Хууль #18

2011-03-20,
Өөрийгөө хамгаалахын тулд хана хэрэм бүү барь, бусдаас  тусгаарлагдахаас аль болох зайлсхий.

Тайлбар :

Хорвоо ертөнц аюулаар дүүрэн, биднийг тойроод дайсанууд дүүрэн - бүх хүн өөрөө  өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Хана хэрэм хамгийн бат бэх, хамгийн аюул бага авчрах мэт санагдана. Гэвч тусгаарлалт нь хамгаалахаасаа илүү гайг авчирдаг - бусдаас салж, мэдээ мэдээлллээс хоцроон дайсны хувьд бэлэн хоол болгочихдог. Хүн гэдэг нигмийн амьтан. Тийм учир нийгэмтэйгээ бай. Таныг дайснаас хамгаалах хамгийн том бөгөөд бат бэх бамбай бол олон нийт, ард түмэн, нийгэм юм.

Түүхээс суралцах нь :

Хятадын анхны эзэн хаан болох Цин шин хуанди тухайн үедээ эрх мэдэл,алдар хүндийн оргилд нь байжээ. Тэрэр өөрийн улс Чин-г тойроод байсан бүх жижиг хаант улсыг нэгтгэн одоогийн Хятадыг эхлэл, суурийг тавьсан агуу баатар юм - түүний байгуулсан, нэгтгэсэн  улс нь Агуу Александр хааны газар нутгаас уудам ажээ. 

Гэвч энэ агуу түүхэн хүмүн амьдралынхаа сүүлийн жилүүдийг дайснуудаасаа айн, тэднээс хамгаалахыг оролдон  ордондоо өнгөрүүлсэн юм. Эзэн хаан нийслэл Шен Ян-д хамгийн гоёмсог ордонд амьдаран суух ба энэ ордон нь 270н өрөөтэй, өрөө болгон нь түүнийг хэнд ч харагдахгүй ордоноороо явхад зориулагдаж  хороондоо газар доорх нууц замаар холбогдсон мөн тэрээр шөнө болгон өөр өөр унтлагын өрөөнд унтдаг нгэн байв. Хэрэв түүнийг санамсаргүйгээр харчихсан хүн байвал тэр дор нь шууд цаазлуулдаг байв. Түүнийг зөвхөн хэдхэн хүн л харах эрхтэй ба Эзэн хаан ордоноос гарахдаа хүртэл нууц байдалд, нууц нэрээр гардаг байж. Харин яг ийм нэгэн ордоны гадуурх аялалын үед Эзэн хаан нас барсан ажээ.
Ингэж тэр амьдарлын сүүлийн мөчийг ганцаараа хүүхэд гэр бүлээсээ хол үдсэн юм. Түүнийг үхсэнийг бусад хүмүүс маш хойно мэджээ.

Дүгнэвэл :

Цин ши Хуанди нь айхыг мэддэггүй дайчин байжээ. Тухайн үеийн яруу найрагчид түүнийг нарийн нүд, цөөвөр чоно мэт хоолой, арслан барс мэт зүрхтэй гэж бичиж байжээ. Тэрээр ов заль, хүчирхийлэлийн ачаар өөрийг нь тойрох хаант улсуудыг нэгтгэж нэг үндэс, нэг соёлыг бүтээж Хятад гэх үндэстэнийг үүсгэсэн байгуулсан байна. Хаант улсуудыг нэгтгэх явцдаа тэрээр хятадад шашин мэт бишригдэж явсан Күнзийн  сургаалийг хатуу хориглосон ба Кунзийн сэдэвт 1000 1000н ном шатааж, Кунзээс ишилсэн хүнийг өршөөлгүй цаазалдаг байв. Энэ нь түүнд маш олон дайсныг бий болгосон ба тэрээр  дайснуудаасаа айх болж, энэ нь сүүлдээ өвчин болон хувирсан байна. Ингээд тэрээр өөрийгөө хамгаалахын тулд  өөрийгөө бусдаас ихэд тусгаарлаж, бага багаар хяналт алдагдсан байна.
Эцэс сүүлдээ сайд тайган нар нь улс төрийн хэргийг дур мэдэн шийддэг болсон ба түүний эсрэг явуулга зохион байгуулах болов. Ингээд төгсгөл нь ирхэд тэрээр эзэн хаан нэртэй байсан бөгөөд ямар ч эрх мэдэлгүй, бусдаас хэт тусгаарлагдсан нэгэн болон хувирсан аж

Энэ нь тусгаарлалт юунд хүргэдгийг харуулж байна : хана хэрмэн дотор биеэ оторлон суувал та хүчний эх үүсвэртэй холбоо тасарна, олон газарын сонин хачинг сонсох чихгүй болно.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Макиавелли нь цэргийн ухаанд цайж, хэрэм нь хамгийн том алдаануудын нэг болдогийг  ийнхүү тайлбарлажээ :

Цайз хэрэм нь өөрийн хүчийг тусгаарлаж, өөрийн хүчийг битүүлүүрүүлж хүчээ өмхийрүүлж, дотроо ялзрахын эх үүсвэр ба түүний дайснуудынх нь хувьд өөрийг нь бэлэн хоол болгон хувиргагч. Хамгаалах зориулалттай ч цайз нь таны аливаа асуудалд уян хатан хандах чанарыг үгүй хийнэ. Цайз хэрэм халдашгүй харагдаж магадгүй, гэвч нэгэнт тэнд амьдран суувал дайсан чинь таны хаана байрлахыг үргэлж мэдэх болно. Бас дайн тулааны үед дайсанд тань таны цайз хэрэмийг шорон гяндан мэт боглоход тийм ч их ур ухаан шаардагдахгүй. Цайз хэрэмийн битүү байдал нь янз бүрийн өвчин , халдварт хэт эмзэг. Тийм учир цэргийн ухаанд, хэрэм цайз нь хамгаалалтыг олгодоггүй, харин ч асуудал бий болгох нь их.

Ягаад гэвэл хүн бол байгалиасаа нийгмийн амьтан, тийм учир нийгэмд  эрх мэдэлийг олно гэдэг нийгмийн харилцаа холбоо, нийгмийн харилцан үйлдэлээс ихээхэн  хамаардаг,  харин тусгаарлалт нь тухайн хүнийг нийгмээс холдуулах ба эрх мэдэлийг ноцоохоос өөр тусгүй.
Тийм учир та өөрийгөө эрх мэдэлтэй болгохын  тулд бүхний төвд нь байх хэрэгтэй. Бүх зүйл, бүх үйл ажиллагаа таныг тойроод эргэлдэж байх ёстой, эргэн тойронд болж байгаа бүх зүйлийн талаар та мэдээлэлтэй байх ёстой. Гэвч олон хүмүүс аюулын цагт айдасдаа хөтлөгдөн хамгаалалтаар өөрийгөө тойруулах ба цайз хэрэм мэт газар нуугдахыг хичээнэ. Харин ингэсний ачаар тэд улам бага мэдээлэл авч, өөрийн гадаад орчинд болж байгаа үйл явдалд дүгнэлт хийхээ мартдаг. Ингэж тэд бэлэн хоол болдог. Цэргийн ухаанд тусгаарлалт бол ихэнхдээ ялагдал, үхэлийг бэлэгддэг.

Эцэст нь эрх мэдэл гэдэг бол хүний бүтээл, хүний бий болгосон ойлголт учир эрх мэдэл нь бусадтай харилцан бусадтай холбоонд байсны үндсэн дээр бий болдог ухагдахуун.
Цайз цамхаг барихын оронд, хорвоо ертөнцийг асар том ,олон өрөөтэй ордон мэт төсөөл, бүх өрөө нь хоорондоо холбоотой тийм ордон гэж дотроо бод. Ингээд та бүх өрөөгөөр нь аялах хэрэгтэй. Ямарч цайз, хэрэм, тусгаарлалт хамгаалалтаас илүү, нийгэмээр хамгаалагдах нь хамгаас аюул багатай. Тийм учир байнга хөдөл, нийгэмтэйгээ бай, нэг сандал дээрээ хэзээ ч битгий удаан суу. Хөдөлгөөнгүй байг анчин алдалгүй онодог гэдэгийг сана.

Анхааруулга :


Тусгаарлалт, ганцаардал нь асуудалын зөв, оновчтой  шийдвэр байх тохиолдол тун ховор. Эргэн тойронд болж байгаа зүйлийг мэдэхгүйгээр  та өөрийгөө хамгаална гэж байхгүй. Гэвч заримдаа үйл явдалаас хол байх нь тухайн үйл явдалд үнэн зөв дүгнэлт өгөхөд хэцүү болгодог. Энэ үед ганцаардал, бусдаас тусгаарлалт таньд тус болох болно. Олон алдартай бодогч нар өөрийн агуу бүтээлээ шоронд гаргасан. (шоронд бодох хугацаа хангалттай бий). Макиавелли хүртэл ДЭЭДЭС гэх зохиолоо Флоренцийн улс төрийн асуудалаас хол туслгаарлгдсан, цөллөгдсөн ферм дээр бичсэн байдаг.
Тийм учир таньд хэрэв бодох хугацаа хэрэгтэй бол ганцаардал тусгаарлалт гэдэгийг эм мэт  ашиглаж болно, гэхдээ тун бага тунгаар ашиглах хэрэгтэй юм. Хэрэв хэтрүүлбэл та буцаад нийгэмд ороход хэцүү болох ба тусгаарлалтын гинжээ таслахад бэрх болно, харин хэт удвал ганцаардалын элсэнд бага багаар шигдэж байгаагаа мэдэхгүй .





Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax