр бус тэдний хүссэнээр, тэдний харж буй өнцгөөр шийдэгдэх ажээ. Агуу шадар нар нь эелдэг ба соёлтой : тэд өөрсдийн үг яриаг захирагчид, тэд хэзээ ч хэрэгцээнээс илүү үг амнаасаа унагахгүй. Тэд бол зугаа цэнгэлийн соронз, тэдэнд бүгд таатай хандана - хүмүүс тэдний ойр байхыг хүснэ ягаад гэвэл тэд сэтгэлд таашаал өгөгч нар юм. Агуу шадар нар нь хааны хайртай хүмүүсийн нэг болдог ба тэдэнд энэ байдал нь эерэг нөлөөг авчирдаг. Хааны ордонд бол тэрээр хаанаасаа илүү нөлөөтэй.
Өнөө цагийн ихэнх хүмүүс хааны ордоны амьдралыг хоцрогдсон, эртний нийгэм мэтээр бодож, түүхийн нэгэн сонирхолтой үе мэтээр хардаг. Хааны ордон алга болсон байж болно, хүчгүй болсон байж болно гэвч эрх мэдэлийн араас чимээгүй гэлдрэх шадар хүмүүс үргэлж хаана ч байх болно гэдэгийг санах хэрэгтэй. Яг үнэндээ хааны ордон бол бидний амьдарч буй энэ хахир хатуу, атаа жөтөө, хорсолоор дүүрэн нийгмээс огт ялгагдахгүй. Тиймээс бидэнд хааны ордоны шадар нарын амьдралаас суралцах зүйл дэндүү их.
Хааны ордонд үйлчлэх хуулиуд :
-Бардамналаас зайласхий:
Өөрийн хийсэн үйлдэлийн тухай хэт төвийлгөн, бусдын анхааралыг гуйн ярих нь хэзээ ч ухаалаг харагддаггүй. Өөрийн үйл хэргийн талаар их ярих тусам таны агуу үйлдэл ердийн жижиг зүйл мэт харагдах болно. Өөрийн биеийг хэт магтсанаар та өөрийгөө тойруулан атаа жөтөө хорсолыг л бий болгох болно. Маш болгоомжтой бай. Даруу зан нь хамгийн эрхэмлэх зангуудийн нэг гэдэгийг сана.
-Идэвхигүй, ноомой байдалыг бий болго:
Хэзээ ч битгий хэт их хөдөлмөрлөж байгаа мэт харагд. Таны авьяас чадвар нь ердийн үзэгдэл мэт харагдах ёстой - хялбархан зүйл, энгийн байдал нь бусад хүн таныг суут ухаантан болгон хархад хүргэнэ, харин байнгын хөдөлмөр таныг зүгээр л уйгагүй ажилладаг, ажилын машин мэтээр дүгнүүлэх болно. Маш их хөлс хүч зарах зүйлийг ч гэсэн ямар ч чармайлт зүтгэлгүйгээр бүтээсэн юм шиг бодогдуул - ингэж чадвал та хосгүй чадвартан мэт харагдах болно. Хүмүүс нь таны амархан, энгийн байдалаар зорилгодоо хүрж байгааг харан магтах дуртай, харин тэр их амжилт ямар их нөр хүч, зовлонт хөдөлмөрөөр бүтсэн тухай тэд сонсох, бодох дургүй.
-Бялдууч зандаа харамч бай :
Хамгийн сайхан зүйл ч хэт олон болоод ирэхээрээ үнэ цэнээ алддаг. Тийм учир бялдууч зангаа харам хэрэглэ - хэрэгтэй бөгөөд тохирсон үед л хэрэглэ. Ихэнхдээ бялдууч зан нь таны тойрон хүрээлэгчид, цол хэргэм чацүүү хүмүүсийн дунд сэжиг төрүүлэх болдог. Тийм учир тойруу замаар бялдуучилж сурах нь бас чухал - жишээ нь өөрийн амжилтыг доош хийн, хааныг бусдын дунд гялалзахад нь туслах, хааныг хэт бардам, өөрийн хүч чадалд нь хэт хөөргөх гэх мэт.
-Өөрийгөө бусдаас ялгаруул :
Өөрийгөө олон түмэн хааны ордоныхоос ялгаруулахын тулд улаан цайн, ичгүүргүй гаж үйлдэл хэзээ ч битгий хий. Гэвч хаан нь сааралтсан олон түмэн шадараас та өөрөө л ялгарахгүй юм бол таныг хэзээ ч олж харахгүй. Үүнд суралцахад тодорхой урлаг, чадвар шаардаггдаг. Эхний үед бол та яг л үгчилэн ойлгосноороо анхаарал татахын тулд дурын алхамыг хийж болох юм - жишээ нь өөрийн гадаад төрхөд анхаарал тавин бусдаас ялгарах төрх хувцаслалттай болж болох юм.
-Өөрийн харьцаж буй хүмүүсд тохируулан өөрийн ярианы өнгө болон хэлбэрийг сонго :
Бусадтай, тэдний зиндаа хэргэмийг харгалзахгүй, яг нэг хэлбэрээр харьцах нь маш том алдаа болдог. Үүнийг таниас эрх мэдэл доогуур хүн тоохгүй бол, таниас эрх мэдэл дээгүүр хүн үүнд хилэгнэх болно. Тийм учир та ярианыхаа загвар болон хэлбэрийг тухайн хүн, хүнийх нь цол хэргэмд нь тохируулж харьцах нь чухал. Энэ нь нэг ёсны жүжиглэлт юм - жүжиглэх гэдэг нь урлаг боловч Бурханы заяасан бэлэг биш. Тийм учир хэн ч сурж болно гэдэгийг сана.
-Муу мэдээ тээвэрлэгч элч битгий бол :
Хааны муу мэдээ авчирсан элчийг алдаг. Энэ нь хачирхалтай сонсогдож байгаа боловч түүхээр нотлогдох баттай үнэн юм.
Та эсэргүүцэх ёстой, хэрэг гарвал худлаа ярих хэрэгтэй, хамгийн гол нь муу мэдээний гол та биш таны найз байх хэрэгтэй
-Эрх мэдэлтэнд хэт бүү ойрт :
Та хаан болон эрх мэдэлтэнэй хэзээ ч битгий найз нөхөрийн харьцаатай бол, янаг амрагийн харилцаанд битгий ор. Эрх мэдэлтэнд найз хэрэггүй, тэдэнд зөвхөн хэлсэн үгийг нь дуулгавартай биелүүлэгч л хэрэгтэй. Хэзээ ч түүнд эелдэг найз нөхрийн хувиар ойртохыг бүү хичээ. Тийм учир хоорондох зайгаа хэзээд барь.
-Эрх мэдэлтэнг бүү шүүмжил :
Өөрөөс дээгүүр хүнийг шүүмжлэх нь хэт аюултай. Энэ нь хэн бүхэнд тодорхой. Гэвч зарим тохиолдолд шүүмжлэл нь зайлшгүй байх ёстой мэт санагдах үе бий - юу ч хэлэхгүй, янз бүрийн зөвлөгөө хэлэхгүй байх үед эрх мэдэлтэн таныг өөр төрлийн аюулд унагааж мэдэх тохиолдол бий. Тийм учир та өөрийнхөө зөвлөгөө болон шүүмжлэлийг аль болох тойруу замаар соёлтогоор илэрхийлж сурах хэрэгтэй.
-Өөрөөс дээгүүр хүмүүсээс тусламж бага гуй :
Эрх мэдэлтэн бусдын гуйлтыг татгалзахдаа хамгаас ууртай. Энэ нь тэдний хувьд өөрсдийг нь хүчгүй харагдуулдаг ба тэдний дургүйцэл, уур, хилэнг өдөөдөг. Тусыгг аль болох ховор асуу, гуй, мөн хэзээ болихоо мэдэх хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол - хэзээ ч битгий өөр хүний нэрийн өмнөөс тусламж гуй - ялангуяа найзынхаа өмнөөс.
-Эрх мэдэлтэний сонирхол болон хүсэлийг нь хэзээ ч бүү шоогло :
Сэргэг оюун ухаан, алиа хошин зан чанар нь сайн шадар хүмүний шинж, (зарим үед бүдүүлэг шулуун зан чанар тохирох тохиолдол бий). Гэвч хэзээ ч тэдний сонирхол болон хүсэлийг нь бүү шогло. Энэ хоёр нь өөрөөс эрх мэдлэтэнтэй хүнтэй харилцахад хамгийн мэдрэмтгий байдаг хоёр газар юм. Мэдрэмтгий, эмзэг газарыг хөндвөл эрх мэдэлтэн яаж ч мэднэ.
-Бусдын ажилыг магт :
Бусдын сайн хийсэн ажилыг магт. Хэрэв та өөртэйгөө эрх мэдэл эн тэнцүү албатан юмуу өөрөөсөө доогуур албатаны сайн хийгдсэн ажилыг ч гэсэн байнга шүүмжлэх юм бол энэ нь эргээд таньд ч бас муугаар нөлөөлдөг. Хүмүүс таны шүүмжилсэн юм болгонд зэвүүцэх ба таны жирийн үг тэдний хорсолыг төрүүлэх болж, та өөртөө дайсан бий болгоно. Харин бусдын амжилтанд хэвийн ааш гаргах нь өөрийгөө анхаарлын төвд тавих бас нэгэн арга юм. Бусдын амжилтанд гайхширал, бахдал төрөх чадвар нь маш ховор чадваруудын нэг боловч, үүнийг ашиглах хүн их.
-Өөртөө ажигч бай :
Толь бол ид шидийн бүтээл юм. Өөртөө хяналттай байхад таньд таны үйлдэлийг өөрт тань харуулах толь хэрэг болно. Таны толиор таны үйлдэлийг үргэлж дүгнэж цэгнэж байдаг эргэн тойрныхоон байж болно. Ийм тольноос тайлбарыг уншихын тулд та таны үйлдэлийг хүмүүс юу гэж хэлж яриж байгааг сайн ажиглахад л хангалттай. Гэвч энэ нь тийм ч сайн, итгэгдсэн арга биш , хамгийн сайн арга бол та өөрөө өөртөө толь болох, өөрийн үйлдэлийг бусдын нүдээр харж сурах, өөрийн үйлдэлийг өөрөө дүгнэх явдал юм. Өөрөө өөртөө толийг бүтээснээр та таныг алхам тутамд хүлээж байдаг хамгийн жижиг, тэнэг алдаануудаас сэргийлж чадна.
-Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг удирд :
Хүний хамгийн сул тал бол тэдний сэтгэлийн хөдөлгөөн. Тийм учир та яг л жүжигчин шиг дохио өгөхөд уйлж дохио өгөхөд буцаад инээж чаддаг байх хэрэгтэй, уур хилэн дээд цэгтээ хүрсэн байгаа ч та өөрийн уур хилэнг нууж сурах хэргэтэй. Таны нүүр царайны хувиралаас таныг нээлттэй ном мэт уншиж болдог. Тийм учир өөрийн нүүр царайг өөрөө удирд. Сэтгэлийн хөдөлгөөн хэзээд , хэзээ ч давамгайлах ёсгүй.
-Цаг үетэйгээ зохицо :
Таны ухаан санаа, бодол тань таныг өөрийн хүсэл зорилгыг чинь үгүй хийж байсан ч тухайн цаг үетэйгээ нийлсэн байх хэрэгтэй. Хэрэв хэт ирээдүй дээр тулгуурлабал таныг хэн ч ойлгохгүй.
-Сэтгэл ханамжийн эх үүсвэр бол :
Өөрийнхөө ажилыг мэддэг хүн өөрийн нүүр царайг бүрэн удирддаг - тэрээр өөрийн дургуй байдалаа нууж, өөрийн дайсан руу инээж, өөрийн хүсэл тачаалаа нуудаг. Хэн бүхэн ийм бусдад хайрлагдсан, бусдын хүндэлдэг шадар хүмүүний багийг өмсөж чадахгүй ч бид бүгд өөрийн муу зан араншинг хэрэгтэй бол нууж чадна гэдэгийг сана. Амьдрал тэр чигээрээ зовлон зүдүүр, таагүй явдалаар дүүрэн, харин сэтгэл ханамж ,таатай байдал нь тун ховор. Өөрт дургуй болон муухай зүйлээс зугтах нь хүний байгалиас заяасан шинж чанар - энэ үед та сэтгэл ханамжийн эх үүсвэр болох нь таны эрх мэдэл, нөлөөг ихсэгэхийн үүд болно.