Хууль #22
Тайлбар :
Хэрэв та бусдаас хүч болон эрх мэдэлээр сул дорой бол хэзээ ч нэр хүндийн төлөө эцсийн цусаа урстал тэдэнтэй бүү тулалд, үүний оронд бууж өгөх нь зөв сонголт. Бууж өгөх, хүлцэнгүй байдалыг хүчирхэг зэвсэг болгон ашигла. Бууж өгөх нь таньд эдгэх, хүч сэлбэх цаг хугацааг өгөх болно. Харин хангалттай эдгэрсэн бол та эрх мэдэлтэнийг хэзээд унагааж болно.
Түүхээс суралцах нь :
Мелос арал нь газар дундын тэнгист орших Спартын колони арал юм. Афинчууд нь далай болон далайн эрэг орчимд ноёрхдог байсан учир Мелос мэтийн аралыг Спартууд эзэмшдэг байсан явдал нь тун сонин.
Пелопонес-н дайны үед Мэлос арлынхан Афинчуудтай нэгдэхийг үл хүсэн, үүний оронд элэг нэгт спартуудыг дэмжих хүсэлтэй байв. Иймд далай болон далайн эргээр бүрэн ноёрхолоо тогтоохоор МЭӨ 416 онд Афинчууд Мелос арлыг дайтахаар цэрэг явуулжээ. Тэд Мелос арлыг түймэрдэхээс өмнө Мелос аралруу төлөөлөгч явуулж "бууж өгөн, Афинтай холбоотон болбол хотыг сүйтгэхгүй. Үнэн шудрага хууль нь хүчний хувиарлалтан дээр тогтоно - хүчтэй нь өөртөө ашигтайгаар хийж, хүчгүй нь тэднийг дагадаг нь байгалийн хууль, тийм учир эсэргүүцэлгүй хүлээж ав" гэжээ.
Мелос арлынхан хариуд нь "энэ нь шудрага хуулийн ойлголтыг зөрчиж байна" хэмээхэд афины төлөөлөгч "хүчтэй тал нь аль нь шудрага бус, аль нь шудрага гэдгийг шийднэ" гэхэд Мелoс арлын төлөөлөгч "энэ мэт эрх зөвхөн бурхадад л байх ёстой, хүнд бол үгүй" гэхэд "Бидний бодол бурханых, бидний мэдлэг өөрсдийнх, хүчтэй нь удирдаж болох бүхнээ удирддаг нь ердийн үзэгдэл" гэж хэлхэд Мелос арлын төлөөлөгч түр чимээгүй болов.Тэр дотроо Спартчуудын дэмжлэгт найдах ажээ. Харин Афинчууд спартчуудыг үүнд хутгалдахгүй гэдгийг нь сайтар мэдэж байлаа : ягаад гэвэл Мелос арлынханд тусласнаар Спартачууд бага юм олж их юм алдах болох юм.
Ингээд сүүлдээ Мелос арлын төлөөлөгч арга баран нэр хүнд, зарчим, журамын талаар яриа хөндөхөд афинын төлөөлөгч "хоосон нэр хүндэд бүү хөтлөгд, нэр хүнд нь хүмүүнд зайлхааргүй аюул тулгарсан үед сүйрэл л авчирна. Та нарыг Хелласийн хамгийн хүчирхэг хот-улс болох Афинчууд буулгахаар ирээд байна, ийм санал тавиж байхад ичиж зовох юу ч байх ёсгүй, харин ч баярлах ёстой бусуу" гэсээр яриагаа өндөрлөжээ.
Мелосчууд хооронодоо ярилцаад Спартуудыг хүлээхээр болж, Афины саналыг татгалзав. Хэдэн өдөрийн дараа Афинчууд Мелос аралруу довтлов. Мелос арлынхан Спартчуудын тусламжгүйгээр ч гэсэн нэр хүндтэй байлдаж байв. Ингээд афинчууд дийлэх нь тодорхой болоод, спартууд ирэхгүй нь тодорхой болоод ирэнгүүт Мелос арлынхан бууж өгөв. Гэвч тэдний хувьд хэт оройтсон байлаа : афинчууд барьцаалсан цэргийн насны бүх эрчүүдийг алан, хүүхэд эмэгтэйчүүдийг боолоор заржээ. Тэд арлыг өөрийн иргэдээр суурьшуулж, өөрийн колони болгожээ.
Дүгнэвэл :
Хэрэв чи сул бол хэнд ч хэрэггүй, тулаанд тулалдаад юу ч хожихгүй. Хэн ч сул хүнд туслахгүй - хэрэв туслахаар ирвэл тэд өөрсдийгөө аюулд унагаана. Сул хүмүүс үргэлж ганцаараа. Тулалдах нь тэдэнд юу ч авчрахгүй, зөвхөн зовлон л авчирна.
Бидэнрүү бусад халдан довтлоход бидний толгойнд хамгийн түрүүнд орж ирдэг бодол бол аль болох хурдан тэднийг эсэргүүцэн хариу барих. Энэ нь хэрвээ өрсөлдөгч чинь таниас сул бол зөв бодол, харин өрсөлдөгч тань таниас хэд дахин хүчтэй бол тэднийг эсэргүүцэх нь тийм ч сайхан санаа биш. Тэгвэл ийм үед хамгийн зөв арга бол бууж өгөх-бидний гол зорилго нь дайсандаа өөрсдийгөө ямарч аюул үгүй болсон мэт харагдуулах юм. Харин бид энэ зорилгодоо бууж өгөх аргын тусламжтайгаар хүрч чадна.
Гаднаа хүлцэнгүй сул, дотроо хөдлөшгүй бат бэх байх нь бууж өгөх аргын гол цөм нь. Тийм учир хэрэв дайсан тань таньд уурлах, тань руу давших шалтгаан олохгүй бол тэд яаж ч чадахгүй. Энэ нь зөвхөн таны талд цаг хугацааг оруулаад зогсохгүй таныг асуудалын удирдагч болгон хувирагана. Хүчтэний эсрэг тулалдах ухаантаны хамгийн хүчтэй зэвсэг нь энэ "бууж өгөх арга" юм. Үүгээр зогсохгүй бууж өгөх аргад биеэ бариж сурах нь бас нэгэн чухал ойлголтуудын нэг : бүрэн төгс бууж өгж байгаа хүн нь бусдын ичгүүр доог болох нь энүүхэнд, тийм учир биеэ бариж сур, сэтгэл хөдлөлөө барь - бусдын доог тохуу болохоосоо ичиж, жийрхэх хэрэггүй, ягаад гэвэл та зөвхөн бууж өгсөн мэт харагдаж байгаа гэдгийг сана.
МэӨ 473 онд эртний хятадын Юе улс Ву улсын эсрэг тулалдажээ. Юе-гийн тал ялагдал хүлээж хаан Гуожиан нь зугтах гэж оролдсон боловч түүний зөвлөх сайд нь түүнд хандан одоо бууж өгөн, шархаа нөхөхөөрөө өшөөгөө авж болох талаар хэлж тайлбарлажээ.
Ингээд тэрээр энэ зөвлөгөөг дагахаар шийдэж, өөрийн бүх эд хөрөнгөө Ву-н хаанд өгөн харин өөрөө Ву-н хааны ордонд хамгийн доод албан тушаалд алба хашихаар болжээ. Гурван жил үнэнч ажилласан нь эзэн хааны сонорт хүрж тэрээр нэг удаа гэртээ харих эрхээр шагнуулсан гэнэ. Гэтэл тэрээр энэ гурван жилийг хааны талаар мэдээ цуглуулан, өшөө авахын төлөө бэлдэж өнгөрүүлсэн байлаа. Ингээд Ву улсад ган гачигийн аюул нүүрлэсэн нэгэн зуныг далимдуулж Гуожиан нь арми босгон тэднийг дайтав гэнэ.
Энэ түүх нь бууж өгөхийн сайн талыг бүрэн эхээр нь харуулсан түүх юм. Бууж өгөх нь бидэнд шархаа нөхөхөд шаардагдах цаг хугацааг олгодог, хэрэв Гуожиан зугтсан бол тэрэнд өшөөгөө авах боломж гарахгүй л байсан байх.
19р зуунд Японд гадны худалдаачид ихээр суурьших болж, энэ нь японы тусгаар тогтнолд тодорхой аюулыг авчирж байлаа. Ингээд японы эрх баригчид энэ их гадаадын иргэдийг яаж зохицуулах талаар , яаж тэднийг улсаасаа гаргах талаар бодоцгоож, эрчимтэй ярилцаж эхэлсэн байна. Гэтэл Хотта Масаёши гэх нэгэн сайд японы засгийн газарын цаашдын, олон жилийн үйл ажилгааг чиглүүлсэн үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ : Бидний тал гадныхантай нөхөрсөг харилцаатай байх хэрэгтэй, тэдэнтэй холбоотой байх хэрэгтэй, аль болох онгоц явуулж гадаадад бас түгээх хэрэгтэй, гадныхны сайн юмыг нь хуулбарлаж хийж сурах хэрэгтэй, ингэж гадныхныг хийж чадаад байгаа юмыг өөрсдөө бүтээж сурж бидэнд ашиг авчрах ертөнцийг бүрдүүлэх хэрэгтэй" гэжээ.
Энэ бол бууж өгөх хуулийн бас нэгэн сайхан жишээ : бууж өгөх тактикийг , дайсантайгаа ойртоход ашигалан, дайснаасаа бага багаар суралцахад япончууд ашиглажээ. Хэрэв япончууд барууныхныг зэвсэгт бослогоор гаргасан бол магадгүй одоо япон гэх улс ямар байдалтай байх байсаныг таахад бэрх.
Хорвоо ертөнц дээрх бүх юмны байгалийн чанар нь шингэн гэх юм бол эрх мэдэл гэдэг нь яг л байнгын шилжиж байдаг урсгал ус юм. Эрх мэдэл хэзээ ч тогтвортой байдаггүй. Үүрдийн эрх мэдэл гэж хэзээ ч байхгүй. Хэрэв та доройтсон байгаа бол бууж өгөх тактик нь хамгийн зөв бөгөөд таныг дээш өндийхөд том нөлөө, тусламж үзүүлэх болно. Энэ нь таны талд цаг хугацааг үйлчлүүлэх ба таниас ирэх аюулыг мартахад хүргэнэ. Хэрэв та сөргөлдөж дайрах юмуу, аль эсвэл зүгтах юм бол хэтийн замалд таныг ялагдалаас өөр юу ч хүлээхгүй.
Анхааруулга :
Энэ хуулийн хамгийн гол утга санаа бол : бууж өгөн, өөрийн дотоод сэтгэлийг нууж, хэтийн замналд ялалт байгуулах. Харин бууж өгсөнөөр таныг зөвхөн тамлалт, зовлон хүлээж энэ хуулийг ашиглах хэрэггүй. ЗУГТ эсвэл ДАЙТ.