Хууль #17
Тайлбар :
Бүх хүн зуршилтай. Тиймээс хүмүүс бие биенийхээ зуршилыг хайж, үүн дээрээ дөрөөлж бусадын дараачийн үйлдэл, алхамыг тааж мэдэхийг хичээдэг. Урьдчилан мэдэх, үйлдэл хөдөлгөөнөөс дүгнэх чадвар нь тэднийг бусдын өмнө хяналтыг авсан мэт болгодог. Тийм учир хэзээ ч нэг хэвийн, тогтмол байж болохгүй. Тэгж чадахгүй бол бусад таны үйлдэлээс таны дараачийн алхамыг томьёолж гаргах нь дэндүү амархан. Харин нэг хэвэнд баригдахгүй, тотмол бус байвал тэд тэнцвэрээ алдаж эхлэнэ, таныг үйлдэлийг тааж хэлэх гэж хамаг зүйлээ үгүй хийнэ.
Эрх мэдэлд хүргэх дүрэм :
Гэнэтийн санаандгүй, урьдчилан тааж мэдээхээргүй зүйл хамгаас аюултай байдаг. Тийм л учир хүн төрөлхтөн газар хөдлөлт, хуй салхинаас болж хамгаас илүү хохирдог : ягаад гэвэл бид тэдний хэзээ ирэхийг нь урьдчилан хэлж чаддаггүй.
Харин амьтадын амьдрал бол үүний эсрэг яг л нэг хэв маягтай, тогтсон хэв журамтай. Харин үүнийг нь сурж мэдэж ойлгосон бид амьтаныг агнаж алах нь амархан. Тийм учир амьтан шиг нэгэн хэвийн байдалдаа бүү дас. Зөвхөн хүн төрөлхтөн л өөрийн зуршил, хэв маягаа өөрчилж чаддаг гэдэгийг сана. Харамсалтай нь бүх хүн ингэж чаддаггүй. Зарим хүмүүс тогтсон дэг журам, нэг хэвийн байдал мэдрэхийг илүүд үздэг ба энэ нь тэднийг бүх зүйлийг яг дэс дараалллаараа хийлгэхэд хүрдэг, эцэст нь тэд амьтаны шинжтэй улам ойр болж анчидад агнагдах нь их болдог. Гэвч эрх мэдэлтэн хүн ийм байдалыг илүүд үзсэн нь ховор.
Ойлгож ав : Эрх мэдэлтэн өөрийн доор байх хүмүүсээ албаар тэнцвэрийг нь алдуулан, тэднийг тохь тухгүй болгосоор санаачлагагыг гартаа авдаг. Тийм учир та заримдаа анхаарууллагагүй, бусадыг огт хүлээгээгүй байхад дайрах нь зүйтэй. Энэ арга нь олон зуун жилийн турш эрх мэдэлтэнүүдээр хэрэглэгдэж ирсэн, түүхээр шалгагдсан арга юм.
Урьдчилан таах болмжгүй байлгах энэ арга нь ихэнхдээ эрх мэдэлтэний ашиглах арга боловч, энэ аргыг ялагдсан тал ч ашиглаж болно. Хэрэв та өөрийгөө бусдаас тасарсан,бусдад тоогдохгүй болсон, буланд ганцаараа мэтээр бодож байвал, хэний ч толгойнд орохооргүй, таныг хийсэн гэдэгт итгэхээргүй хэд хэдэн үйлдэл хий. Тэгж чадвал та дайснуудаа бүрэн дардаггүй юмаа гэхэд, таны дайсанууд таны үйл хөдөлгөөний цаад учир санааг мэдэх гэж хамаг цагаа аван, өөрөө өөрийн тактикдаа муйхар алдаа гаргаж болох.
1862 оны хавар буюу Америкийн иргэний дайны үеэр генерал Стоунбол Жаксон өөрийн 4600 "Холбооны" цэргүүдтэйгээ "Нэгдэл"-ийн өөрөөс нь их хүчийг Шенаду-н сав газар амжилттай бүсэлчихсэн бариж байлаа. Харин энэ үед түүнээс холгүй генерал Жёорж Бринтон Макклеллан "Нэгдэл"-н 90,000 цэрэгийг удирдан "Холбоотон"-ы төв болох Ричмонд хотыг бүслэх аяндаа гарсан байжээ. Үүнийг мэдсэн генерал Жаксон өөрийн багахан цэргииг маш яаралтай Шенадугийн тал газраас гаргачихаад, буцааж оруулсан байна. Түүний энэ үйлдэл учир шалтгаангүй байв? гэж бүгд гайхцгаана : Тэр Ричмондыг дэмжихээр гарав уу? Хамгаалалтгүй үлдсэн "Нэгдэл"-н төв болох Вашингтоныг дайрах гэж санаархвуу? Ягаад тэдний бага хүч нь ингэж их тойрог замаар яваад байна? Тэд эсвэл занг бэлдэж байна уу? Нэмэлт хүчээ нуун дарж байна уу? гэх мэт тайлбарлашгүй асуултууд, ойлгож баршгүй үйлдэл нь "Нэгдэл"-ийн генералуудыг Ричмондыг бүслэх аянг Жаксоны яг яах гэж Шенаду-с гарсаны учир шалтгааныг олох хүртэл түр хугацаанд хойшлуулахад хүргэсэн байна.
Жаксон генерал энэ тактикыг өөрөөс нь хүч давамгай цэрэгтэй нүүр тулгарах үед байнга хэрэглэдэг байжээ. Түүний гол зарчим : 1т Дайсныг Мэхэл! 2т Дайсныг төөрдөг байшинд оруул! 3т Дайсанд гэнэтийн бэлэг барь! гэх гуравхан өгүүлбэр. Тэрээр хэлэхдээ энэ арга нь хүч их армийг устгахад тун тустай гэжээ.
Энэ хууль зөвхөн дайн тулааны талбарт хязгаарлагдаад үлдэхгүй, бүхэл хорвоо ертөнц хүмүүн төрлхтөнд хамаатай хууль юм. Ягаад гэвэл дээр хэлсэнчлэн бүх хүн зуршилтай ба бүх хүн байнга таны үйлдэлийн ард нь байх шалтгаан, хөдөлгөх хүчийг нь хайж, тааж байдаг. Ингэж тэд дүгнэлт хийн урьдчилан таамаглаж таны ирээдүйн үйлдэлийг таны эсрэг ашигладаг. Тийм учир хэнд ч ойлгогдохгүй алхам хий, энэ үе бусад хамгаалалтын байдалдаа орно. Таны энэ үйлдэлийн шалтгаан үндэсийг ойлгохгүй болж удаад ирэхлээр тэд барьц алдаж эхлэнэ. Харин дайснууд ийм байдалд байхад та хөнгөхөн тэднийг айлгаж, ялж болно.
Пабло Пикассо ийнхүү хэлж байжээ : "Хамгийн сайн тооцоо бол, тооцоо хийхгүй байх. Хэрэв та бусдад танин мэдэгдсэн, бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн бол , бусад таны хамгийн жирийн үйлдэлийг хүртэл ардаа ухаалаг шалтгаантай гэж боддог" гэсэн байна.
Гэнэтийн бэлэг, урьдчилан таамаглаагүй байдал зөвхөн айдас, хүйдэс, цус авчрах зэвсэг гэж ойлгож болохгүй. Үүнийг бас нэр хүндээ өсгөхөд ашиглаж болно. Өөрийн хийж заншсан, зүйл зуршилаа бага багаар өөрчилсөөр, бусдын таамаглаагүй гэнэтийн зүйлийг бага багаар гаргаж ирэх нь бусдын анхаарлыг татах болдог. Ингэх үед хүмүүс таны тухай яриж эхлэх ба , таны үйлдэл дээр өөрийн бодол, сэтгэгдэл, гээд олон дүгнэлт тайлбар өгөж эхэлдэг. Бүгд өөр өөрийн байр сууринаас харах ба зарим нь сайлна, зарим нь муулна. Гэвч сайлах муулуулах нь энд гол биш, хамаг гол нь юу вэ гэвэл эцсийн эцэст та олон хүмүүсийн бодол санаанд байгаа явдал юм. Харин олон хүний бодол санааг эзэгнэх нь нэр хүнд аажмаар өсөх нэгэн шалтаг болдог.
Зөвхөн дорд албан тушаалтан л зуршилаар амьдарч, хийх үйлдэл нь бүгдэд нээлттэй, нэг хэв маягаар амьдардаг гэдгийг сана.
Анхааруулга :
Заримдаа хэт нэг хэв маягийн байх нь сайн байдаг. Ягаад гэвэл бидний өрсөлдөгч биднийг дутуу үнэлж, биднээс ирэх аюулыг мартаж тэд унтаа байдалтай болдог. Энэ нь нэг төрлийн утаа мананд төөрөрдүүлэх арга юм, өөрийн үнэн төрхийг нууж, худал хуурмаг юмыг араар нь хийх тухай юм.
Заримдаа хэт олон янз, хэт тогтворгүй байдал нь анхаарлыг татаж бусад таниас болгоомжилоход хүргэдэг. Мөн та ялангуяа эрх мэдэлтэн биш бол энэ хууль таны эсрэг үйлчилэх магадлал өндөр. Хэт их онсьго, таавар, мэт байх нь доод албан тушаалтанд шийдвэргүй, аймхай байдалыг харагдуулдаг.