Хууль #10

2011-03-20,
Гутранги үзэлтэн болон азгүй хүмүүсээс зугт.

Тайлбар :


Гутранги сэтгэл нь хорт хавдар, өвчин эмгэг лугаа ойр орчиныхоо эрүүл саруул оюун ухааныг доройтуулдаг. Тийм учир зөвхөн аз жаргалтай, амьдарлын баяр баясгалантай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.Гутранги үзэлтэн болон азгүй хүмүүсээс зугт.

Түүхээс суралцах нь :

1818 онд Ирландын Лимерик хотод төрсөн Мари Гилберт  бүжигчиний замналаа эхлүүлэхээр Парисыг зорив. Түүний жинхэнэ нэр нь Мари Гилберт боловч олон түмэн тайзны Лола Монтез гэх нэрээр нь мэдэх ажээ. 

Парист түүний бүжигчиний амьдрал  удаан үргэлжилсэнгүй, 1845 оны үеэр түүний карьер унаж с...

Хууль #11

2011-03-20,
Бусдыг өөрөөсөө хараат байлга.

Тайлбар :

Бусад таны хэрэгцээ шаардлагаар үргэлж дутаж байвал та хэнээс ч илүү эрх мэдэлтэй. Бусдыг өөрөөсөө хараат байлгаж чадвал таньд айх зүйл үгүй. Бусдад хэзээ ч хангалттай бүү зааж өг, тэдэнд үргэлж таны хэрэгцээ туслалцаа шаардагдаж байх ёстой гэдгийг сана.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

1847 онд  32 настай Отто вон Бисмарк Пруссийн парламентад гарав. Шинэ улс төрчидийн жишгээр тэр үтэр түргэн холбоотон нөхөдтэй болох нь парламентын амьдралд тун чухал байлаа. Тэр өөрөө либералуудад дургүй , консерватив үзэлтэн биш, сайд нарын талыг дэмждэггүй, ард иргэдийн талд б...

Хууль #12

2011-03-20,
Үнэнч шудрага зан, өгөөмөр сэтгэлийг дайснаа зэвсэггүй болгоход ашигла.

Тайлбар :

Цагаа олсон ганц л үнэнч шудрага зан, өгөөмөр сэтгэлээс гарсан үйлдэл таны урд өмнөх мянга мянган булхай, худал хуурамч үйлдэлийг чин засна. Үнэнч зан, өгөөмөр сэтгэл гаргавал таниас хамгийн айдаг соргог сэргэг дайсан чинь хүртэл мансууруулна. Ингээд  дайсны хамгаалалтанд нүх гаргасан ба, та түүнийг яаж ч хуурч, яаж ч заналхийлж болно. Яг л Трой-г модон морь сүйтгэсэн шиг.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Худал хуурмагийн мөн чанар бол анхаарал сарниулах буюу самууруулах. Хууран мэхлэх хүний анхаарлыг сарниулах нь таньд тэд...

Хууль #13

2011-03-20,
Тусламж гуйхдаа хувийн ашиг сонирхол дээр нь дөрөөл. Хайр энэрэл, тусч занд бүү найд.

Тайлбар :

Хэрэв таньд холбоотон хэрэгтэй бол холбоотон хайхдаа хэзээ ч бусдыг урьд өмнө хийлцэж байсан сайн наймаа,сайн ажиллагааг бүү хутга. Тэр таныг үл тоомсорлон, хэнэггүй загнана. Бас бусдын тусч занд бүү найд. Өнгөрсөн цагт та тусалж байсан бол одоо цагт таныг аюул дунд байхад тухайн хүн, эрх мэдэлтэн таньд хариулан туслах ёстой гэх философио авч хая. Харин үүний оронд тухайн хүний хувийн ашиг сонирхолд нийцсэн зүйлийг санал болго. Өөрт ашигтай юм бол тэр таньд туслах л болно. Учир нь хувийн ашиг сонирхол...

Хууль #14

2011-03-20,
Найзын дүр үзүүлж тагнуулч мэт ажила.

Тайлбар :

Өөрийн өрсөлдөгчөөс нэг алхам урд байх нь бидэнд хэрэгтэй. Тийм учир өөрт хэрэгтэй мэдээллээ цуглуул, өөрөө тагнуулч бол. Бусдыг энгийн жишээн дээр судал,шалга. Дайвар, гэнэтийн, тойруу асуулт асууж тэдний бодол санаа зорилтыг мэдэж ав.

Түүхээс суралцах нь  :
 
Жосеф Дувен бол 1904-1940 оны хороондох америкийн уран зурагийн зах зээлд ганцаараа ноёлж байсан уран зурагийн намайчин хүн юм. Америкийн олон баячууд тэрний байнгын үйлчлүүлэгч байсан . Гэвч түүнийг нэр алдарын амтанд бялуурахад  тэрбүмтан Андрю Меллон л дутаж байв. Олонд танигдсан хүмүүсээс А...

Хууль #15

2011-03-20,
Өөрийн дайсныг дахин босож ирэхээргүй болтол нь устга.

Тайлбар :


Өөрийн дайсныг гүйцэд, дахин сэргэхээргүй болтол нь устга. Хагас амьсгаатай үлдээсэн нь алдаа, хэтдээ их гарзны үүд болдог. Ягаад гэвэл тэд сэрээд өс хонзон авах гэж хайна. Тийм учир гүйцэд цохь! гүйцэд буулгаж ав!. Биеээр ч, сэтгэлээрч.

Түүхээс суралцах нь :

Ву Чао нь МЭ 625 онд Тан улсад төржээ. Тэрээр маш үзэсгэлэнтэй нэгэн байсан учир сайхан хүүхний заяан адилаар Тай Цунг хааны татвар эм болон хааны ордонд амьдрах болжээ.

Хааны ордон бол аюултай газар байлаа, хааны таалалд нийцсэн залуу охидуудаар дүүрэн, харин тэд нар бүгд хаанд...

Хууль #16

2011-03-20,
"Ховор хүн" болж нэр хүндээ өсгө.

Тайлбар :

Хэт тархмал, түгээмэл байх нь тухайн  зүйлийн үнэ цэнийг доош нь татдаг.  Үүнтэй адил та бусдын өмнө хэр их харагдана, хэр их таниас юм сонсогдоно,  тэр хэмжээгээрээ та жирийн нэгэн болон харагдах болно. Ховор юм л хамгийн үнэтэй байдаг. Тийм учир ховорын эд бол, "ховор хүн" бол. Бусдыг өөрөөсөө бүү залхаа. Хэсэг зуур ч гэсэн алга болж  нэр хүндээ өсгө!!!

Түүхээс суралцах нь :

МЭӨ 8р зуунд Медеа-н иргэд  олон зууны турш Ази тивийг "төмөр нудрага" дор захирсаар ирсэн  Ассирчуудын эсрэг боссон бөгөөд үр дүнд нь тэд дарангуйлагч Ассирчуудаас туурга тусгаар...

Хууль #17

2011-03-20,
Урьдчилан мэдэх боломжгүй болго.Газар хөдлөлт, хуй салхи мэт гэнэтийн аюулын эзэн нь бол.

Тайлбар :

Бүх хүн зуршилтай. Тиймээс хүмүүс бие биенийхээ  зуршилыг хайж, үүн дээрээ дөрөөлж бусадын дараачийн үйлдэл, алхамыг тааж мэдэхийг хичээдэг. Урьдчилан мэдэх, үйлдэл хөдөлгөөнөөс дүгнэх чадвар нь тэднийг бусдын  өмнө хяналтыг авсан мэт болгодог. Тийм учир хэзээ ч нэг хэвийн, тогтмол байж болохгүй. Тэгж чадахгүй бол бусад таны үйлдэлээс таны дараачийн алхамыг томьёолж гаргах нь дэндүү амархан. Харин нэг хэвэнд баригдахгүй, тотмол бус байвал  тэд тэнцвэрээ алдаж эхлэнэ, таныг үйлдэлийг тааж хэлэх гэж...

Хууль #18

2011-03-20,
Өөрийгөө хамгаалахын тулд хана хэрэм бүү барь, бусдаас  тусгаарлагдахаас аль болох зайлсхий.

Тайлбар :

Хорвоо ертөнц аюулаар дүүрэн, биднийг тойроод дайсанууд дүүрэн - бүх хүн өөрөө  өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Хана хэрэм хамгийн бат бэх, хамгийн аюул бага авчрах мэт санагдана. Гэвч тусгаарлалт нь хамгаалахаасаа илүү гайг авчирдаг - бусдаас салж, мэдээ мэдээлллээс хоцроон дайсны хувьд бэлэн хоол болгочихдог. Хүн гэдэг нигмийн амьтан. Тийм учир нийгэмтэйгээ бай. Таныг дайснаас хамгаалах хамгийн том бөгөөд бат бэх бамбай бол олон нийт, ард түмэн, нийгэм юм.

Түүхээс суралцах нь :

Хятадын анхны э...

Хууль #19

2011-03-20,
Өрсөлдөгчөө судал-Өрсөлдөгчөө зөв сонго.

Тайлбар
:


Энэ хорвоо дээр олон янзын хүн байх ба бүгд таны үйлдэл, стратегид өөр өөрөөр хариулах болно. Буруу хүнтэйгээ орооцолдвол тухайн хүн үлдсэн амьдралынхаа турш зөвхөн өшөө авах тухай бодон өнгөрөөх болно. Хурганы арьс нөмөрсөн чоно хаа сайгүй. Өөрийн өрсөлдөгч болон байгаа зөв сонго. Буруу хүнтэйгээ бүү орооцолд.

Ширэнгэн ойн аюултай 5н төрөл :

Эрх мэдэлийн төлөөх өрсөлдөөнд та маш олон төрөлийн угсаа үүлдрийн өрсөлдөгчтэй таарах болно. Эрх мэдэлтэнд байх ёстой, хамгийн хэрэгтэй чадвар гэвэл хурганы арьсан доор нуугдах чоныг олж харах чадвар юм. Ха...