Хууль #20
Тайлбар :
Нэг талруу хэзээ ч битгий хазай, төвийн байрлал хамгаас аюулгүй. Тэнэгүүд л зөвхөн хязгаарт зогсож, хэн нэгний талд ордог. Хэний ч талд бүү ор.Өөрийн бие болон сэтгэлээр бусдаас хараат байдалыг зарласнаар та бусдыг удирдах болно, та бусдыг муудалцуулж чадна, мөшгиж чадна
Хэсэг 1 : Хэнтэй ч холбоотон бүү бол. Гэвч холбоотон бүү бол гэдэг нь дайсан бол гэсэн үг биш юм.
Тайлбар :
Хэрэв бусадаас та жоохон ч гэсэн хараат, ба сөргөлдөж буй талын аль нэгийг баримтлах юм бол та хамаг эрх мэдэлээ тэдний өмнө алдах болно. Харин хэний ч талд орохгүй, хөндий, зайдуу байх нь бусдын анхаарлыг татах нь элбэг байдаг ба, ингэснээр та өөрийн эрх мэдэлийг ихэсгэж болно. Бусдад найдварыг байнга төрүүл, харин хэзээ ч хангамж бүү өг.
Түүхээс суралцах нь :
1558 онд Елизабет нь Английн хатан хаан болжээ. Тэрээр нөхөргүй байсан бөгөөд ирээдүйн нөхөрийн талаарх таамаг нь хаант улс даяар яригдах хамгийн сонирхолтой сэдэвийн нэг аж. Жирийн харц ардаас эхлээд сайд ноёд хүртэл түүнийг хэнтэй гэрлэх тал дээр байнга маргалдах боловч тэд ганц зүйл дээр л санал нэгддэг байжээ : хаангүй хаант улс гэж үгүй, тийм учир тэр удахгүй гэрлэх нь тодорхой.
Иймээс түүний эргэн тойрны язгууртан гаралтай олон залуучууд, хөвгүүд түүнийг эргүүлэх гэж оролдоно, гуйна, түүний зүрх сэтгэлийг булаахын төлөө өрсөлдөнө. Харин хатан хаан үүнийг нь огт хориглохгүй ба харин ч тэдний сэтгэлийг буцаадаггүй, эерэг ханддаг байв, энэ үйлдэл нь тэдэнд найдвар төрүүлдэг ба, тэд Елизабет хатаны сэтгэлийг татах болоо гэж хууртацгаахад хүргэдэг байжээ.
Ийм маягаар Елизабет хатан хаан нь тэднийг маш уран хийцтэй аргаар саатуулдаг байв, харин энэ арга нь түүний зүрх сэтгэлийн төлөөх өрсөлдөгч нарийг улам бүр асаахад, улам бүр дурлуулахад хүргэдэг байв. Жишээ нь хааны ордны маарамба Симон Форман өөрийн тэмдэглэлдээ түүны онгон хальсыг цоолж байгагаар төсөөлөн бичиж, тухайн үеийн хамгийн шилдэг зураачид түүний анхаарлыг татах гэж Елизабетийг Диана болон өөр бурхадтай зүйлрлүүлж зурж, шүлэгч нар нь түүнд зориулж шүлэг уран цэцэн үгээр бялхсан шүлэг бичиж байлаа. Үүгээр ч зогсохгүй Испани, Швед, Австрийн хаад хүртэл сээтэн хаях аж. Учир нь тэдний аль аль нь Елизавет хатан хаантай суувал Англитай холбоотон болно гэдэгийг хэнээс ч илүү сайн ойлгож байжээ. Харин энэ бүх хайр сэтгэлийн асуудалд Елизавет хатан хаан бүгдэнд нь соёлтойгоор эсэргүүцсээр л...
Елизавет хатан хааны тэр үеийн улс төрийн хамгийн том асуудал бол Флеми болон Данийн нам дор газарийн бослого байлаа.1570 оны энэ хэцүү үед англичуудад францтай холбоотон болох нь хамгийн зөв сонголт мэт харагдаж байв. Тэгвэл хамгийн том асуулт : Англи улс өөрийн холбоотон Испани тай харьцаагаа муудуулан байж , Флемчүүд болон Даничууд нарт тусгаар тогтнол олгоод, өөрийн холбоотноор тухайн үеийн Европын тулгуур хүчнүүдийн нэг Францыг холбоотноо болгох уу? гэдэг асуулт байв. Энэ замыг сонговол Францад түүнд тохирохуйц 2 язгууртан цустай залуу байв : Анжу болон Аленкон. Энэ хоёрын аль нэгтэй нь гэрлэх үү ? 2лаа боломжтой байлаа, Елизабет ч гэсэн тэдний найдаварийг нь унтраасангүй. Хэрэгийн учир олон жилийн турш зөөлөнөөр тодрон харагдах болов. Анжу Англи руу олон дахин зочилсон бөгөөд, Елизабета-г олон нийтийн өмнө үнсэж, түүнийг өхөөрдсөн нэрээр хүртэл дууддаг болов. Энэ мэтээр ах дүү хоёртой цагийг үрж байх хооронд Англи Франц 2ын дунд найрамдалын гэрээ байгуулагджээ. Ингэж Франц Англи 2ын харилцаа аюулгүй болоод ирэхэд хатан хаан нялуун, янаг амрагаасаа харилцаагаа аль болох соёлтойгоор, хэн хэндээ гомдол төрүүлэхгүйгээр тасалжээ.
Харин энэ үед Элизабет нь хүүхэд төрүүлэхэд дэндүү хөгширсөн байсан ба тэрээр огоноороо насан эцэлсэн юм. Тэр шууд залгамжлах удам угсаа төрүүлээгүй ажээ.
Дүгнэвэл :
Элизабетэд гэрлэхгүй байх шалтгаан байв : тэрээр өөрийн нагац эгч Шотландын хатан Мари- алдааг давтахыг хүссэнгүй. Эмэгтэй хүнээр төрийг удирдуулахгүй гэсэн яг энэ шалтгаанаар шотландчууд Мари-г гэрлэхийг,гэрлэх гэрлэхдээ "ухаалаг" гэрлэхийг шаардаж байлаа. Гадаад хүнтэй суувал олонд нэр хүндээ алдах, язгууртан гэр бүлээс сонговол тэднийг хооронд нь өрсөлдүүлэн дайсагналцуулах аюлтай байв, ингэж ингэж Мари нь католик шашинтан Лорд Дарнилтай суусан аж. Энэ алхамаас болж түүнд шотландуудын протестанчуудад дургүй болгосон ба үүмээн самуун гарч байлаа.
Элизабет нь "гэрлэлт нь үргэлж эмэгтэй хүний удирдах нөлөөг халхалдаг" хэмээн боддог байв. Тиймээс ч тэр гэрлэлт гэдэг юмаар өөрийгөө сүүдэрт оруулахгүйг хичээх ба мөн үүний зэрэгцээ нөхөргүй гээд дайсандаа ямар нэгэн бэлэн хоол болохыг хүсэхгүй байв. Ийм л учир тэрээр гэрлэх хүсэлтэй дайснуудынхаа найдварыг унтраасангүй, харин ч холбоотон тогтоох маягаар өөрийн хүссэн зүйлээ олж авахыг хичээжээ. Ингэж тэр оньсого таавар мэт байдал үүсгэж, хэн болгоны гэрлэх найдварыг нь унтраагааүй байна.
Энэ маягаар Елизавет хатан хаан түүнийг эргүүлэх гэж оролдсон, өөрийн болгох гэж оролдсон хайр сэтгэл тойрсон энэ жилүүдэд, улсаа ч удирдаж, түүнийг эргүүлж буй хүмүүсийг ч захирч чаджээ. тэрээр өөрийгөө холбоотон болж бусдад захируулаагүй ч, дайсан болж өөрийгөө үзэн ядуулаагүй байна.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Эрх мэдэл гэдэг нь гадаад дүр төрхөн дээр суурилдаг учир гадаад дүр төрхөө өсгөх жижиг жижиг заль мэхэн дээр тогтох нь элбэг. Харин ямар нэгэн бүлэг хүн болон ганц нэг хүнээс татгалзаж өөрийн бие бодол санааны бүрэн тусгаар гэдгээ харуулах нь энэ олон жижиг зальнуудын нэг нь юм. Хажуу талд байх нь ямар нэгэн хүний муу санааг төрүүлдэггүй, харин ч өөрийн гэсэн хүндлэл үүсгэдэг - ингэснээр таны нэр хүнд ихэсдэг. Харин та хэн нэгэний талд орж, бусдад өөрийгөө өгвөл хамаг нэр хүнд үгүй болдог. Та бусадтай яг ижил болон харагддаг. Ягаад гэвэл бусдын тусламжтай бол бүх юм маш амархан, харин бие даан, ганцаараа сондгойрон, биеээ мэдэх байдал нь таныг өөртөө итгэлтэй мэт харуулж, таныг дагагч, таныг бишрэгчийг бий болгодог.
Пикассо ядуу тарчиг амьдралаас дэлхийн хамгийн алдартай уран бүтээлч болоход, тэр өөрийн нэрийг ямар нэгэн түнштэйгээ, ямар нэгэн эрх мэдэлтэнтэй холбоогүй юм. Пикассо тэр язгууртанд үйлчилдэг, энэ ноёнтон үйлчилдэг гэж олон нийтэд яриулахыг тэр хүссэнгүй. Ингэж баячуудыг үл тоохын хэрээр баячууд түүнд бэлэг сэлт өгж, гоёмсог саналууд тавиж өөрийн нэрийг Пикассогийн бүтээлүүдтэй холбохыг хүсдэг байв, харин тэр энэ бүхэнд ямарч сонирхолгүй мэт дүр үзүүлэх аж. Энэ нь баячуудыг галзууруулах төхдөг байсан ба , энэ хэрээр түүний үнэ цэнэ өсдөг байжээ.
Хэсэг 2 : Хэний ч талд бүү ор, Хэрүүл маргаанаас хол бай.
Тайлбар :
Бусдад таныг өөрсдийнхөө хэрүүл маргаанд татаж оруулахыг бүү зөвшөөр. Тэдэнд харагдахдаа сонирхсон, тусалж дэмжсэн харагд, харин яс юманд дээрээ төвийг сахисан хэвийн үлд. Бусад нь байлдаж зодолдож дуусахыг хүлээ, харин бүх юм дуусаж дайсан сулидсан үед бүх юм таны гарт.
Түүхээс суралцах нь:
15р зуунд италийн хамгийн том, хүчирхэг хотууд болох Венец, Флоренц, Ром, Милан нар хэрүүл маргааны эргүүлэг дотор байлаа. Энэ бүгдийг хагаралдуулж байсан улс нь Франц, Испани хоёр байв. Тэд хүч сул Италийн газар нутгаас хэсэг газар олж авахыг хүсчээ. Ингээд гол хэрүүл Матуа хотод төвлөрөж байв. Матуаг Гианфранцесско Гонзага Гүн удирдах аж. Гонзага нь догшин ширүүн дайчин, мөн чадварлаг цэргийн жанжин ажээ. Түүний хамгийн сул тал гэвэл тэрээр мөнгөнд шунахай нэгэн байсан бөгөөд хэн нь их мөнгө амлана түүний талд ордог байв.
1490 онд Гонзага нь Феррара мужийн удирдагчийн охин Изабелла Десте-тэй ураг барилдажээ. Хурим найрын дараахнаас, тун удалгүй Гонзага нь өөрийн амьдралын ихэнх хугацааг Мантуа-с хол өнгөрөөх болж Мантуагийн удирдах ажил нь авгайд нь шилжсэн байна.
1498 онд Францийн 12-р Луйис хаан Милан руу дайрахдаа бэлдэж байлаа. Аюулд ойртож буй Миланд хэн ч туслахыг хүссэнгүй. Гарах гарцгүй болсон, холбоотон үгүй ганцаардсан Миланы эзэн Лодовико Сфорза нь өөрийн хамгийн ойрын найз, хуучин амраг Изабелла Десте-с тусламж гуйжээ. Тэрээр Изабелла-г өөрийн нөхөр Гонзага Гүнтэнд Миланд туслахыг ятгах талаар гуйжээ. Изабелла нөхрөөсөө гуйсан ч татгалзсан байна, түүний хувьд Сфорза ямар ч найдлаггүй аж. Ингэж 1499 онд Луйис Миланд нэвтрэн орж Миланыг амархан эзлэв, нөгөө талд Миланы энэхүү уналт Изабеллаг ацан шалаанд оруулжээ : хэрэв тэр Лодовико Сфорза-д үнэнч, холбоотон хэвээр үлдвэл Францууд түүний эсрэг хөдлөх болно, Францтай холбоотон болвол, тэр бүх итали даяар дайсантай болно, Ром юмуу Венецтэй нэр холбогдвол тэд туслах нэрээр Мантуаг эзэлээд авчихна. Ийм хэцүү байдалд байхад Францын агуу хаан түүнд туслахаар шийдэв - Изабеллад янз бурийн бэлэг явуулна, шүлэг зохиож өгнө, түүнтэй тодорхой ажил дээр хамтрахыг хүсэх болсон юмсанж.
1500онд Луйис хаан Исабеллаг өөрийнх нь Миланыг буулгаж авсанд зориулсан үдэшлэгт урижээ. Үдэшлэгт Изабелла нь хамгиин сайхан даашинзаа өмсөж, бүгдийн нүдийг булааж, тэнд байсан бүх хүмүүсийн анхаарлыг татав, төлөвлөж байсан ёсоор Луйис хааны сэтгэлийг ч гэсэн татаж чаджээ. Францын агуу хаан Луйис хаан түүний гоо үзэсгэлэнд бүрэн мансуурч түүнээс өөр хүүхнийг анзаарахаа больсон байна. Ингээд удалгүй Изабелла нь Луйисын бараг дагуул мэт амраг нь болж, харин Луйис хаан энэ дотно нөхөрлөлийнхөө шанд Мантуаг Венецээс тусгаар байлгана гэж амласан байна.
Удалгүй өмнө зүгээс бас нэгэн хүний нэр айдас дагуулан сонсогдох болов, тэр нь Цезаре Боржиа. Тэрээр 1500 оноос хойш аян дайн хийсээр, замдаа дайралдсан жижиг хаант улс болгоныг эзлэсэн байна. Изабелла Цезаре Боржиа гэх өсөж буй барын бамбарыг зөв таниж эртнээс түүнд тал засах болов : тэрээр Боржиа-д бэлэг сэлт явуулж, нохой, үнэртэн нүүрний баг энтэр явуулж ( Ром-оор явах бүртээ Боржиа нь маск зүүдэг байсан), Цезаре Боржиа-г саяхан төрсөн хүүгийнх нь загалмайлсан эцэг болооч хэмээ гуйна. Энэ бүхэн ч Боржиа-д нөлөөгөө үзүүлж тэрээр замдаа дайралдсан хотоос Мантуа-с бусад бүгдийг дайтсан байна.
Дүгнэвэл :
Изабелла нь Италийн тэр үеийн байдалыг маш сайн ойлгож байсан юм : аль нэг талыг сонговол ялгаагүй үхэл!!! Хүчтэй тал түүнийг залгих гэж оролдох бол, хүчгүй нь түүнийг доош нь татах болно. Ямарч шинэ холбоотон нь харин шинэ дайсан үүсгэж байв. Ингээд эцэс сүүлд нь тэр энэ бүх маргаан асуудалыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан байна. 2 тал үхтэлээ дайтаад эхлэхээрээ л Мантуаг анзаарах завгүй болдог байв.
Хэрэв та өөрт холбогдолгүй дайн тулаанд орох юм бол та бүх санаачлагийг алдах болно. Дайтагч талын хүсэл зорилго таны хүсэл зорилго болон хувирч, та тэдний ашигладаг зэвсэг болно гэсэн үг юм. Изабелла нь өөрөө дайтахгүй, харин бусдыг дайтуулж чаджээ. Их дайтах тусам тэд улам сул болж байжээ...Харин энэ нь Изабеллад сайн.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Бусдын жижиг сажиг хэрүүл маргаанд өөрийгөө оруулахад бүү хүргэ. Анхаарлаа хандуул, дэмжиж байгаа мэт дүр үзүүлж болно, гэвч бүх л аргаар өөрийн байр суурь, эрүүл ухаанаа алдаж болохгүй. Бусдад тулалдах боломжийг олго, харин өөрөө хажуунаас ажигла. Ингэж бусдыг хүч сулрахыг хүлээ. Харин тэд эцэстээ тулан ядран, намжих хооронд бүх зүйл таны хувьд бэлэн хоол мэт. Ерөнхийдөө хэрүүлийг өдөөж, өөрөө дараа нь харан суусан ч болно. Энэ нь эрх мэдэл ихсэгнэ.
Заримдаа эрх мэдэлийн тоглоомыг зөв тоглохын тулд бусад хүмүүсийн асуудалд анхаарал хандуулан , тэдний талд орох нь хэрэгтэй байдаг. Харин та ингэж ачит туслагчийн дүрийг бүтээхдээ хэзээ ч өөрийн дотоод хүч, саруул ухаана сул тавиж болохгүй. Мөн дайснаа хэт холдуулж болохгүй, хэт ойртуулж болохгүй. Яг л Изабелла шиг Хаан,Боржиа 2ыг яг л гар хүрэх зайнд байрлуулсан шиг.
Ихэнх тохиолдолд асуудал гарч ирэхэд , хүмүүс аль хүчтэй талд нь юмуу ,аль их юм амлаж байгаа талд нь ордог .Гэвч энэ нь маш осолтой арилжаа. Нэгт, хэтийн замналд аль нь түрүүлэхийг хэн ч тааж хэлж чадахгүй, зөвхөн таамаглаж чадна. Харин таамаг бол ердөө таамаг төдий...Мөн та өөрөөсөө хүчтэй холбоотонтой болбол тэд таныг залгиад л өнгөрнө. Харин сул талтай холбоотон болбол та үхэлрүүгээ тэдэнтэй хамт гэлдэрнэ. Харин та хүлээдэг суудал дээр суувал юг ч алдахгүй.
Санаж яв : Та өөрийгөө бусдад зүрх сэтгэлгүй хэмээн зэмлүүлнэ гэж бодож магад. Гэвч эцсийн эцэст та ийм аргаар бусдад тусалсанаас илүү их нэр хүнд ,илүү их алдар олох боно гэдгийг сана. Харин нэр хүнд,эрх мэдэлийн оргилд хэнд нь туслах хэнд нь туслахгүйгээ шийдэж болно
Анхааруулга :
Хэрэв та хэт их цаг уявал энэ хууль нь таньд сөрөг нөлөөтэй. Хэрэв та өөрт хандаж буй олон гуйгчийг удаан хүлээлгэхэд хүрэх юм бол та тэдний итгэл болон хүсэлийг нь алдах болно. Хүмүүс таньд найдахаа болиж та тэний хувьд сонирхолгүй болно. Тийм учир та аль нэг талд зогсох хэрэгтэй болбол энэ нь зөвхөн бусдад өөрийн дүр төрхөөр өөрийгөө татах л зорилготой байх хэрэгтэй. Ерөнхийдөө бол энэ нь тодорхой эрх мэдэлтэний хэрэглэх асуудал. Гэвч та тухайн талыг баримтлахдаа хүртэл хэт хазайж болохгүй. Үргэлж өөрийгөө хэзээ ч орхиод явж чадна гэсэн байр суурийг бусдын өмнө хадгалах, харуулах хэрэгтэй. Мөн таны холбоотон мөхсөн ч мандсан ч та өөрийн тусгаар тогтнолыг хадгалаж үлдэх байр суурийг хамгаалан үлдэх хэргэтэй. Тэднииг мөхөхөд нь та дагаад мөхөх ёсгүй.